Sunday, May 9, 2010

Ийм нэг муухай өдөр

Төөрөөд л нисээд л, мунгинаад л хүний амьдрал гэж хачин юм аа. Би айлын эхнэр болоод удаагүй. Гэхдээ л энэ албанаас чөлөө авмаар байна. Бас бүр ч дургүй биш байгаа биз. Харин ээж гэдэг албандаа хэзээ ч чөлөө мэдүүлэхгүй. Хүсэх ч үгүй.
Ганцаараа байсан хүн хоёулаа болохоор сайхан. Эхэндээ сайхан байсан. Харин одоо хэцүү, төвөгтэй, эрх чөлөөгүй санагдаж байна. Хүссэн үедээ хоол хийлгүй тэгэс ингэс гээд шийр зугаацуулчихдаг, дураа хүрэхээр шөнө дундлаад компьютер тоглочихдог, найз нартайгаа шоу хөөгөөд үдшийг бардаг, өөр юу ч билээ их л юман дээр “хэрвээ гэрлээгүй байсан бол ...” гэдэг бодол эрүүлдээд байх боллоо.
Өглөө нөхөртэйгөө түр тар гэчихээд гарахдаа өдөржин сэтгэл үймэрнэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ хэлэхгүй байхын аргагүй байсан. Харин ч хэлье гэсэн бүхнээ хэлээгүй. Ер нь л нөхөртэй байж үзлээ. Одоо болно гэсэн бодол үе үе толгойд минь зурсхийгээд байх болсон шүү. Охинтойгоо хамтдаа байсан нь дээр ч юм шиг. Маш хэцүү байна гэдгийг мэдсээр хэрнээ, одоо бодоход л өвдөг нугаран сэтгэл хайлан халшрах ч гэлээ тэртээ алсаас “Яадаг юм бэ” гэсэн хэгжүүн, адын дуун сонсогдсоор байх юм.
Толгой эргээд түмэн бодол сүлэлдээд ээддэгээ ээдээд гашилдагаа гашилаад би өөрийгөө ч танихаа больж байх шиг байна. Ер нь энэ бүхнээс залхаж байна. Галзуурмаар юм бүхэн.