Monday, February 21, 2011

Атаархаж байгаа маань энэ юм болов уу?

Сэтгэл өвдөөд үхэх нь ээ. Би өвдөөгүй учраас үүнийг сэтгэл өвдсөн хэмээн оншилж байгаа хэрэг. Эртний нэг танил охиныхоо hi5 ийн зургуудыг үзсэн чинь л аюулхайн тэнд нэг юм бөглөрөөд, базлаад нэг л биш ээ. Энэ одоо атаархсан л гэсэн үг байх даа. Би энэ бүхнийг нэг өдөр өөрчлөх болов уу. Нэг өдөр бүхнийг эргэж хараад сэтгэл хангалуун инээмсэглэх болов уу. Байсандаа, байгаадаа, ирээдүйдээ ... Харин одоо бол байгаадаа сэтгэл дундуур, энэ янзаараа бол ирээдүйдээ бүүр ч дундуур байна. Өгсөх шатны энэ гишгүүрээс амьдрал тийм ч сайхан харагдахгүй байна. Би үхэх нь ээ. Ерөөсөө би атаархсандаа биш, харин өөрөө хийж чадаагүйдээ харамсаад энд өвдөөд байгаа юм байна. Би үхэх нь ээ. Харамсал ингэж бие махбодид мэдрэгддэг юм байна. Хүний сайхан явааг хараад баярлах, бахархах сэтгэл төрж байна. Харин өөрөө сайн уу гээд бардам мэндлэж чадахгүй дээ харамсаж, ичиж байна. Би үхэх нь ээ.