Sunday, September 18, 2011

Явна аа хаа нэг тийшээ

Романтик дурлалын тухай кино, халуун устай онгоц, ганцаараа гээд өглөө сайхан эхэлсэн. Онцын зүйл болоогүй байхад л сэтгэл гундчих юм. Уйтгартай, ургашгүй, нэг газраа наалдчихсан юм шиг. Явмаар байна, хүссэн газар луугаа, зорьсон зорилготойгоор. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, жаргалтай баймаар байна ш дээ.

Friday, September 2, 2011

Багтарч үхэх нь ээ

Хөлчүүлхэн ухаанааар бодоход энэ тэсэхэд хэцүү. ХХ1 зуун болохоор хэн нэгэн эр нөхөрт энэ хамаагүй байж болох. Гэхдээ ар гэрийнхэн маань намайг анхаардаггүйн төлөө, чи өөрөө хамгийн сайн эр нөхөр шиг жүжиглэдэгийн төлөө, би чиний эцгийн бус эр нөхрийн бус хувиа хичээсэн зан байдлыг тэвчсэнийхээ төлөө өнөөдрийнхийг амсах ёстой гэж үү. Төрүүлсэн гэж гайхуулах үр чинь чамд дасаагүй, чамайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор тэвэрт чинь унтахгүй, тайвшруулах үгэнд чинь автахгүй байгаа. Гэтэл чи төрснөөс нь хойш өдөр алгасалгүй хамт байсан ш дээ. Хатуухан үг хэлж, ширүүхэн гар хүрж үзээгүй. Гэхдээ хашгирч загнадаг, заримдаа ширүүхэн гар хүрдэг надад хайртай, намайг хувь илүү хайрлаж анхаарч сонсдог охин чинь, эсвэл минь. Эцэг шиг эцэг байж чадаггүй, нөхөр шиг нөхөр байж ч тэнцэхгүй атлаа энэ дэлхийн тулах цэг гэж өөрийгөө ихэд бодох чи. Мунхаг, мулгуу. Би энэ үгийг чамд хэлж чадахгүй. Яагаад гэвэл би чамд хайртай, хайрладаг. Урмыг чинь мохоож, сэтгэлийг чинь гонсойлгох вий гэж хэлээ хаздаг. Харин хичээл зүтгэл, хайрыг минь чи эндүү ойлгож, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, тогооч, хамгийн аймшигтай нь чиний төлөө бүхнээ золиослох нэгэн гэж бодох. Чамайг хайрлах сэтгэл минь үгүй бол чи хэн юм бэ? Хэн ч биш. Миний ойлгож, бодож, мэдэрч, мэдэж байгаа бүхэн хамаагүй. Би сайн эцэг гэдгийг мэднэ, харин чи хаана нь ч хүрэхгүй. Аав минь байсан бол тэр нэгэн цагт мунхаг бодлыг минь хааш нь ч хөтлөх байсан юм билээ. Өөрийгөө, туулах ирээдүйгээ үл харгалзан чиний төлөө цохилж байсан зүрх сэтгэл, мунхаг ухааныг минь сэхээх ч байсан юм бил үү? Хүсэл сонирхол, дур хүслээс чинь даваж чадах хэн нэгэн энэ дэлхийд байгаа л байх. Харин би, бид биш бололтой. Чиний үл тоох тэр амьдрал, чиний үл харгалзах тэр хувь тавилан чамаас илүү үнэтэй гэдгийг би ойлгуулах ёстой юу? Чи тэсэх үү? Төрсөн үр, авааль гэргий шүү "юмнаас" чинь илүү. Би ийм сул дорой нэгэн биш атлаа өөрийгөө ийн үл хүндэтгэн, бүр дорд хэлэх нь аймаар юм. Гэхдээ ийм авир гаргач чамайг сонгосон болохоор би өөрийгөө үл хүндэтгэгч мөн бололтой. Новшийн хайр...