Энгийн нэг долоо хоног эхэлж байна. Бүх л юмс ёсоороо. Харин энэ долоо хоног "Таалагдахгүй" гэдэг гарчигтай эхэлчихлээ. Ертөнцийн агаараас амьсгалах таван хормын чөлөөнд энэ гарчиг оноогдчихов. Нэр, зүс мэдэх төдий хүмүүстэй нарийн ширийнийг хуваалцамгүй байтал гарчиг, сэдэв болтолоо яриа өрнүүлчихсэн нь яршигтай санагдана.
Би "би"-гээрээ байж болдоггүй ядаргаатай юм шиг. Нэгнийг байгаагаар нь хүлээж авч сурахгүй. Хамтран ажиллагсад гэдэг бол лангуунаас таалагддаг кофегоо сонгохтой огт төсгүй учраас чи надад таалагднам зэ, эсвээс чи надад таалагдагүй байна гэдэг яриа гаргаж боломгүй.
Яахав дотоод мэдрэмжийг хэн ч хорихгүй бөгөөд агуулж чадваас ертөнцөд балгүй учраас чинад цаадахыг ухсангүй. Харин ил илэрхий энэ нийгмийн харилцаандаа энэ бүхний болгоож явбаас болном зэ. Нэгэн өдөр манарчихсан дээрхийн утга нэгтэй мулгуу үгийг амнаасаа унагах вий дээ гэж.