Monday, March 7, 2011

Гал тогооны эрэлд

Шинэ байранд орох гээд. Тэгсэн гал тогооны тавилгын эрэлд гарах хэрэг болоод. Ер нь бол юм юмны эрэлд гарах хэрэг гарч байна л даа. Жижигхэн гэрлийн бүрхүүлээс эхлээд гэрийн хамгийн том тавилга байж болох LCD хүртэл бөөн сонголт, дагаад бөөн мөнгө. Сүүлийн үед тэгээд гал тогооны тавилга эргүүлээд, нэт хэсээд. Даанч миний эрэл хайгуулын дүн гал тогооны тавилгад хэр тусгагдах юм бол доо?
Интерьер гэдэг бол ерөнхийдөө өнгөний тоглолт байдаг гэдэг нууцыг мэдчихээд байгаа. Тэгээд тэр нь их учир жанцантай.




Энэ зурагны хувьд жижиг гал тогоонд тохиромжгүй гэдэг нь ойлгомжтой. Гол тоглолт нь өнгө, гэрэл. Дээр нь хэлбэр. Орон зай гээд бүгд нийлж байж цогцоороо сайхан харагдаж байгаа хэрэг. Харин 10м квадрат хүрэхгүй гал тогоонд бол естой дэмий зунгаарсан юм харагдана. Гол өнгө ногоон, Тэрэн дээр хар саарал, саарал.


Энэ бол байдаг л өнгө. Хамгийн гол нь эмх цэгцтэй, хэлбэр нь П болохоор миний хайж байгаа зүйл биш.


















Ёстой сонгодог. Цагаан өнгөн дээр ногоон туяатай гэрэл, багахан хэмжээний ногоон чимэглэл нийлээд төгс, тансаг орчин болохгүй байна гээд хэлээд үз л дээ.
















Цэвэрхэн, өвөрмөц. Гэхдээ дуу алдмаар сайхан юм биш ээ. Цагаан, хүрэн өнгөний тоглолт оновчтой болжээ. Хараа булаахаар л эд. Эргэн тойрон нь цагаан л байхгүй бол утгаа алдчихна.













Энэ бол сонирхолтой хувилбар. Баарны тэкийг санагдуулам. Гэхдээ миний бодож байгаа зайд арай л том.

Бөглөрөл үргэлжилсээр

Үхэх нь ээ, зүрхний эм, валидол. Эсвэл даралтны эм, за тайвшруулж л байвал юу хамаагүй. Зүгээр л тайван баймаар байна. Харин тэгэж болохгүй байна. Наян сая юман дотроос аль нь энэ бүхний шалтгаан юм бол гэдгийг мэдэхгүй юм. гэхдээ л би бөглөрч үхлээ. Давчуухан ертөнц ч бол доо. Хашгирмаар... гэхдээ хашгирч тайвширч үзээгүй болохоор би мэдэхгүй юм. Би ер нь яаж тайвширдаг юм бэ- өөрийгөө сатааруулж, өөр юманд анхаарлаа хандуулах. Бүүр үхэх гээд байвал сэтгэлийнхээ зовлонг давсан биеийн өвдөлтийг мэдэрч байж сая нэг амсхийнэ. Гэхдээ одоо бол аль нь ч тус болохгүй байна. Зүгээр л үхэх гээд байна. Хамгийн зовлонтой нь үхэхгүй, байгаад байдаг байхгүй юу. Энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусна гэдэг алдартай шидтэй шившлэгийг би мэднэ. Олон ч удаа энэ үгээр сэтгэлээ эмнэж байсан, харин энэ удаа болохгүй байна, болохгүй байна, болохгүй байна. Зүгээр л үхлээ. Гэхдээ үхэж болохгүй. Ёстой тэнэг юм.