Monday, March 7, 2011

Бөглөрөл үргэлжилсээр

Үхэх нь ээ, зүрхний эм, валидол. Эсвэл даралтны эм, за тайвшруулж л байвал юу хамаагүй. Зүгээр л тайван баймаар байна. Харин тэгэж болохгүй байна. Наян сая юман дотроос аль нь энэ бүхний шалтгаан юм бол гэдгийг мэдэхгүй юм. гэхдээ л би бөглөрч үхлээ. Давчуухан ертөнц ч бол доо. Хашгирмаар... гэхдээ хашгирч тайвширч үзээгүй болохоор би мэдэхгүй юм. Би ер нь яаж тайвширдаг юм бэ- өөрийгөө сатааруулж, өөр юманд анхаарлаа хандуулах. Бүүр үхэх гээд байвал сэтгэлийнхээ зовлонг давсан биеийн өвдөлтийг мэдэрч байж сая нэг амсхийнэ. Гэхдээ одоо бол аль нь ч тус болохгүй байна. Зүгээр л үхэх гээд байна. Хамгийн зовлонтой нь үхэхгүй, байгаад байдаг байхгүй юу. Энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусна гэдэг алдартай шидтэй шившлэгийг би мэднэ. Олон ч удаа энэ үгээр сэтгэлээ эмнэж байсан, харин энэ удаа болохгүй байна, болохгүй байна, болохгүй байна. Зүгээр л үхлээ. Гэхдээ үхэж болохгүй. Ёстой тэнэг юм.

No comments:

Post a Comment