Monday, July 4, 2011

Нарханы хит яриа


-Ээжээ чи намайг загнаад байгаа юм уу /Өөрт нь хандаж ямар нэгэн юм хэлсний дараа ёс юм шиг ингэж асуусаар лав 2 сар болж байна/
-Үгүй ээ. Жаахан байж байсны дараа
-Ээжээ чи намайг загнах гээд байгаа юм уу?
-Үгүй ээ, би зурагт үзэж байна. Чамтай юу ч яриагүй ш дээ.
-Ээжээ чи юу хийж байгаан?
-Зурагт үзэж байна гээд байхад даа, намайг тайван байлгаад өг.
-Ээжээ чи намайг загнаад байгаа юм уу?
-За за, тэгэж байна. Загнаж байна.
-Яагаад? /Хоолой нь чичрээстэй, нүд нь гунигтай, бас нулимстай. Ам нь дөрвөлжин болно/
-Чи өөрөө намайг зурагт үзүүлэхгүй, баахан юм асуугаад байна ш дээ
- .... /хариу байхгүй/.... Ий ий ий .... Том том нулимс, гунигтай царай, аргадуулах гэсэн харц.
- За за уучлаарай, ээждээ хүрээд ир. Эвий хөөрхий ...

Ийм нэг өдөр

Цийн, цин, цйн ... түс. Ид нойрон дунд Нарханы хөл нүүр, гэдэс, цээж хамаагүй ирээд л тас бууна. "Ёооё хөлөө аваач ээ, Хүүе ээ чи охиноо аятайхан унтуул л даа". Хөнжлийнхөө хөршүүдтэй шөнө дундад цөөхөнтэй ийн маргаад, үүр цайхын хэрд тюльны цаанаас нар шагайгаастай. Орой хөшгөө хаахаа мартсан байна. Жаахан унтах гэж байтал
"You're one in a million
Oh
Now
You're one in a million
Oh

Sometimes I can't hate you every day
Sometimes you can fall for everyone you see " гээд л Хайрын сэрүүлэг. Нөгөөх чинь босоод л хаалга чрххх, шкафны хаалга прхххх, прхх нрххх гээд л, би дотроо "Бушуухан гараасай, 10 хан минут тэсэхэд л болно" гэж өөрийгөө ятгаад д нүдээ тас аниастай. Тэгээд л нэг мэдэхэд цин, цийн, цийн ... гээд л явж байтал "Ээжээ хоёулаа дэлгүүр явья" гэсэн гонгиносон дуу зэргэлдээ ертөнцөд бужигнуулж явсан эд, эсийг энэ ертөнцөд дуудаж авчирлаа. Юу болсон юм бүү мэд, Нархан нүдээ нээнгүүтээ дэлгүүр явж ундаа, чипс, банан авч идэхийг хүсч. Би ч цурхайн тушаал, Нарханы хүсэл ёсоор ажилдаа гарахаасаа өмнө дэлгүүр шагайхаар болоод бэлтгэл ажлыг гялс манас хангалаа. Зам зуураа "Чипс авна үгүй ээ чипс идэхгүй" гэсээр яваад дэлгүүрээс нэг ундаа /"Гоё" интоорын цай/, нэг печеньтэй гарлаа. Банана нь байдаггүй ээ. Тэгээд нөгөө хоёрыг гэр лүү нь гүйлгэчихээд өөрөө супер унаандаа суугаад явжийтал нэг жижигхэн залуу шахалцаад, наалдаад салдаггүй. "Хүүе ээ чи жаахан хажуу тийшээ зогсчих" гэж гуйх, шаардахын завсар хэлсэн. Ашгүй зөөлөн чихтэй хүн байж хүсэл ёсоор боллоо. Халуунд шахалцах ч ёстой золигийн эд шүү. Аймаар хэрүүлч автобусны жолоочтой таарч, нэг Айсотой муудалцаад, хоёр гурван буудал газар шахалцаж, сигналдаж "дорожная война" хийж байснаа байдал нэлээд хурцадсан бололтой манай жолоочийн цонхоор халбага нисээд Айсо-г ончих юм. Би чихэндээ бөглөөсөө зүүж явсан болохоор яг юу болсныг мэдээгүй л дээ. Айсо-ны жолооч нэлээн хурц ааштай нөхөр байсан бололтой 3-р эгнээнд машинаа зогсоож байгаад үсэрч бууж ирээд л жолоочтой хэрэлдэж, гараа далайж үзэж байх юм. Манай автобус 2-р эгнээд зогсцон. 3, 2-р эгнээг эзэлж байгаад нөгөө хоёр чинь 5 минут хэртэй "хавиралдаа". Арын машинууд ч сигнаалдаад бөөн юм.
Би ч бас "Бүдүүлэг юмнууд. Иймэрхүү юмнуудаас болж зам бөглөрдөг ш дээ" гээд л хоёр нөхөрт дургүй хүрээд л "Бэлэн гоймон, түүдэг гал ..." гээд гоё дуугаа сонсоод явжийлаа. Манай супер унаа ёстой яршигтай, нэг бол хэрүүл хийгээд, нөгөө бол зам дээр унтраад, үгүй бол ослын дохиогоо асаагаад зогсчих юм. Дургүй хүрээд нэг буудлын наана буугаад алхчихлаа. зам зуур хүн, машин хоёр өмнүүр хэрээд хэрдээ л бухимдалтай явсаар ажлынхаа хаалгаар орж ирээд кофегоо үнэрлэж, ууж нэг сайхан тайвшраад л ажилдаа орж ирлээ дээ. Өдөр ид дундаа. Тэгэхээр үргэлжилнэ дээ.