-Ээжээ чи намайг загнаад байгаа юм уу /Өөрт нь хандаж ямар нэгэн юм хэлсний дараа ёс юм шиг ингэж асуусаар лав 2 сар болж байна/
-Үгүй ээ. Жаахан байж байсны дараа
-Ээжээ чи намайг загнах гээд байгаа юм уу?
-Үгүй ээ, би зурагт үзэж байна. Чамтай юу ч яриагүй ш дээ.
-Ээжээ чи юу хийж байгаан?
-Зурагт үзэж байна гээд байхад даа, намайг тайван байлгаад өг.
-Ээжээ чи намайг загнаад байгаа юм уу?
-За за, тэгэж байна. Загнаж байна.
-Яагаад? /Хоолой нь чичрээстэй, нүд нь гунигтай, бас нулимстай. Ам нь дөрвөлжин болно/
-Чи өөрөө намайг зурагт үзүүлэхгүй, баахан юм асуугаад байна ш дээ
- .... /хариу байхгүй/.... Ий ий ий .... Том том нулимс, гунигтай царай, аргадуулах гэсэн харц.
- За за уучлаарай, ээждээ хүрээд ир. Эвий хөөрхий ...
Хөөрхөн шүү Дурсамж ингэж л хуримтлагддаг байх Энэ төрхийг нь тархиныхаа нугалаан дунд алга болгочихгүйхэн шиг байх юмсан. Үе үе сөхөж хараад, том хүүхэн болоод, сайхан ээж болсон байхад нь хараад. Тэгээд нөгөө нугалаанаасаа дурсамжаа суга татаж гаргаж ирж хараад л
ReplyDelete