Friday, January 28, 2011

Таалагдаад байгаа зүйлс


Ийм сайхан зугаатай юм хийчихэж ээ цаана чинь. Би хүүхэд байхдаа ванны өрөөнд ном авч ороод л савангийн тавиур дээрээ тавьж уншина. Мэдээж нөгөөх нь норно ш дээ. Заримыг нь бүр алдаад усанд унагчихаж байгаа юм чинь. Тэгээд л манай гэрийн номнууд миний гараар орохоороо их зовлон үздэг байсан даа хөөрхий. Харин ийм нэг сайхан юм гарчихсан байна. Одоо ч ном уншихгүй байгаа ч гэсэн нэг сайхан зав гараад усныхаа өрөөндөө ороод хэвтмээр санагдах үед бол сайхан л эд байна. Бас дарс марс нь юун сайхан диваажингийн мөрөөдлийн биелэл вэ. Энэн дээр сарнайн дэлбээ нэмчихвэл оооё ёо ёо ёо





Усанд орчихоор нөгөө толь энэ тэр цанатаад бүрзийсэн юм байдаг ш дээ. Гоё дээрээ тавьчихсан хүн чинь нэг сайхан үс, зүсээ харчихмаар байдаг. Нэг бол гараараа үгүй бол алчуураар нэг халтар хултар зүлгээд л хальт бүүдийсэн юм хардаг даа. Харин сэргэлэн нөхдүүд ийм юм сэтгэсэн байна. Хэр үр дүнтэй юм бол доо. Ямартай ч сонирхууштай л эд байна.




За нөгөө охид бүсгүйчүүдэд чинь гэрэлтсэн гоо үзэсгэлэнг бэлэглээд байдаг Сваровски чинь жорлонгийн суултуур чимээд эхэлжээ. Жемал Райт гэдэг нөхөр зүгээр сууж чадахгүй энэ суултуурыг шигтгээгээр чимчихэж ээ. Нөгөө гялалзсан юманд дуртай шаазгай шиг нөхдүүд нь тэгээд авах л байлгүй дээ. Тэгээд ийм суултуур дээр суугаад ямар нэг юм хийхэд арай өөр мэдрэмж төрдөг юм болов уу яадаг юм бол?

Ийм юм болоод байна цаана чинь

Хамгийн урт нэртэй эр
Дэлхийн хамгийн урт нэр 29 үетэй. Барнаби Мармадьюк Алоизий Бенжи Кобвеб Дартаньян Эгберт Феликс Гаспар Гумберт Игнатий Жейден Каспер Лерой Максимилиан Недди Обьяжул Пепин Кьюллиам Розенкранц Секстон Тедди Апвуд Виватм Уэйленд Ксилон Ярдли Закари Усански хэмээх шотланд эр өдгөө 36 настай, ажил хийдэггүй нэгэн.
Найз нөхөд нь түүнийг Ник гэж дууддаг, энэ нь эцэг, эхийнх нь хайрласан нэр гэнэ. Тэрбээр найман настайдаа анх нэрээ солиулах юмсан гэж боджээ. Энэ талаар аавдаа хэлчсэн ч түүнийг дэмжээгүй учраас насанд хүртлээ эл хүслээ гүйцэлдүүлэх боломжгүй болжээ. Барнаби Усански энэ талаар “Ингэж хэлсний минь төлөө аав намайг олиггүй үгээр дуудаж, ирээдүйн амьдралыг минь адислахаас татгалзсан юм” хэмээн дурсжээ. Хоёр жилийн өмнө түүний аав өөд болохдоо хүүдээ өв хөрөнгөө өвлүүлж, гэрээслэлдээ нэрээ сольж болно хэмээн бичиж үлдээжээ. Эцгийнхээ зөвшөөрлөөр багын мөрөөдлөө биелүүлж, сонсоглонтой гэж бодсон бүх нэрүүдээ нийлүүлэн, шинэ нэртэй болсон байна. Барнаби хүүтэй болвол Мармадьюк гэж нэр өгөхийг хүсдэг байсан ч өдгөө 36 хүрсэн, гэр бүлгүй байгаа учраас мөрөөдлийн нэрээ өөртөө “өгчихөв”. Хуулиар үүнийг нь хориглоогүй болохоор түүнд ямар нэг асуудал үүсээгүй байна. Барнаби 10 долоон хоногийн өмнө нэрээ албан ёсоор солиулж, дэлхийн хамгийн урт нэртэй хүнээр тодорчээ. Энэ үед тэрбээр хэвлэлийнхэнд “Бүгд миний шинэ нэрийг үл ойшоож, хуучин нэрээр маань дуудаад байгаа. Тийм болохоор нэрээ сольсон ч гэлээ надад онцын өөрчлөлт анзаарагдахгүй байна” хэмээн ярьжээ.

28 тэжээвэр амьтан
Зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө гээд гэрийнх нь хаа сайгүй харх гүйлдэж байна гэхээр олон хүний дотор эвгүйрхэнэ. Харин Раттрейгийнхний хувьд бол энэ өөр мэдрэмж төрүүлдэг гэнэ. Кевин, Кейт хоёр хархыг дэлхийн хамгийн ухаантай тэжээвэр амьтан хэмээн баталдаг, хамгийн гол нь гэр бүлийн нь Rattray овог “Rat” гэдэг язгууртай учраас энэ мэрэгчид хайртай хэмээн тайлбарлажээ.
Анх Кевин харх тэжээх санааг гаргаж, эхнэр нь дэмжсэнээр одоо тэд 28 хархыг гэртээ тэжээдэг байна. Кевин хөдөө ферм дээр өссөн болохоор тэдний амьдрах чадвар, оюун ухаан гээд бүх зүйлийг нь анхааралтай ажигладаг, ихэд сонирхдог байж. 2006 онд анхны хархаа тэжээсэн. Тэр цагаас хойш цөөн, цөөнөөр нэмсээр нэг мэдэхэд 28 хархтай болсон байжээ. Хосууд эдгээр үслэг мэргэчдэд маш их хайртай болохоор тоог нь цөөлөх талаар яриад ч хэрэггүй гэнэ. Тэд хархнуудтай хамт “First Cut” хэмээх баримтат кино хийлгэж байгаа бөгөөд удахгүй АНУ-ын телевизүүдээр гарах юм байна.

213 метр урт малгай
Тэр 1977 онд төрөлх хот Сандпоинтод нь болох багт наадамд зориулж малгай нэхэжээ. Айдахо мужийн оршин суугч Жинни Вудворт, Скотт Хэдли нарын нэхсэн 213 метр урттай, 36 кг жинтэй ноосон малгай нэхсэн байна. Харин дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд дэлхийн хамгийн урт малгайгаар 6.7 метр урттай Германы Санта Клаусын малгайг бүртгэсэн байдаг аж.





Дэмиен Херстийн шинэ бүтээл
Этгээд сэтгэлгээ, өвөрмөц бүтээлээрээ орчин үеийн урлагт өөрийн нэрийг үлдээж буй Английн зураан Дэмиен Херст ээлжит дуулиант бүтээлээ туурвижээ. Тэрбээр гэр бүлийнхнийх нь хүсэлтээр нас барсан хүүхдийн гавалыг очир эрдэнэ, цагаан алтаар бүржээ. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ 8000 ширхэг очир эрдэнэ ашигласан гэнэ. Энэхүү бүтээлээ дуусгаад нэгдүгээр сарын сүүлээр Хонг Конгод болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.

Сонин юм их байна аа






гадил, гадил, гадил ..... Загвар зохион бүтээгч Стефан Сагмайстер Нью-Йорк хотод 7200 ш гадил жимсээр хана хийжээ.



Брайан Берг хэмээх энэ эр хөзрөөр энэхүү бяцхан хорооллыг бүтээх гэж амьдралынхаа багагүй хугацааг зарцуулжээ. Тэрбээр 7,85 метр өндөр хөзрөн байшин барьж дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

АНУ-ын шүхэрчид агаарт энэхүү гайхамшигт үзүүлбэрийг хийжээ. 100 шүхэрчин ромбо хэлбэрийн нисэлт хийж. Хамгийн гол нь энэ үзүүлбэрээ бүхэл бүтэн 7 жил бэлтгэсэн гэж байх юм

Дэлхийн дээд амжилтын эзэн, хамгийн жижигхэн сонин "First News". Англичуудын л хийдэг ажил бололтой. 1000 хувь гардаг энэ сонин 32 х 22 мм хэмжээтэй, 24 хуудастай.