Хамгийн урт нэртэй эр
Дэлхийн хамгийн урт нэр 29 үетэй. Барнаби Мармадьюк Алоизий Бенжи Кобвеб Дартаньян Эгберт Феликс Гаспар Гумберт Игнатий Жейден Каспер Лерой Максимилиан Недди Обьяжул Пепин Кьюллиам Розенкранц Секстон Тедди Апвуд Виватм Уэйленд Ксилон Ярдли Закари Усански хэмээх шотланд эр өдгөө 36 настай, ажил хийдэггүй нэгэн.
Найз нөхөд нь түүнийг Ник гэж дууддаг, энэ нь эцэг, эхийнх нь хайрласан нэр гэнэ. Тэрбээр найман настайдаа анх нэрээ солиулах юмсан гэж боджээ. Энэ талаар аавдаа хэлчсэн ч түүнийг дэмжээгүй учраас насанд хүртлээ эл хүслээ гүйцэлдүүлэх боломжгүй болжээ. Барнаби Усански энэ талаар “Ингэж хэлсний минь төлөө аав намайг олиггүй үгээр дуудаж, ирээдүйн амьдралыг минь адислахаас татгалзсан юм” хэмээн дурсжээ. Хоёр жилийн өмнө түүний аав өөд болохдоо хүүдээ өв хөрөнгөө өвлүүлж, гэрээслэлдээ нэрээ сольж болно хэмээн бичиж үлдээжээ. Эцгийнхээ зөвшөөрлөөр багын мөрөөдлөө биелүүлж, сонсоглонтой гэж бодсон бүх нэрүүдээ нийлүүлэн, шинэ нэртэй болсон байна. Барнаби хүүтэй болвол Мармадьюк гэж нэр өгөхийг хүсдэг байсан ч өдгөө 36 хүрсэн, гэр бүлгүй байгаа учраас мөрөөдлийн нэрээ өөртөө “өгчихөв”. Хуулиар үүнийг нь хориглоогүй болохоор түүнд ямар нэг асуудал үүсээгүй байна. Барнаби 10 долоон хоногийн өмнө нэрээ албан ёсоор солиулж, дэлхийн хамгийн урт нэртэй хүнээр тодорчээ. Энэ үед тэрбээр хэвлэлийнхэнд “Бүгд миний шинэ нэрийг үл ойшоож, хуучин нэрээр маань дуудаад байгаа. Тийм болохоор нэрээ сольсон ч гэлээ надад онцын өөрчлөлт анзаарагдахгүй байна” хэмээн ярьжээ.
28 тэжээвэр амьтан
Зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө гээд гэрийнх нь хаа сайгүй харх гүйлдэж байна гэхээр олон хүний дотор эвгүйрхэнэ. Харин Раттрейгийнхний хувьд бол энэ өөр мэдрэмж төрүүлдэг гэнэ. Кевин, Кейт хоёр хархыг дэлхийн хамгийн ухаантай тэжээвэр амьтан хэмээн баталдаг, хамгийн гол нь гэр бүлийн нь Rattray овог “Rat” гэдэг язгууртай учраас энэ мэрэгчид хайртай хэмээн тайлбарлажээ.
Анх Кевин харх тэжээх санааг гаргаж, эхнэр нь дэмжсэнээр одоо тэд 28 хархыг гэртээ тэжээдэг байна. Кевин хөдөө ферм дээр өссөн болохоор тэдний амьдрах чадвар, оюун ухаан гээд бүх зүйлийг нь анхааралтай ажигладаг, ихэд сонирхдог байж. 2006 онд анхны хархаа тэжээсэн. Тэр цагаас хойш цөөн, цөөнөөр нэмсээр нэг мэдэхэд 28 хархтай болсон байжээ. Хосууд эдгээр үслэг мэргэчдэд маш их хайртай болохоор тоог нь цөөлөх талаар яриад ч хэрэггүй гэнэ. Тэд хархнуудтай хамт “First Cut” хэмээх баримтат кино хийлгэж байгаа бөгөөд удахгүй АНУ-ын телевизүүдээр гарах юм байна.
213 метр урт малгай
Тэр 1977 онд төрөлх хот Сандпоинтод нь болох багт наадамд зориулж малгай нэхэжээ. Айдахо мужийн оршин суугч Жинни Вудворт, Скотт Хэдли нарын нэхсэн 213 метр урттай, 36 кг жинтэй ноосон малгай нэхсэн байна. Харин дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд дэлхийн хамгийн урт малгайгаар 6.7 метр урттай Германы Санта Клаусын малгайг бүртгэсэн байдаг аж.
Дэмиен Херстийн шинэ бүтээл
Этгээд сэтгэлгээ, өвөрмөц бүтээлээрээ орчин үеийн урлагт өөрийн нэрийг үлдээж буй Английн зураан Дэмиен Херст ээлжит дуулиант бүтээлээ туурвижээ. Тэрбээр гэр бүлийнхнийх нь хүсэлтээр нас барсан хүүхдийн гавалыг очир эрдэнэ, цагаан алтаар бүржээ. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ 8000 ширхэг очир эрдэнэ ашигласан гэнэ. Энэхүү бүтээлээ дуусгаад нэгдүгээр сарын сүүлээр Хонг Конгод болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.
No comments:
Post a Comment