Энэ бол мэдээж Жоан Роулингийн “алтан хүү” “Харри Поттер”. Уран зохиол, кино ертөнцийн түүхэнд тэсрэлт хийгээд зогссонгүй дэлхийн худалдаа, бараа эргэлтийг хөдөлгөх нэг хүч болжээ. Гудамжний зарлал, томоохон худалдааны төвд, лаазтай хийжүүлсэн ундааны саван дээр, аялал жуулчлалын агентлагийн суталчилгаанд ч ид шидтэн хүүгийн зураг залрах болов. Хүүхдийн тоглоомын “Лего” компани хүртэл шилдэг борлуулалтай байгаа үлгэрийн номын баатаруудын дүртэй тоглоом хийх зөвшөөрөл авчээ. Эл түүхийн шүтэн бишрэгчид Хогвартсын сургуулийн дөрвөн тэнхимийн сүлд тэмдэгтэй цамц өмсөж, Харри Поттерынх шиг дугуй хэлбэртэй нүдний шилний хүрээ сонгох болжээ. “Уорнер Брос” компани “Кока Кола”- тай Харри Поттерын зургийг сурталчилгаандаа ашиглах гэрээ байгуулж 150 сая доллар авчээ. Мөн шуудангийн марк, дугуй нүдний шилтэй хүүгийн дүрстэй гэр ахуйн бүтээгдэхүүн гээд зугаа цэнгэлийн зах зээлд (ном, кино,тоглоом, компьютерийн тоглоом, LEGO, дурсгалын зүйлс.)томоохон байр суурьтай Харри Поттер нэртэй 16 тэрбумын үнэтэй брэнд бий болсон юм. Тэгвэл АНУ-ын Флорида мужийн Орланда хотод “Харри Поттерын ид шидийн ертөнц” гэдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах гэж байна.
“Өнгөрсөн жилүүдэд бид сая сая
захидал хүлээж авсан.
Дэлхий даяарх сая сая
шүтэн бишрэгч Хогвартсыг
үзэж, Жонна Роулингийн бүтээсэн
ид шидийн ертөнцөд очиж үзэхийг
хүсдэг гэдгээ бичсэн байсан.
Тэгээд л бид ийм төсөл хийх хэрэгтэй
гэж үзээд Юниверсал Орландогийн
амралтын газрынхантай хамтрах гэрээ байгуулсан”
“Уарнер Брос”-ын төлөөлөгч Барри Мэеэр
захидал хүлээж авсан.
Дэлхий даяарх сая сая
шүтэн бишрэгч Хогвартсыг
үзэж, Жонна Роулингийн бүтээсэн
ид шидийн ертөнцөд очиж үзэхийг
хүсдэг гэдгээ бичсэн байсан.
Тэгээд л бид ийм төсөл хийх хэрэгтэй
гэж үзээд Юниверсал Орландогийн
амралтын газрынхантай хамтрах гэрээ байгуулсан”
“Уарнер Брос”-ын төлөөлөгч Барри Мэеэр
Дуртай үлгэрийнхээ сүүлийн ангийг гарахыг тэсэн ядан хүлээж буй шүтэн бишрэгчид нь нэгэн том үйл явдлыг хүлээж буй. Гурван жилийн өмнө Харри Поттерын шүтэн бишрэгчид нэгэн том мэдээ дуулсан нь Флорида мужийн Орландо хотод байгуулагдах “Харри Поттерын ид шидийн ертөнц” нэртэй хүрээлэн. “Уарнер Брос”, “Юниверсал Орландо” амралтын төв хамтран 160 саяын өртөгтэй эл төслийг эхлүүжээ.
“Харригийн фэнүүд зөвхөн хүүхдүүд ч биш, бүх насныхан. Тэд хүрээлэнгийн нээлтийн өдрийг тэсэн ядан хүлээж байгааг бид мэдэж байна. Тиймээс ч тэдний хүсэн хүлээж байгаа, мөрөөдөлд нь байдаг тэрхүү ид шидийн ертөнцийг бүтээх гэж төслийн багийнхан чармайн ажиллаж байна. ” хэмээн “Уарнер Брос”-ын ерөнхийлөгч Брэд Глоб ярьжээ. Жоан Роулингийн хүсэлтээр киноны зураачаар ажилласан дизайнер Стюарт Срайг 20 хүнтэй багийнхаа хамт төсөл дээр ажиллаж байгаа. Харин төсөөллийн ертөнц нь биелэж буй Роулинг “Энэ төслийг хийх гэж байгааг сонсоод би маш их сэтгэл догдолсон. Шилтгээний ерөнхий санааг би гаргасан ч үзэгчдийн дуртай, очихыг хүсдэг жинхэнэ Хогвартсыг Стюарт л бүтээсэн юм шүү дээ. Кинонуудаа би үзэх дуртай. Өнгөрсөн он жилүүдэд толгой дотор байсан төсөөллийн ертөнцөө дэлгэцээр хардаг учраас тэр. Харин удахгүй бодитоор харж бүр очдог болох гэж байгаадаа их баяртай байна. Стюарт ажиллаж байгаа болохоор Харригийн сая сая шүтэн бишрэгчийн урам хугарахгүй гэдэгт би итгэж байна” хэмээжээ. Түүнээс гадна Хогвартсын жинэхэнэ оршин суугчид болох жүжигчин Даниэль Радклифф, Эмма Уатсон нар төслийн багийнхантай уулзаж, хүрээлэнгээр аяласан байна.
20 акр (8100 ам метр) газрыг хамарсан бүтээн байгуулалтын ажил энэ оны тавдугаар сарын сүүлээр дуусч, 700 тохой өндөртэй алдарт Хогвартс шилтгээн үүдээ нээн тэрбумаар тоологдох Харригийн шүтэн бишрэгчийг ид шидийн ертөнцдөө хүлээн авах юм. Мөн Хогвартсын ойролцоох ид шидэтнүүдийн тосгон Хогсмийдээр аялуулна. Уурын тэрэгний утаа, галт тэрэгний дохио нь Хогвартын буухиа галт тэрэг ирж байгааг санагдуулна. Элдэв хачин зүйлээр дүүрэн Хагритын овоохойд зочилж, харанхуй ой дахь зоогийн газраас шидэтнүүдийн хоолыг амтлаж, дэлгүүр хэсч шидэт ертөнц дэх аяллынхаа дурсгалыг авч болох гэнэ. Гуравдугаар цуврал “Харри Поттер ба Азкабаны хоригдол” дээр гардаг хагас шувуу, хагас морь хэлбэртэй хиппогрифф тэргүүтэй өвөрмөц уналгуудаар аялна. Ид шидтэй холбоотой дэлхийн бүх ном, хэвлэлүүд зөвхөн Олливандерст байх бөгөөд шидэт саваагаар дохиход л хүссэн номоо авах сонирхолтой үйлчилгээ байх аж.
Английн Оксфордын нэгэн сүмийн танхимыг тэд кинондоо Хогвартсын танхим болгон ашиглажээ.
Хогвартсын галт тэрэг бол үнэндээ Чарльз Коллеттын 1963 онд бүтээсэн “Olton Hall” загварын зүтгүүр юм.
100 гаруй жилийн түүхтэй Лондон хот дахь “King’s Cross” галт тэрэгний зогсоолыг “Харри Поттер” цувралын кино багийнхан Хогсмидийн галт тэрэгний зогсоол болгон ашиглажээ.
No comments:
Post a Comment