Төрдөггүй ээ, хүлээгээд л хүлээгээд л. Сав жаахан базлахаар нь баясаад л хүлээгээд байхаар удалгүй зүгээр болчих юм.
Өчигдөр төрөх эмнэлэг дээрээ очиж бичиг баримтаа бүрдүүллээ. Харьяаллынхаа дагуу төрье гэж бодож байсан ч таньдаг хүнгүй бол хэцүү гээд байхаар нь охиноо төрүүлсэн эмнэлэг рүүгээ, таньдаг эмч бүсгүйгээ бараадлаа. Нөгөөх маань бас хөөрхий 36 долоо хоногтой жирэмсэн ч гэлээ намайгаа дагуулаад эмнэлэг дээрээ ирээд, үзүүлж харуулаад дагуулаад гүйх юм аа. Найздаа их баярлаж байгаа шүү.
Тэгээд дотуур үзлэг хийлгээд, савны амсар хоёр хуруу хагастай нээгдсэн байна өвдөхөөрөө ирээрэй гэхийн. Жин нь 4.1 кг, ус ихтэй, хүй нь хоёр ороосон сурагтай. За тэгээд хоёр яс салж л байвал яахав гээд л бодлоо. Нэгэнт том хүүхэд болохоор би наана нь айж ширвээд яахав дээ. Айхтар хүндрэлгүйхэн төрөхсөн гэж бодохоос өөрийг хийж чадах биш. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өдөржин сав базлаад за ашгүй гээд баясаад байсан чинь орой нь зүв зүгээр болчихдог юм даа.
Дотуур үзлэгээс болоод цочирдог тал бий гэнэ ээ. Тэр нь болсон бололтой. Хоног хугацаа нь болчихоод, хэтрээд байхад гэдэс хавиар маань тааг дүлий. Яасан ч юмгүй байгаад л байна.
Салиа гараад байснаа өглөө бага зэргийн цустай үзэгдэж эхлэв, би харангуутаа нээх цочив. Гэхдээ базлаж барьсан юмгүй болохоор чинь яахав дээ. Тэгээд л өнгөрсөн. Өдөржин биеэ чагнаад яасан ч юмгүй сууж л байна.
Одоо бас оройжин, шөнөжин биеэ чагнах гэж нэг ажил. Худлаа дуншаад нуруу ууц чилээд байх юм. Би л ер нь нэг их яараад байгаа хүн бололтой гэтэл бас үгүй юм аа. Хавь ойрын хүмүүс утасдаад шалгалт хийгээд л, сүүлдээ утас дуугархаар уцаар хөдлөх ч шиг.
Хажуугаар нь цээж хорсох гэж нэг зовиур байна. Юу ч идэж уусан цээжин дотор гал л асаад байх нь тэр.
Гараад ирээч ээ үр минь. Ээж нь хүлээсээр бүүр залхаад ядраад уур хүрч байна шүү.
JT Casino Resort-Casino Hosts a $100M SPAC Deal
ReplyDeleteJT Casino 계룡 출장샵 Resort-Casino Hosts a $100 Million SPAC Deal JT Casino Resort-Casino Hosts 전주 출장안마 a $100 Million 아산 출장안마 SPAC Deal JT Casino Resort-Casino Hosts a $100 안산 출장마사지 Million SPAC Deal 부산광역 출장안마