Wednesday, December 29, 2010
Р.Номин-Эрдэнэ: Эргээд хуучин амьдралдаа орж байх шиг байна
Түүнтэй уулзах гэж багагүй эрэл сурал болсон. Гэрийн эздийн ажил амждаггүй, товлосон цаг хэдийнэ өнгөрсөн хойно 18 цагийн орчим “Маршал таун”-ыг зорив. Дуучин Р.Номин-Эрдэнийд очлоо. Тэдний босгоор алхахад өглөөдөө гурвуулаа хөтлөлцөж гараад, үдэш нь цуглардаг залуу хосуудын амьдралын хэмнэл угтсан юм. “Шинэ байранд ороод удаагүй болохоор төвхнөж амжаагүй л байна” хэмээн уулзах товоо хэд хэдэн удаа хойшлуулсныхаа учрыг тэрбээр тайлбарласан. Өнгийн гэрлээ анивчуулсан гацуур хэдийнэ баяр дөхсөнийг илтгэн, энэ айл шинэ оныг баяр хөөртэй угтаж авахад бэлэн болжээ. Бидний яриа ч энэ сэдвээр эхэлсэн.
-Урлагийнхний хувьд шинэ жил дөхөхөөр ажил ундардаг. Миний хувьд, тодорхой хугацаагаар уран бүтээл хийгээгүй болохоор тоглолт арай бага байна. Гэхдээ телевизийн бичлэг, зураг авалт, янз бүрийн арга хэмжээ гэсээр нэг л мэдэхэд өдөр өнгөрчих юм. Дуучин болсноос хойш сүүлийн 10 гаруй жил шинэ оныг тайван, амгалан угтаж байсангүй. Арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд урлагийнхний ажил ундардаг. Охинтой болсноос хойш бүр ч яаруу сандруу болсон. Ажлаа дуусмагцаа охин руугаа яарна.
-Айлын эзэгтэй болоод энэ хэмнэл өөрчлөгдөөгүй хэрэг үү?
-Өөрчлөгдөлгүй яахав, урьд нь тоглолтоор явж байгаад рок попынхонтойгоо хамт он гаргах үе ч байсан. Харин одоо бол өөр шүү. 31-нийг гэр бүлдээ зориулна. Гэрээ чимээд, баярын ширээгээ засах гээд айлын эзэгтэй юу хийдэг билээ, тэр бүхнийг л амжуулна. Ажлаа дуусаад буйдан дээрээ тухлаж байгаад телевизээр баярын хөтөлбөрүүдээ үзнэ.
-Номингийн засдаг баярын ширээний цэсийг сонирхвол ...
-Хоол хийх дуртай ч зав бага. Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд ер нь хичээл ихтэй, дээр нь багш нар “гараа эвдэв” гэж онцгойлон захидаг, манайхан ч мэддэг болохоор гэрийн ажилд ойртуулаад байдаггүй. Сургуулиа дүүргэсний дараа уран бүтээл гээд гэр орны ажлаас хөндий байсан. Мундаг тогоочийн тоонд орохгүй ч нөхөртөө гологдохгүй ээ. Охиноо төрүүлсний дараа хэсэг гэртээ байхдаа гэрийнхээ тохижилтыг өөрчлөх, янз бүрийн хоолны жор цуглуулж, турших гээд жинхэнэ айлын эзэгтэй, хүний эхнэр шиг байлаа шүү дээ. Одоо охин цэцэрлэгт явж байгаа болохоор би эргээд хуучин амьдралдаа орж байх шиг байна (инээв). Шинэ жилээр хийдэг уламжлалт цэс, онцгой жор надад байхгүй ээ. Тухайн үед бодож байгаад л зууш, салат хийчихдэг юм.
-2011 оныг хэрхэн угтахаар төлөвлөсөн бэ?
-Боломж гарвал аль болох гэртээ байхыг боддог. Энэ жил паркт арга хэмжээ болох юм билээ, гэхдээ ширээгээ засчихаад, буйдан дээрээ суугаад баярын хөтөлбөрөө үзэнгээ шинэ оноо угтах байх. Эсвэл агаарт гарч магад. Тухайн үед ажил төрөл амжиж, зав гарвал шинэ оныг угтах аятайхан газар хайна даа. Амралтын газрууд тусгай хөтөлбөртэй байдаг юм билээ. Хэрвээ хотоос гадагшаа явах бол манай гэр бүлийн хувьд анх удаа өөр орчинд шинэ оноо угтах юм. Их сонирхолтой санагдаад байгаа.
- Та дуучин,бас хийлч. Одоо ер нь хийл тоглож байна уу?
-Өө хийлээ хадгалчихсан байгаа. Өмнө нь амралтынхаа үед хийлээ тоглодог байсан бол одоо гэр бүл, хүүхэд, бизнес гээд амьдралд минь шинэ хуудас нээгдсэн. Зав цаг бүр бага болсон, дээр нь охин маань булаацалдаад байдаг юм.
-Ирэх жилээс уран бүтээлдээ ханцуй шамлах сурагтай байсан, үнэн үү?
-Найз нөхөд, ойр дотнын хүмүүс уран бүтээлээ хийгээч гэж шавдуулж байгаа. Уржигдар Хаянаатай энэ талаар ярьж суулаа. Ерөнхийдөө бэлтгэлээ базаасан, шинэ дуунуудаа авчихсан. Заримынх нь найруулгыг хийчихсэн байгаа. Одоо дуугаа бичүүлэх, клип хийх ажил үлдсэн. Болдогсон бол өнөө маргаашгүй бичлэгт ормоор л байна. Яруу найрагчдад онгод байдаг гэж ярьдаг даа, түүн шиг дуучид ч гэсэн байнгын бэлтгэлээс гадна дууныхаа хөг хэмнэл бүрийг сэтгэлээрээ мэдэрч, дуулдаг үе бий. Тэгээд л онгодоо хүлээгээд сууж байна (инээв).
-Эмэгтэй дуучид ээж болохоороо арай өөр сэдвээр дуулдаг. Номингийн хувийн амьдрал, дотоод ертөнцийн өөрчлөлт, мэдрэмж уран бүтээлд тусгагдах уу?
-Уран бүтээлч хүний цар хүрээ өргөн. Хайрын дуунаас гадна охиндоо зориулан дуулж магад. Эх хүний сэтгэлээс гарах дуу байж болно. Гол нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан бүтээл хийх нь чухал.
-Шинэ дуунууд авсан гэж ярилаа, хөг хэмнэл нь өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?
-Д.Болдоос хоёр дуу авсан. Нэлээд техник шаардсан, намайг эвдсэн шинэлэг бүтээл. Мөн Ган-Эрдэнээс авсан уянгалаг дуу ч бий. Тодорхой хугацаагаар завсарласан болохоор шинийг туршиж, өөрчлөлт хиймээр санагдаад, нэлээд эрэл хайгуул хийж байна, бодсон төлөвлөсөн зүйл их бий, одоогоор нууцалъя.
-Сүүлийн үед танаас эхлээд Сэрчмаа, Отгоо, хөвгүүдийн хамтлаг гээд нэг үеийн уран бүтээлчид бүгд гэр бүлтэй болж, хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн. Ер нь рок попынхон томоотой, нам гүм байгаа?
-Хааяа уулзахаараа энэ тухай ярьцгаадаг юм. Тоглолт, шинэ клип, шинэ санаагаа уралдуулдаг байсныг үзэгчид мэднэ. Рок попынхон удахгүй уран бүтээлдээ шаргуухан орно оо гэж байна лээ.
- Дэлгүүрээс гадна зочид буудлын бизнест хөл тавьсан гэж сонссон?
- Тийм яриа гарсан байна лээ. Миний хувийн бизнес биш, ах нар маань үйл ажиллагаа явуулдаг юм. Бизнесийн ажилд нь оролцдоггүй, урлагийн хүний хувьд шоу арга хэмжээнүүдийг зохион байгуулахад л тусалдаг. Энэ нь зөвхөн буудал биш, кофе шоп, зоогийн газар, lounge зэрэг амралтын цогцолбор газар юм л даа. Нэг ёсондоо гэр бүлийн бизнес гэх үү дээ. Дэлгүүр бол минийх. Нээгээд жил гаруй болж байна. Ажил, бизнес гэхээсээ илүү миний сонирхол байсан гэх үү дээ. Найзууд маань надад ийм санаа өгсөн л дөө, зарим нь бүр “Дэлгүүр нээвэл байнгын үйлчлүүлэгч чинь болно шүү” гэх зэргээр ятгасан. Уран бүтээлээ түр завсарласан байх зуураа арай өөр ажил эрхлээд үзье гэж шийдээд “N fashion” дэлгүүр нээсэн юм. Миний хувьд одтой байсан уу, тохироо нь бүрдсэн үү тун богино хугацаанд амжилт олсон шүү. Найз нөхөд, уран бүтээлчдээс гадна хотын дэгжин бүсгүйчүүдийн орж гардаг дэлгүүр болж чадсан. Оны босгон дээр шинэ салбараа нээлээ. Хойшдоо жил бүр шинэ салбар нээдэг уламжлалтай, нэг мэдэхнээ сүлжээ дэлгүүр, бүр их дэлгүүртэй ч болчих юм бил үү (инээв). Ийм мөрөөдөл байгаа. Гэхдээ уран бүтээлдээ илүү анхаарна.
-Хообийгоо ажил болгож чадсан хүмүүс амжилтад хүрдэг гэдэг дээ?
-Тийм ээ. Би энэ ажилдаа тусгайлан цаг гаргаад байдаггүй. Үе үе ажил, амины хэргээр гадагшаа явах үедээ таалагдсан загваруудаа аваад ирнэ. Охид, бүсгүйчүүд дэлгүүр хэсэхдээ нэг их түүртээд байдаггүй шүү дээ. Заримдаа гадаадад ажиллаж амьдардаг найзууддаа загвараа сонгоод захиалга өгчихнө. Энэ нь ч цаг хэмнээд амар юм билээ.
-Та хүүхдэдээ хувцас, гэртээ тавилга, хэрэгсэл гээд дэлгүүрээр явах маршрут чинь нэлээд өөрчлөгдсөн байлгүй?
-Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүний иймэрхүү ажил хэзээ ч дуусахгүй. Өмнө нь ганцхан хүнд санаа тавьдаг байсан бол гурван хүнийг халамжлах үүрэгтэй боллоо. Гэрийнхээ тохижилтыг өөрөө хийсэн. Хар, цагаан өнгөний хослолд би дуртай. Эрч хүч, асч дүрэлзсэн байдлыг илэрхийлдэг болохоор улаан өнгөнд дуртай. Тавилгуудаа Солонгосоос захиалж авчирсан ч бүрэн тохижуулж амжаагүй л байна.
-Хананы саатай цаас, мөнгөн эдлэл гээд гял цал зүйлд дурладаг урлагийн хүний сонголт аргагүй харагдаж байна шүү?
-Эмэгтэй хүн бүрт байдаг зан шүү дээ. Донжийг нь олсон чимэглэл хаана ч өнгө нэмж чаддаг. Таалагдсан бүхнээ цуглуулаад байх утгагүй. Юуг, хэзээ, хаана, яаж гэдгийг л мэдрэх хэрэгтэй. Гял цал гэхээсээ илүү цэмцгэр, цэвэрхэн зүйлд дуртай.
-Та төрийн бус байгууллагатай болсон гэлүү?
-Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Хэдэн найзтайгаа хамтран хүнд өвчтэй хоёр ойтой охинд туслах ажил эхлүүлсэн. Рок попынхон маань ч сайхан дэмжиж, арваад хоногийн дотор 20 сая төгрөг цугларсан. Мөнгөө охины гэр бүлд хүлээлгэж өгсөн. Одоо Солонгост эмчилгээ хийлгэж байгаа.
- Шоу бизнесийнхэн сүүлийн үед хандивын ажлаар дамжуулан өөрсдийгөө сурталчлах боллоо гэсэн хардлага гараад байгаа шүү?
-Зарим хүн тэгэж бодож болох л юм. Гэхдээ надад тийм шаардлага байхгүй ээ. Би охинтой, эх хүний хувьд Удвалд тусалсан. Дашрамд дуулгахад, энэ хандивын ажлыг эхлүүлсэн бүсгүйчүүд бүгд ээж, эрчүүд нь аавууд байсан. Нэр төр хөөцөлдөх, өөрсдийгөө сурталчлах бодол хэний маань ч толгойд байгаагүй. Бяцхан охины амийг аваръя, нэг гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэе гэж бодсон юм. “Өгөх өдөр” ТББ байгуулсны дараа олон зүйлийг ойлгосон, туршлага ч суусан гэх үү дээ. Ийм ажил хийхээр нийгмийн зүгээс ямар дайралт, хардлага сэрдлэг ирдгийг, мөн хүмүүс хэчнээн сайхан сэтгэлтэй, нэгнийгээ дэмжиж чаддаг, өгөөмөр байдгийг мэдсэн. Хэцүү үед нэгнийхээ амьдралд тусалж, ядарсан нэгэндээ гар сунгаж чаддаг юм байна гэдгийг ч харлаа. Энэ туршлагаас гадна хандивын ажил маань бүтэмжтэй болж, Удвалыгаа явуулсны дараа сайхан мэдрэмж, баяр хөөр төрсөн. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст бид өөрсдийнхөө чаддаг зүйлээр тусалсан, амьдралаасаа хэдхэн хоногийг зориулсан. Үр дүнд нь өгсөн, авсан, дэмжсэн гээд бүх хүн сэтгэл дүүрэн байдаг болохоор энэ ажлаа яагаад үргэлжлүүлж болохгүй гэж. Бид ярилцаад жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нийг “Өгөх өдөр” болгож, хандивын ажил хийж байя гэж шийдсэн.
-Уран бүтээл хийгээгүй болохоор Номинг завтай гэж бодсон. Гэтэл бизнес, уран бүтээл, гэр бүл, ТББ гээд бүр ч завгүй болж. Үргэлж завгүй байдаг энэ хэмнэлээсээ хааяа нэг “зугтмаар” санагддаг уу?
-Надад тийм эрх байхгүй. Нэг, хоёр өдөр зугтааж болох ч эргээд ирнэ шүү дээ. Нэг өдөр бүх зүйлээ хойш тавилаа гэхэд бусад хүн ажиллаж л байдаг. Жишээ нь, би өнөөдөр ядарснаа мэдээд бүх ажлаа хойш тавибал чиний ажил хойшилно. Чиний ажил хойшлогдохоор танай сэтгүүлд хүндрэлтэй. Өнгөцхөн харахад энэ ноцтой биш юм шиг атлаа нэлээд нарийн чимхлүүр байгаа биз. Эргээд ажил төрөлдөө орохоор хэд дахин ачаалалтай болчихно. Тиймээс шаардлагатай үедээ тусгайлан амрах цаг гаргах нь хамгийн зөв шийдэл. Энэ нь өөрийгөө ч, өрөөлийг ч хүндэтгэж байгаа хэрэг.
-Гэр бүлтэй болох үед хэвлэлээр янз бүрийн яриа гарч байсан, хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм шүү, гомдолтой л байсан. “Би жирийн эмэгтэй хүн шүү дээ” гэмээр санагддаг байлаа. Хүнтэй үерхэнэ, хайрлана, шохоорхоно. Тэр бүрт янз бүрийн хачир, давстай мэдээлэл хэвлэлээр гарч, сайн муу ярианы бай болдог. Жирийн найзтайгаа явж байхыг харчихаад суух гэж байна гээд сенсаац болгочихно. Хаана ч явсан биеэ цэнэнэ. Үүнээс болоод олны танил ганц бие бүсгүйчүүд эрх чөлөөгөө хасуулдаг юм шиг ээ. Би бусдын адил нөхөр, хүүхэдтэй болохыг хүссэн. Харин гэр бүлтэй болчихоор янз бүрийн яриа тэр бүр гараад байхгүй. Хааяа нэг салсан уу, маргалдсан уу гэж шалгахаас биш харьцангуй тайван болдог юм байна шүү (инээв).
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай нөхрийг Д.Бадрах гэдэг. Барилгын бизнес эрхэлдэг жирийн залуу. Ажилтай яваа бололтой, орой л гэрийн бараа харна даа.
-Сайхан бүсгүйд сэтгэл алдарч, хөл алдан гүйж байсан олон эр байсан нь лавтай. Нөхрийнхөө юунд нь татагдсан юм бэ?
-Юунд нь татагдсан бэ гэж үү ... даруухан, нууцлагдмал байдал нь анхаарал татсан юм уу даа. Ер нь бусдаас өөр байсан.
-Таны хувьд олны анхаарлын төвд байж дасчихсан. Харин гэр бүлийн хүнд чинь энэ байдал амаргүй байсан байх аа. Сониуч хүмүүсийн анхаарлын төвд амьдрах ямар санагдсан бол?
-Мэдээж амаргүй л дээ. Өөрийгөө, намайг ч хэвлэлээр гаргах дургүй. Гэхдээ одоо дасчээ. Бид нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авах хэрэгтэйг ойлгосон. Нэгнийгээ өөртөө тохируулж өөрчлөх гэхийн оронд байгаагаар нь хүлээн зөвшөөрч, эрх чөлөөг нь хүндэтгэх хэрэгтэй. Эхэндээ би ямар нэг арга хэмжээ, үдэшлэгт хамт явъя гэдэг байлаа. Одоо бол больсон шүү. Би урлагийн хүн, харин нөхөр маань жирийн нэг бизнесмэн.
- Сүүлийн асуулт. Хуримын талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ, туулай жилийг хүлээсэн хосууд олон байх шиг?
-Бүсгүйчүүд ийм даашинзтай, тийм бялуутай гээд өөр өөрийн гэсэн хуримын төлөвлөгөөтэй байдаг. Гэхдээ бид хөөрхөн охинтой, эрхэлсэн ажилтай, зорьсон зорилготой залуу гэр бүл. Үнэнийг хэлэхэд, хуримын талаар төлөвлөсөн зүйл одоогоор алга.
Бас нэг өвөрмөц охин
Хэн нэгэн танилаасаа “Кеша гэж хэн бэ” хэмээн асуугаад үз. Хариулт нь дуучин гэхээс хэтрэхгүй байх вий. Гэхдээ тэр бол бусдын адил залуухан бүсгүй, 23 настай алдартай поп дуучин, хүссэн их сургуульдаа элсэх боломжтой чадварлаг ухаалаг бүсгүй. Тэр дунд сургуулиа төгсөхдөө л эл болзлыг хангасан ч шоу ертөнцийг сонгосон юм. Амжилтад хүрэхээсээ өмнө Кеша бусдын адил сургалтын тэтгэлэг авч, дэлгүүрээс хулгай хийж, үдшийн болзооны төгсгөлийг машиндаа өнгөрүүлэх зэргээр өсвөр наснаа өнгөрүүлсэн. Амжилт, алдар хүндийн зам ч гэсэн чихэрлэг, гашуун нясуунаа адилхан амтлуулсан. Кеша Себерт хэмээх дуунд дуртай охин өнөөдрийнхөө амжилтын талаар өмнө нь төсөөлж ч байгаагүй гэдгээ олонтаа дурьддаг. Тэрбээр 1987 оны гуравдугаар сарын 1-нд Лос-Анжелес хотноо төржээ. Түүний ээж Пебе Себерт бас ая зохиогч, дуучин юм. Гэхдээ түүнд охиныхоо хөгжмийн боловсролд анхаарах, авьяасыг нь хөгжүүлэх боломж байгаагүй юм. Гэхдээ охиныг 17 хүрсэн хойно нь продюссерууд “нээж”, уран бүтээлч болох ёстойг нь дөнгөжээ. Хоёр жилийн турш уйггүй хөдөлмөрлөж, халаасны мөнгөөр тасрахгүйн тулд зөөгчөөр ажиллаж, үдэш нь дуу бичлэгийн студид очиж, амжилт өөд хөтлөх продюссер хайх гээд хэцүүхэн өдрүүдийг өнгөрөөжээ. 2006 оноос түүний бүтээлүүд Америк даяар эгшиглэж эхэлсэн байна. Австралийн The Veronicas хамтлаг, дуучин Бритни Спирс, Кэти Перри гээд сонирхолтой багуудтай хамтран ажиллах болсон юм. Тэдэн дундаас Кэти түүний дотнын найз болж, олон зүйл дээр тусласан гэдэг. Түүний анхны сингл 2009 оны нэгдүгээр сард биллбоард, мөн 11 орны топын жагсаалтыг тэргүүлж, хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Харин энэ амжилтыг одоо түүний дотнын найз Кэти Перри эзэмшдэг. Үүнтэй зэрэгцэн анхны “Animal” цомог нь мөн биллбоардын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. Мөн энэ үед Лэди Гага-ын тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн нь нэлээд шуугиан тарьсан юм. Америкийн хөгжмийн сувгуудаар Лэди Гага-ын “Bad Romance” дуу долоо хоногт 10859 удаа цацагдан дээд амжилт тогтоосон байсныг 2009 оны нэгдүгээр сарын 18-24-ний хооронд Кешагийн “Tik-tak” дуу нь нийтдээ 11224 удаа цацагдсан үзүүлэлтээр шинэчилсэн байна. Амьдралаа залгуулах гэж зөөгчөөр ажиллаж байсан түүний амьдрал тун богино хугацаанд орвонгоороо эргэж, Парис Хилтон шиг хувцаслаж, одуудтай нөхөрлөж, улаан хивснээ алхаж, хөгжмийн томоохон шагнал Грэммиг гардан авах хувь тохиожээ.
-“Би түрэмгий хүн биш, харин этгээд” гэсэн байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Би энгийн л хүн, гэхдээ давтагдашгүй. Миний амьдралд тохиосон учрал бүр, өнгөрч буй мөч бүхэн надад сайхан, муухай дурсамж болон үлддэг. Зохиосон дуу бүр Кешаг илэрхийлдэг гэж ойлгож болохгүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, харсан үзсэн зүйл, мэдэрсэн мэдрэмж энэ л дуу болдог. Харин зөвхөн Кеша биш.
-Этгээд гэж онцлохын учир юу юм бэ?
-Жишээлбэл ... би эрчүүдийн сахаланд дуртай.
-Ямар ч хамаагүй сахал уу?
- Зэрлэг хүнийг санагдуулам төрх гэж битгий бодоорой. Яг өөрийнхөөр нь ургуулсан, засаагүй сахал илүү санагддаг юм. (инээв)
-Риана саяхан нэг ярилцлагадаа “Би Лэди Гага, Кэти Перри, Кеша шиг жирийн цомог гаргамааргүй байна” гэсэн байна лээ?
-Би ерөөсөө хэвлэл, сонин сэтгүүл уншдаггүй ш дээ. Тэнд угаасаа хүний ярьсан зүйлийг мушгин гуйвуулж, хэлээгүй зүйлийг нь хэлсэн болгоод гаргачихдаг. Би ч өөрөө ийм байдалд орж байсан. Риана тэр үгийг өдсөн, бусдыг үгүйсгэсэн утгаар хэлээгүй байх. Бид сайхан харилцаатай байдаг. Саяхан л тоглолтын тайзан дээр хамт гарч, аяллаар яваад ирсэн. Кэти тэр хоёрыг сайн найз гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр хэвлэлийнхэний иймэрхүү мэдээнд ач холбогдол өгөөд байх утгагүй л дээ.
-Сая нэр дурьдагсан дуучид гаж хувцас, этгээд төрхөөрөө алдартай. Чи ч бас саяхан хогийн уут углаж олны өмнө гарч байсан. Иймэрхүү төрхөөрөө та нар өрсөлддөг юм уу?
-Хогийн уутны тухайд бол нэг хүн намайг “Хогийн охин” гэж хэлсэн юм. Энэ зүйлийг эерэг болгох гэж, бас хогийн уутаар ч сайхан харагдаж болох юм гэж бодоод тэгсэн хэрэг. Мөч бүрийг өөрийнхөөрөө өнгөрөөж, хүсснээ хийх хэрэгтэй биз дээ. Би баяр баясгалантай байх дуртай. Мөн сонин содон зүйлст.
-Чи жингийн тавган дээр байж, Лэди Гага, Кэти Перри гээд бусад дуучидтай өмссөн зүүсэн, уран бүтээл гээд бүхий л зүйлээрээ харьцуулагдаж байхаас залхаж байна уу?
-Нэг их муу зүйл гэж бодогдохгүй байна. Би шинэ хүн. Миний карьерийн хугацаа богино, намтар маань нимгэн. Гэхдээ дэлхийн хэмжээний хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр алдартнуудтай жишигдэж, биднийг харьцуулж байна гэхээр миний дуу хүмүүст хүрч байна, намайг мэдэж байна гэсэн үг.
-Шоу ертөнцөд дурласан сая сая сайн дурынхнаас ялгарч, цойлж гарч ирэхийн тулд авьяас, азаас гадна өвөрмөц төрхтэй байх хэрэгтэй. Харин чамайг Юффи Тей хэмээх залуу дуучны стилийг хуулсан гэх яриа бий. Энэ талаар?
-Юффи гэж хэн бэ?
-Чи тоглоод байна уу?
-Үгүй ээ, энэ талаар анх удаа сонсож байна. Би интернэрээс түүний тухай хайх хэрэгтэй юм байна.
-За яахав, энэ талаар сонсоогүй байж. Нэг дуундаа “Өглөө Пи.Дэдди шиг сэрмээр байна” хэмээн дуулсан байсан, яг юу хэлэх гэсэн юм бэ?
-Миний намтар тийм ч “гял цал” биш. Багагүй амжилтад хүрсэн хойноо хуучин байшингаа орхиж, шинэ байртай болсон. Тэгээд л гэртээ найзуудаа урьж, хөгжим тоглон, дарс ууцгаан наргих сайхан гэдгийг мэдэрсэн. Нэг өглөө л би энэ бүхний сайхныг мэдэрсэн юм. Тэр мэдрэмжээ дуу болгосон нь тэр. Гэхдээ ийм амьдралыг төлөөлж чадах хүн бол Пи.Дэдди гэж санагдсан учраас л тэр.
-Түүний нэрийг дуундаа оруулахад ямар нэг бэрхшээл гарсан уу?
-Одоо ярих гэж байгаа зүйл маань үнэн гэдгийг бурханы нэрээр тангаргалаж чадна. Бид энэ цомог дээр ажиллаж байхад П.Дэдди Люк руу залгаад хамтран ажиллах санал тавьсан юм. Харин Люк “Чи итгэхгүй байх даа, бид Кешагийн эхний цомог дээр ажиллаж байна. Бас чиний амьдралын сайхныг шагшаад сууцгааж байна. Завтай бол хүрээд ир” гээд дуудчихсан. Удалгүй тэр ирсэн, цомгийн ажилд гар бие оролцсон шүү.
-Сонин тохиолдол байна шүү.
-Харин тийм ээ, хүний амьдралд тохиолддог азтай мөчүүдийн нэг байсан юм.
-Лил Вэйнтэй хамтарсан. Хип хоп дуучдаас хэнийг биширдэг вэ?
-Би Америкийн өмнөд хэсэгт өссөн. “Three 6 Mafia track”, Paul, Juicy J гээд дуртай бүтээлчидтэйгээ уран бүтээл дээр хамтран ажилласан, их аз гэмээр. Мөн “Beastie Boys”-ын дууг сонсдог.
-Тэдний жинхэнэ шүтэн бишрэгч гэж байсан, үнэн үү?
-Тэдний дуунууд шинийг хийх, дотоод ертөнцөө илэрхийлэхэд минь тусладаг. Би үглэх дуртай, сурах юмсан гэж боддог. Өөрийнхөө хөгжмүүдэд, уран бүтээлд хип хоп хэмнэл оруулахад “Beastie Boys” их тусласан шүү, тиймээс би тэдэнд баярлаж явдаг.
–Чи бөмбөрчин Алекс Карапеттстей үерхэж байсан, хэвээрээ юү?
-Үгүй ээ (инээв) Тэр заримдаа эмэгтэй хүн шиг зан гаргаад байдаг нь надад таалагдаагүй.
-Чи эмэгтэй хүнтэй дотно байж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан?
-Сонирхолтой, ойлголцож л байвал, бидний дунд ямар нэгэн юм болоод байвал эр, эм нь ямар хамаатай юм бэ.
-Эмэгтэй хүнтэй хамт байсан гэсэн үг үү?
-Миний амьдралд цөөн тооны учрал байсан, зөвхөн эрчүүд надад таалагддагүй. Би эмэгтэй хүнд сэтгэл алдарвал юу ч болох байсан үзээд л алдана. Гэхдээ одоогоор азаа үзэх шаардлага гараагүй байна.
-Нээрэн Perez Hilton чиний зургуудыг дэлгэж нэлээн шуугиан тарьж байсан. Харин чи ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй өнгөрсөн санагдаж байна?
-Тэр залуу хүсснээ хийх эрхтэй, надад ч гэсэн хийх зүйл их байна. Би аялах, дуугаа хийх, тоглолт гээд их завгүй байна. Зурагнуудын тухайд бол алийг нь хэлээд байгаа юм бол? Нүцгэн зураг байсан уу?
-Тиймээ, нүцгэн...
-Түүний бичсэн зүйлсийг уншдаггүй, худлаа хэлээгүй шүү. Цахим шуудангаа л шалгах гэж интернэт ордог. Юм уншмаар санагдвал хэн нэгний бичсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй хов биш харин ном уншдаг.
-Чиний хамгийн уйтгартай мөч?
- Үргэлж л баяр хөөр цалгиулж, шар айраг сөгнөж, үдэшлэг хэснэ гэж байхгүй шүү дээ. Яахав дуртай киногоо үзээд, наргих өдөр бий. Найзуудтайгаа “Eastbound & Don” үзээд, дарс уух дуртай.
-Сайхан цуврал шүү, шүтэн бишрэгчдийнх нь нэг үү?
-Чи тоглоод байна уу, би чинь Кенну Пауэрсийн мөрөөдлийн бүсгүй (инээв). Тоглосон юм, гоё кино шүү.
-Нээрэн тэр чинь сахалтай залуу биз дээ?
-Бурхан минь, сайхан залуу шүү. Тэр надад бүсгүй хүн болж төрсний сайхныг мэдрүүлдэг.
-Коллежийн талаар ямар бодолтой байна, дунд сургуульдаа муугүй сурагч байсан?
-Оюун ухаанаа өөрөөр дасгалжуулж байна.
-Яаж?
-Япон хэл. Ойр зуурын үг сурсан.

Болливудаас Холливуд хүрсэн нь
Болливуд бол өндөр босготой ертөнц гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Жилд 1000 гаруй кино үйлдвэрлэж, үлгэрт гардаг шиг их орлого авчирдаг энэ “эзэмшлээ” бусдад өгөхгүй тулд үе дамжсан Баччан, Капур, Рошан, Кхан жүжигчдийн гэр бүл бий болсон байна. Агуу хүмүүсийн хүүхдүүд энэ хаалгаар чөлөөтэй нэвтэрч, харин жүжигчин болох мөрөөдөлтэй энгийн зеалууст өндрөөс өндөр босготой хатуухан ертөнц. Олонх нь босгоор нь давж чадалгүй сөхөрдөг. Харин Айшвария Рай үүнийг хийж чадсан цөөхөн хүмүүсийн нэг. Түүний эцэг далайн инженер, эх нь гэрийн эзэгтэй. Гоо бүсгүйн тэмцээний тэргүүн байрын титэм энэхүү “тусгай” ертөнцийн хаалгыг нээх түлхүүр болсон юм. “Энэтхэгийн мисс”-ийн тэргүүн байрны шагнал авч нэг шат өгссөн бол “Дэлхийн мисс”-ийн титэм хүртсэнээр дахин нэг алхам урагшилсан. Гэхдээ ... дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэдэг өргөмжлөл зөвхөн алдар нэр, амжилт, хүндэтгэл дагуулдаггүй ажээ. Доромжлол, хардлага ...
... Үндэсний гоо бүсгүйн ялагч болохоос нь өмнө тэр жирийн л нэг энэтхэг бүсгүй байсан. Харин тэр үедээ Энэтхэгийн загварын ертөнцдөө нэр хүндтэй, бүсгүйчүүдийн харцыг булаадаг Ранжив Мулчандани алдартай брендүүдийг сурталчилж, Мумбайн төвд амьдарч, тэр үедээ л тансаг хэрэглээ болох гар утсаар гангарч байсан юм. Айшвария Рай түүнтэй анх шалгаруулалт дээр тааралджээ. Араасаа загвар өмсөгч охидыг хуйлруулж явдаг тэрбээр чидун жимсний өнгөтэй нүдтэй, гайхамшигтай үзэсгэлэнтэй атлаа буланд ичингүйрэн зогсох Айшварияг хараад
-Хөөе, иймэрхүү байвал чамд ажил олдохгүй шүү. Амжилтанд хүрэхэд агуу зүтгэл хэрэгтэй гэж зэмлэжээ. Тэд найзууд болсон. Киноны дүр сонголт, байр, утас гээд бүхий л зүйлд Ранжив зөвлөгөө өгдөг байв. Тойрон эргэлдэх охидоос Ранжив Айшвария залуухан жүжигчин Маниша Койралаг сонгож, найз бүсгүйгээ болгожээ. Ранжив нэг өдөр Манишагаас гадна, Айшварияг гэртээ урьжээ. Айшийн хувьд тэнд их тухгүй байв... шуугиан, тамхины утаа... Айшвария буйдангийн өнцөг дээр суун, хэрхэн зугтах талаар мөрөөдөж байв. Хээнцэр, эелдэг, халамжтай хатагтай Маниша Айшвариягийн хацрыг илэн хундага дарс санал болгонгоо Мангалор дахь гэр бүл, том ах, ээжийнхэн тухай асууж, тэд чамайг их санаж байгаа байхдаа гэж асуух нь тэр...
-Тийм ээ, их санаж байгаа байх. Би хэзээ ч загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй хэмээн Айшвария хариулав. Коллежид орохыг, сурах чин сэтгэлээ хүслээ ч ярьжээ. Сурах нь ямар сайхан гээч.. Дэврүүн мөрөөдлөө ярих үзэсгэлэн охины яриаг “Коллеж...боловсролтой охид ухаантай эрчүүдэд таалагддаг шүү дээ” гэсэн Манишагийн егөө таслаж орхив. Гэхдээ энэ үед тэд энгийн сайхан найзууд байжээ. Аянга цохиж, алтан бүрээ дуугарах хүртэл. Энэтхэгийн үндэсний сувгаар Айшвария Райг “Үндэсний гоо бүсгүй” хэмээн зарлав. Дараа нь Африкийн Сан Ситид “Дэлхийн мисс”-ийн титмийг хүртэж, спонсоруудыг нэмэлт бэлэгэнд булуулж, банкны дансанд нь хэдэн мянган ногоон эргэлдэж, Камбож, Венесуэл, Парагвай... гээд олон орноор аялах эрх авчээ.
Энэ их амжилтын дараа эх орондоо эргэж ирээд анхны бохир тоглоомын бай болсноо мэджээ. Хэвлэлээр түүнийг Ранжив Мулчанданитай явалдаж, Манишаг араар нь тавьсан гэх хов тарсан байв. “Тэднийг ажил хэргийн харилцаатай байсан гэж бодож явсан” гэх Манишагийн “гэнэхэн” тайлбарууд дагалдах. Өнчин хүүхдүүдэд зориулсан хандивын үдэшлэг дээр байхдаа үүнийг сонссон Айшвария арай л гэж нулимсаа тэвчиж байсан аж. Өөрийгөө тайвшруулж, уужим амьсгаа аваад Ранжив руу утасдан “Бид зүгээр л ажил хэргийн холбоотой найзууд байсан шүү дээ, энэ худал мэдээлэлд тайлбар хий” гэхэд “Найзууд аа ...” гэх Ранжив хоржоонтойгоор дуу алдав. “Хонгор минь, Маниша бүгдийг мэдэж байгаа. Тэр чиний надад бичсэн захиаг олсон. Чи надад хайраа илчилж, өөрийнхөө гэрт болзсон захиа явуулсанаа санаж байгаа биз дээ” гэжээ. Гэтэл Айшвария хэзээ ч түүнд захиа бичиж байгаагүй... “Юу болоод байна? Бохир хуйвалдаан, эсвэл тоглоом ч байж магад. Маргааш гэхэд Ранжив, Маниша хоёр уучлалт гуйна” хэмээн өөрийгөө тайвшруулсан боловч өдөр хоног өнгөрсөөр. Хэн ч түүнээс уучлалт эрсэнгүй. Харин ч Манишагийн бохир өдөөн хатгалга газар авч, дотнын найз нар нь хүртэл түүнийг хэвлэлээр муулах болж.
Шударга гэр бүлээс гаралтай энэтхэг охинд нэр төрөөс илүү чухал зүйл гэж үгүй билээ. Тиймээс Айш өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэйг мэдэрчээ. Манишагийн энэхүү бохир хуйвалдааны эсрэг “Энэ эмэгтэйд ариун нандин, шударга ёс, хүн чанар гэх зүйл үгүй” гэсэн утга бүхий ярилцлага хэвлэлүүдэд өгчээ. Энэ үед Манишагаас гадна хэд хэдэн хүн түүн рүү дайрч, Айш тэдний эсрэг тэмцээр л байсан юм. Ийм худал шуугиан хэдэн жил Айшийг тойрч, жүжигчний карьерт хүртэл нөлөөлж, хэн ч түүнтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй байв. Энэ үед найруулагч Мани Ратнам нэр төр нь унасан охиныг зоригтойгоор кинондоо урьжээ. Гэхдээ хамгийн гол нь Манишагаас болоод Айшвария хүнд итгэх итгэлээ алдав. Ялангуяа эмэгтэй жүжигчдэд. Нөхөрлөл гэдэг хуурамч гэдгийг мэдсэн тэрбээр хайр дурлалд итгэдэг хэвээрээ байсан.
Дархан цаазат газар амарч байхад Салман хайртынхаа нүдний өмнө хоёр зээр буудаж алсан юм. Үүнийг харсан Рай мэгшин уйлахаас өөрийг хийж чадаагүй нь ойлгомжтой. Энэ мэт бусармаг үйлдэлдээ “Хэн намайг шоронд суулгаж чадах юм, хаана ч очсон хоёр цагийн дараа л намайг суллана” гэсэн хэгжүүн үг дайх нь Айшварияг их цочирдуулав. Хамгийн аймшигтай нь Салманы зөв байлаа. Ямар ч улс оронд иймэрхүү гэмт хэрэг нь жүжигчний карьерт нөлөөлдөг бол Энэтхэгт үгүй. Нэгэн шөнө авто осол хийж, дөрвөн гуйлгачинг дайрчээ. Ослын үеэр нэг нь газар дээрээ нас барж, гурав нь хүнд бэртэл авсан юм. Харин Болливудын баатрыг ердөө л торгоод өнгөрч. Дараа нь мотоциклтай явж байгаа дахин осол гаргаж, жолооч болон зорчигчид хүнд бэртэл авчээ. Гэвч түүний өмгөөлөгч “Салман жолооны ард байгаагүй, харин Канадын загвар өмсөгч Брук Линдсей Кларк байсан. Энэ мотоцикл Кханых биш, тэр ослын дараа Брукийн гуйлтаар ирсэн” хэмээн тайлбарлажээ. 2003 оны нэгдүгээр сард Салман бүх тавилгаа үнс болгож, чанга орилон бүх дүүргийг сэрээжээ. Энэтхэгийн дэлгэцийн баатар болохоор хүмүүс үүнийг нь тоохгүй л байв, хосууд маргадаг л биз дээ.
Тэр үед Айш, Салман хоёр “хайртай” хосууд байхаа больсон байлаа. Яг энэ тухай л Айшвария хэлснээс бүх хэрэг үүдсэн гэнэ. Салман сандал шүүрэн авч толио хага цохив. Тавилгаа нурааж, эргэн тойрны бүх зүйлсийг сандаачин нулимс хүсч, хэрүүл өдөж хүсч байв. Гэхдээ Айш уйлсангүй, түүнээс айдаг үе өнгөрчээ. Анхандаа Салманаас хамгаалуулах гэж цагдаагийн газарт өргөдөл гаргаж, дараагаар нь “The Times of India” сонинд ярилцлага өгч байсан удаатай. Үүнд нь Салман галзууртлаа уурлан зураг авалтынх нь талбай дээр ирж Райг доромжилжээ. Багийнхан түүнийг хөөж гаргахад шарандаа Айшвариягийн машиныг хэд хэд өшиглөж уураа гаргасан байна. Энэ үйлдлийнх нь дараа Айшвария Рай түүнээс зугтжээ. “Хайр бол үхэлийн хор” өнгөрсөн гурван жилийнхээ хайрын романсаас ийм гаргалгаа хийсэн байв. Тэнгэр дээр зам заагч од ч гэж байдаггүй.
Тэр энэтхэг бүсгүйн гоо үзэсгэлэнг төдийгүй ухаан, ур чадварыг өрнийн кино найруулагчдад харуулжээ. Тэдний хооронд ганц зөрчил гардаг, зураг авалтын үеэр үнсэлцэхгүй гэсэн Айшварияагийн болзол. Тэд хүлээн зөвшөөрөхгүй удсан ч Рай энэ зарчимаа хатуу чанга баримталсаныг дүнд гэрээ байгуулжээ. Үүнээс болоод ч тэр үү “Айшвария Рай бууж өгөхийг мэддэггүй хүйтэн хүүхэн” гэсэн яриа тархав. Өрнийн амжилт нь Болливудын продюсеруудыг гаслахад хүргэж байсныг дурьдах хэрэгтэй. Гоо сайхны хатан хааны гэрээ тэнгэрт тулж, зөвхөн аугаа Амитабх Баччан түүнд хамтран ажиллах урилга хүргүүлдэг болжээ.
Алдартай гэр бүлийн босгоор энгийн гаралтай бүсгүй алхах-энэ бол амаргүй даваа. 2000 онд хоёр Абхишек, Каришма хоёрын сүй тавих ёслолыг түүний эмээ Тежи Баччан таслаж байсан юм. Тэр бол Соне Гандид энэтхэг хэл зааж, Жавхарлал Нерутай мэтгэлцэж явсан домогт эмэгтэй. Түүнтэй анх уулзахадаа Айш яг л намрын навч шиг чичирч байжээ. Хүнд өвчтэй байсан Тежи Баччан
- Тэд хурдан гэрлэг, тэгэхгүй бол ачийнхаа хуримыг үзэж чадахгүй нь.
Энэ богинохон өгүүлбэр Айшын хувь заяаг шийдсэн юм. Хурим болох нь. Хосууд 2007 оны эхний хагаст хуримаа хийвэл бүх юм сайхан болно гэсэн төлөг бууж, эргэлзэх зүйлгүй хуримын бэлтгэл эхэлжээ. Тэдний голомтоо бадраасны баярыг долоо хоногийн турш цэнгэн тэмдэглэж байхад залуу хосын ажил ундарч, Канны кино наадам, шинэ төслийн зураг авалт... гээд завгүй өдрүүд эхлэв Айшвария Бостон руу нисч, харин Абхишек Жайпур луу нисэв. Эхнэр нь Туркт зураг авалттай байхад Абхишек Намибид ажилтай явна.
Айшвария хэдийгээр энгийн гэр бүлээс гаралтай ч “Баччан” овгийг нэр төртэйгөөр авч яваа. “Дэлхийн гоо бүсгүй”-н титмийг өмсч, нэг дор гурван кинонд тоглох урилга авч, нэр хүндтэй олон шагнал гардаж байсан дэлхийн чансаатай жүжигчин.
Эмэгтэй жүжигчдэд итгэж болохгүй
Сүрьеэ өвчтэй хүмүүсийг аврах, эмч болох чин хүсэлтэй 20 настай гэнэн охины хувь тавилан 1994 онд орвонгоороо эргэсэн гэдэг. Амжилт, алдар нэр нь түүний “Хүмүүстэй эелдэг харилцахад л болно” гэсэн бодол нь ташаа байсныг мэдрүүлжээ “Гоо сайхан аз жаргалын хаалгыг нээдэг” гэж бас худлаа. Тэр нулимсаараа, амссан зовлонгоороо үүнийг үнэн худлыг дэнслэсэн болохоор ингэж хэлсэн байх. Гоо үзэсгэлэн нь түүнд амжилт алдар нэрийн хамт зовлон авчирсан. Айшварияд хэзээ ч эмэгтэй найз байгаагүй. Бүх охид түүнд атаархдаг учраас тэр. Анхны сурталчилгаанд оролцох үедээ тэр есдүгээр ангид сурч байжээ. Загварынхнаас Маниша Койралатай илүү дотносож, найддаг байв. Гэвч Маниша хамгийн түрүүнд түүнийг худалдсан юм.... Үндэсний гоо бүсгүйн ялагч болохоос нь өмнө тэр жирийн л нэг энэтхэг бүсгүй байсан. Харин тэр үедээ Энэтхэгийн загварын ертөнцдөө нэр хүндтэй, бүсгүйчүүдийн харцыг булаадаг Ранжив Мулчандани алдартай брендүүдийг сурталчилж, Мумбайн төвд амьдарч, тэр үедээ л тансаг хэрэглээ болох гар утсаар гангарч байсан юм. Айшвария Рай түүнтэй анх шалгаруулалт дээр тааралджээ. Араасаа загвар өмсөгч охидыг хуйлруулж явдаг тэрбээр чидун жимсний өнгөтэй нүдтэй, гайхамшигтай үзэсгэлэнтэй атлаа буланд ичингүйрэн зогсох Айшварияг хараад
-Хөөе, иймэрхүү байвал чамд ажил олдохгүй шүү. Амжилтанд хүрэхэд агуу зүтгэл хэрэгтэй гэж зэмлэжээ. Тэд найзууд болсон. Киноны дүр сонголт, байр, утас гээд бүхий л зүйлд Ранжив зөвлөгөө өгдөг байв. Тойрон эргэлдэх охидоос Ранжив Айшвария залуухан жүжигчин Маниша Койралаг сонгож, найз бүсгүйгээ болгожээ. Ранжив нэг өдөр Манишагаас гадна, Айшварияг гэртээ урьжээ. Айшийн хувьд тэнд их тухгүй байв... шуугиан, тамхины утаа... Айшвария буйдангийн өнцөг дээр суун, хэрхэн зугтах талаар мөрөөдөж байв. Хээнцэр, эелдэг, халамжтай хатагтай Маниша Айшвариягийн хацрыг илэн хундага дарс санал болгонгоо Мангалор дахь гэр бүл, том ах, ээжийнхэн тухай асууж, тэд чамайг их санаж байгаа байхдаа гэж асуух нь тэр...
-Тийм ээ, их санаж байгаа байх. Би хэзээ ч загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй хэмээн Айшвария хариулав. Коллежид орохыг, сурах чин сэтгэлээ хүслээ ч ярьжээ. Сурах нь ямар сайхан гээч.. Дэврүүн мөрөөдлөө ярих үзэсгэлэн охины яриаг “Коллеж...боловсролтой охид ухаантай эрчүүдэд таалагддаг шүү дээ” гэсэн Манишагийн егөө таслаж орхив. Гэхдээ энэ үед тэд энгийн сайхан найзууд байжээ. Аянга цохиж, алтан бүрээ дуугарах хүртэл. Энэтхэгийн үндэсний сувгаар Айшвария Райг “Үндэсний гоо бүсгүй” хэмээн зарлав. Дараа нь Африкийн Сан Ситид “Дэлхийн мисс”-ийн титмийг хүртэж, спонсоруудыг нэмэлт бэлэгэнд булуулж, банкны дансанд нь хэдэн мянган ногоон эргэлдэж, Камбож, Венесуэл, Парагвай... гээд олон орноор аялах эрх авчээ.
Энэ их амжилтын дараа эх орондоо эргэж ирээд анхны бохир тоглоомын бай болсноо мэджээ. Хэвлэлээр түүнийг Ранжив Мулчанданитай явалдаж, Манишаг араар нь тавьсан гэх хов тарсан байв. “Тэднийг ажил хэргийн харилцаатай байсан гэж бодож явсан” гэх Манишагийн “гэнэхэн” тайлбарууд дагалдах. Өнчин хүүхдүүдэд зориулсан хандивын үдэшлэг дээр байхдаа үүнийг сонссон Айшвария арай л гэж нулимсаа тэвчиж байсан аж. Өөрийгөө тайвшруулж, уужим амьсгаа аваад Ранжив руу утасдан “Бид зүгээр л ажил хэргийн холбоотой найзууд байсан шүү дээ, энэ худал мэдээлэлд тайлбар хий” гэхэд “Найзууд аа ...” гэх Ранжив хоржоонтойгоор дуу алдав. “Хонгор минь, Маниша бүгдийг мэдэж байгаа. Тэр чиний надад бичсэн захиаг олсон. Чи надад хайраа илчилж, өөрийнхөө гэрт болзсон захиа явуулсанаа санаж байгаа биз дээ” гэжээ. Гэтэл Айшвария хэзээ ч түүнд захиа бичиж байгаагүй... “Юу болоод байна? Бохир хуйвалдаан, эсвэл тоглоом ч байж магад. Маргааш гэхэд Ранжив, Маниша хоёр уучлалт гуйна” хэмээн өөрийгөө тайвшруулсан боловч өдөр хоног өнгөрсөөр. Хэн ч түүнээс уучлалт эрсэнгүй. Харин ч Манишагийн бохир өдөөн хатгалга газар авч, дотнын найз нар нь хүртэл түүнийг хэвлэлээр муулах болж.
Шударга гэр бүлээс гаралтай энэтхэг охинд нэр төрөөс илүү чухал зүйл гэж үгүй билээ. Тиймээс Айш өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэйг мэдэрчээ. Манишагийн энэхүү бохир хуйвалдааны эсрэг “Энэ эмэгтэйд ариун нандин, шударга ёс, хүн чанар гэх зүйл үгүй” гэсэн утга бүхий ярилцлага хэвлэлүүдэд өгчээ. Энэ үед Манишагаас гадна хэд хэдэн хүн түүн рүү дайрч, Айш тэдний эсрэг тэмцээр л байсан юм. Ийм худал шуугиан хэдэн жил Айшийг тойрч, жүжигчний карьерт хүртэл нөлөөлж, хэн ч түүнтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй байв. Энэ үед найруулагч Мани Ратнам нэр төр нь унасан охиныг зоригтойгоор кинондоо урьжээ. Гэхдээ хамгийн гол нь Манишагаас болоод Айшвария хүнд итгэх итгэлээ алдав. Ялангуяа эмэгтэй жүжигчдэд. Нөхөрлөл гэдэг хуурамч гэдгийг мэдсэн тэрбээр хайр дурлалд итгэдэг хэвээрээ байсан.
Хайр бол үхэлийн хор
Хайр дурлал түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Айшвария Райгийн өмнө “хайр” Салман Кхана хэмээн сайхан залуугийн төрхөөр иржээ. Тэд “Үүрд чинийх” кинонд тоглох болж, зураг авалтын үеэр залуухан жүжигчин бүсгүйгээс гадна туршлагатай хатагтай нар ч Салманы араас гүйж байв. ... Тэд найман насны зөрүүтэй байсан ч Салман охидын толгой эргүүлэх урлагийг сайн эзэмшсэн байв. Халуухан яриа, тэврэлт, халамж ... Энэ романтик учрал Айшвария Райг хоёр жил тарчлаан зовоох тамлалын эхлэл байсан гэдгийг ойлгоогүй юм. Салман түүнийг клубээс оройтож ирлээ хэмээн анх гар хүрчээ. Харин өглөө гарыг нь үнсч “Өршөөгөөрэй согтуу, цочирдсон байлаа...” гэх мэт олон шалтаг тоочин уучлал эрсэн аж. Тэр үед яагаад хамаг юмаа цуглуулаад, түүнээс салаагүй юм бол? Яагаад юу ч болоогүй юм шиг түүнийг өршөөж “Film fare” сэтгүүлийн шагнал гардуулах ёслол дээр хамт очсон юм бол? Шуугиан тарьж, хов жив дэгдээхгүй гэсэндээ тэвчсэн юм болов уу? “Хагарсан таваг цавуугаар наасан ч бүтэн болдоггүй юм” гэж зүрх орилж байсан гэдэг. Гол нь Айшвария ганцаараа үлдэхээс айж байсан юм. Салман түрэмгий хүн хэдий ч залуухан бүсгүйг хэцүү үед нь түшиж, Болливудад дэмжинэ хэмээн амласан нэгэн. Алдартай хүмүүстэй холбоотой байдаг учраас Айшварияд түүний өмөг түшиг хэрэгтэй. Тусалж дэмжихээс гадна Салман түүнийг хардсаар байлаа. Хий хардалтууд түүний толгойноос салахаа болив. Энэ нь хүчтэй дурлалын илрэл байж болох юм гэж Айш бодсон байна. Харин бодит үнэнийг ойлгоогүй юу, эсвэл ойлгохыг хүсээгүй юу бүү мэд.Дархан цаазат газар амарч байхад Салман хайртынхаа нүдний өмнө хоёр зээр буудаж алсан юм. Үүнийг харсан Рай мэгшин уйлахаас өөрийг хийж чадаагүй нь ойлгомжтой. Энэ мэт бусармаг үйлдэлдээ “Хэн намайг шоронд суулгаж чадах юм, хаана ч очсон хоёр цагийн дараа л намайг суллана” гэсэн хэгжүүн үг дайх нь Айшварияг их цочирдуулав. Хамгийн аймшигтай нь Салманы зөв байлаа. Ямар ч улс оронд иймэрхүү гэмт хэрэг нь жүжигчний карьерт нөлөөлдөг бол Энэтхэгт үгүй. Нэгэн шөнө авто осол хийж, дөрвөн гуйлгачинг дайрчээ. Ослын үеэр нэг нь газар дээрээ нас барж, гурав нь хүнд бэртэл авсан юм. Харин Болливудын баатрыг ердөө л торгоод өнгөрч. Дараа нь мотоциклтай явж байгаа дахин осол гаргаж, жолооч болон зорчигчид хүнд бэртэл авчээ. Гэвч түүний өмгөөлөгч “Салман жолооны ард байгаагүй, харин Канадын загвар өмсөгч Брук Линдсей Кларк байсан. Энэ мотоцикл Кханых биш, тэр ослын дараа Брукийн гуйлтаар ирсэн” хэмээн тайлбарлажээ. 2003 оны нэгдүгээр сард Салман бүх тавилгаа үнс болгож, чанга орилон бүх дүүргийг сэрээжээ. Энэтхэгийн дэлгэцийн баатар болохоор хүмүүс үүнийг нь тоохгүй л байв, хосууд маргадаг л биз дээ.
Тэр үед Айш, Салман хоёр “хайртай” хосууд байхаа больсон байлаа. Яг энэ тухай л Айшвария хэлснээс бүх хэрэг үүдсэн гэнэ. Салман сандал шүүрэн авч толио хага цохив. Тавилгаа нурааж, эргэн тойрны бүх зүйлсийг сандаачин нулимс хүсч, хэрүүл өдөж хүсч байв. Гэхдээ Айш уйлсангүй, түүнээс айдаг үе өнгөрчээ. Анхандаа Салманаас хамгаалуулах гэж цагдаагийн газарт өргөдөл гаргаж, дараагаар нь “The Times of India” сонинд ярилцлага өгч байсан удаатай. Үүнд нь Салман галзууртлаа уурлан зураг авалтынх нь талбай дээр ирж Райг доромжилжээ. Багийнхан түүнийг хөөж гаргахад шарандаа Айшвариягийн машиныг хэд хэд өшиглөж уураа гаргасан байна. Энэ үйлдлийнх нь дараа Айшвария Рай түүнээс зугтжээ. “Хайр бол үхэлийн хор” өнгөрсөн гурван жилийнхээ хайрын романсаас ийм гаргалгаа хийсэн байв. Тэнгэр дээр зам заагч од ч гэж байдаггүй.
Хүйтэн хүүхэн
Харин түүний зорилго бол ганц - карьер үлджээ. Үүнээс хойш Айшвария өөрийгөө ажилдаа зориулсан юм. Каннын кино наадам түүнийг дэлхийд таниулсан. Айшварияг Лондонд урьж, жүжигчин Мартин Хендерсон түүнийг “Төгс гоо үзэсгэлэн” хэмээн нэрлэв. “The Time” сэтгүүл энэтхэг бүсгүйн гоо үзэсгэлэнгээр хавтсаа чимж, өгүүлэлдээ даруухан занг нь шагшсан байжээ. Мэдээж дэлхийн кино ертөнц түүнийг хамгийн түрүүнд сайхан бүсгүй, дараа нь жүжигчин гэж хардаг байв. Гэхдээ Айшвария зөв бодлоготой, ухаантай, даруухан, нямбай, чих зөөлөнтэй, шаргуу бүсгүй. Будаг, үнэтэй гоёл, тансаг хувцасны цаана нуугддаг “од”-дын дэргэд Айшвария жинхэнэ байгалийн гоо үзэсгэлэн байлаа.Тэр энэтхэг бүсгүйн гоо үзэсгэлэнг төдийгүй ухаан, ур чадварыг өрнийн кино найруулагчдад харуулжээ. Тэдний хооронд ганц зөрчил гардаг, зураг авалтын үеэр үнсэлцэхгүй гэсэн Айшварияагийн болзол. Тэд хүлээн зөвшөөрөхгүй удсан ч Рай энэ зарчимаа хатуу чанга баримталсаныг дүнд гэрээ байгуулжээ. Үүнээс болоод ч тэр үү “Айшвария Рай бууж өгөхийг мэддэггүй хүйтэн хүүхэн” гэсэн яриа тархав. Өрнийн амжилт нь Болливудын продюсеруудыг гаслахад хүргэж байсныг дурьдах хэрэгтэй. Гоо сайхны хатан хааны гэрээ тэнгэрт тулж, зөвхөн аугаа Амитабх Баччан түүнд хамтран ажиллах урилга хүргүүлдэг болжээ.
Дэлхийн хамгийн сайхан бүсгүйтэй гэрлэсэн эр
Тэр өдрийн тэмдэглэлээ “Өнөөдөр дахиад Абхишектай уулзлаа. Над руу харах бүрт нь хөшчихсөн мэт санагдаж, харц тулгарах бүрт ар нуруу зарсхийхийн учир юу вэ? Дурлачихсан гэж үү дээ, байж боломгүй тэнэглэл. Бид зүгээр л найзууд” гэж бичжээ. Тэд 1999 онд танилцжээ. Гэхдээ Айш тэр үед Салманы найз бүсгүй байсан бол Абхишек жүжигчин Каришму Капурт хайртай байсан. Гэвч цаг хугацаа бүгдийг байр байранд нь тавив, Салман өнгөрсөн үе болов. Айшвария Абхишек хоёрын хувь тавилан дахин зураг авалтын талбай дээр гэрэлтэнэ. Сонирхол,зуршил, дуртай хот, улс орон гээд олон зүйлээрээ тэд нийцэж, хоёр биедээ тэмүүлнэ.Алдартай гэр бүлийн босгоор энгийн гаралтай бүсгүй алхах-энэ бол амаргүй даваа. 2000 онд хоёр Абхишек, Каришма хоёрын сүй тавих ёслолыг түүний эмээ Тежи Баччан таслаж байсан юм. Тэр бол Соне Гандид энэтхэг хэл зааж, Жавхарлал Нерутай мэтгэлцэж явсан домогт эмэгтэй. Түүнтэй анх уулзахадаа Айш яг л намрын навч шиг чичирч байжээ. Хүнд өвчтэй байсан Тежи Баччан
- Тэд хурдан гэрлэг, тэгэхгүй бол ачийнхаа хуримыг үзэж чадахгүй нь.
Энэ богинохон өгүүлбэр Айшын хувь заяаг шийдсэн юм. Хурим болох нь. Хосууд 2007 оны эхний хагаст хуримаа хийвэл бүх юм сайхан болно гэсэн төлөг бууж, эргэлзэх зүйлгүй хуримын бэлтгэл эхэлжээ. Тэдний голомтоо бадраасны баярыг долоо хоногийн турш цэнгэн тэмдэглэж байхад залуу хосын ажил ундарч, Канны кино наадам, шинэ төслийн зураг авалт... гээд завгүй өдрүүд эхлэв Айшвария Бостон руу нисч, харин Абхишек Жайпур луу нисэв. Эхнэр нь Туркт зураг авалттай байхад Абхишек Намибид ажилтай явна.
Айшвария хэдийгээр энгийн гэр бүлээс гаралтай ч “Баччан” овгийг нэр төртэйгөөр авч яваа. “Дэлхийн гоо бүсгүй”-н титмийг өмсч, нэг дор гурван кинонд тоглох урилга авч, нэр хүндтэй олон шагнал гардаж байсан дэлхийн чансаатай жүжигчин.
2011 оны зурхай
2011 онд бумбын орднынхон эдийн засаг, сэтгэл зүй, харилцаа гээд янз бүрийн хямралаар дүүрэн байх болно. Гэхдээ уужуу хандаж, асуудлыг тайван аргаар шийдэх юм бол асуудлаа богино хугацаанд давна. Гол нь тэд аз сорьсон эрсдэлтэй бүхэнд хорхойсч, үүнээсээ болж багагүй асуудалтай орооцолдох бололтой. Хамгийн гол нь тэд дотоод ертөнцтэйгөө нэлээн зөрчилтэй байж, энэ нь олон зүйлийн шалтгаан байх гэнэ. Тиймээс эртхэн энэ тал дээр анхаарал хандуулж, арга хэмжээ авч чадвал олон хямралыг зогсоох юм. Хөдөлмөр, биеийн хүчний гэхээсээ илүү оюун ухаан тань од эрхэсээр ивээгдэж байгаа тул энэ эгзгийг ашиглаарай. Сурч боловсроход ихээхэн үр дүнтэй үе тохиож байна. Харин хэн нэгний ов мэхэд хууртах, хий хоосон санаа хөөж бүтэлгүйтэх зэргээс холуур байгаарай. Ялангуяа хоёрдугаар сарын дунд үеэр анхааралтай байвал зохино.
Эрүүл мэнд
Энэ орднынхон хоёр, гурав, долдугаар сард эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавибал зохино. Жилийн энэ үеүдэд эрүүл мэндийн хүнд, хөнгөн янз бүрийн асуудал үүсэх магадлал өндөр байгааг од эрхэс анхааруулж байгаа аж. Түүнээс гадна нэг биш удаа эмнэлэгийн хаалга татах тул эрүүл мэндийн холбогдолтой бичиг баримт, даатгал, өвчний түүх зэргээ сайтар цэгцэлж байхад илүүдэхгүй.
Ажлын талбар
Энэ онд тэдний ажил хэргийн асуудалд анхаарал татсан үйл явдал, өөрчлөлт болохгүй л болов уу. Шинээр ажилд орохоор зэхэж буй бумбын ордны залуу бүсгүйчүүд нэлээд удаан хүлээж магад. Яг л хүрд эргүүлэх боломж олдсон ч зүү хаана заахыг тааж болдоггүй шиг, ажил хэргийн хэтийн төлөв, нөхцөл байдал тааварлашгүй байна. Бүх бумбынхан ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ, албан газраа хайр дурлалын романс үүсгэх хэрэггүй гэдгийг онцгойлон анхааруулжээ.
Гэр бүл
Тэд гэр бүлийнхэнтэйгээ ихээхэн ойр дотно байх магадлалтай. Бүр амин хувийн асуудлаасаа гадна ажил хэрэг нь нийт гэр бүлийнхний анхаарлын төвд байна. Түүний өөрөө өөрийгөө таньж мэдэх гэсэн оролдлого, хэсэг зуурын төөрөгдөл нь найз нөхөдтэйгөө ойр байхад нь нөлөөлөх юм. Харин хумхын орднын хүүхдүүд нэг биш удаа голдоо ортол гомдож, хамраараа газар хатгатлаа хууртах вий. Тиймээс болгоомжтой байгаарай.
Мөнгө
Мөнгө санхүүгийн хувьд гялалзсан амжилт харагдахгүй байна. Гэхдээ хааяа амьдралаасаа илүүчлэн лото тоглож, бүсгүйчүүд нь үнэт эдлэл авах боломж олдоно. Ажил, алба нь их хэмжээний ашиг орлого олохгүй. Тиймээс халтуур гэгддэг давхар ажил, гэрээт гүйцэтгэл мэтийн орлогын бусад эх үүсвэртээ анхаарч, хүч тавиарай.
Хайр дурлал
Шинэ оны эхээр гэр бүлтэй бумбынхан бага зэргийн сөргөлдөөнтэй байх аж. Энэ тэмдгийн ихэнх төлөөлөгчид өөрийн асуудлаа өөрөө л шийдэхээр зүтгэнэ. Хувийн амьдралд бас нэг доргион байна. Энд ахмад туршлагатай хүмүүсийн сургамж чухал.
Зөвлөмжийг сонсож сур. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Таны учраа олох чадвар хайртайгаа сайн байх боломжийг өгнө.
Ирж буй жилд ганц бие бумбынханд мэдрэмж өндөр байх учир эсрэг хүйстэнтэйгээ харилцахад саад болохгүй. Өөрийн ханиа олно гэсэн шургуу бодолтой бумба хайраа олоод бат бэх холбоог тогтоож чадна. Зарим нь хүслээ бодит гээд андуурах магадлал байгааг анхаарна уу.
ЗАГАС
Энэ онд ажил хэргийн тал дээр нэлээн өрнүүн байх бололтой. Танил, найз нөхөд нь загасны ордныхны амжилтын хөтөч болж, ажил хэргийг бүтэмжтэй байхад нь чухал нөлөө үзүүлнэ гэдгийг анхаараарай. Гэр бүлийнхэнтэйгээ гадаад руу аяллаар явж магад. Хувь заяаг нь өөрчлөхүйц томхон үйл явдал хоёрдугаар сарын 19-21-ний хооронд тохиож магадгүй гэдгийг од эрхэс анхааруулжээ. Мөн хувь заяаны гэнэтийн эргэлт, санамсаргүй онцгой тохиол гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд болох гэнэ.
Эрүүл мэнд
Өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдгийг загасны орднынхон энэ онд мэдэрнэ. Ханиалга, хатгаа мэтийн өвчнөөс болгоомжлоорой. Хүйтэн сэрүүн уур амьсгал тэдний эрүүл мэндэд ихээхэн халгаатай байх гэнэ. Бусдаар бэртэл гэмтэл, ноцтой хүнд өвчин мэтийн асуудал гарахгүй. Эрүүл мэндийн хувьд хамгийн эмзэг байх үе нь хоёр, гуравдугаар сар байх учраас анхааралтай байгаарай.
Ажил хэрэг
Тэдний хувьд найз нөхдийнхөө дэмжлэгээр багагүй амжилт олж, албан тушаал ч дэвшиж магад.
Гэр бүл
Загасны орднынхон гэр бүлийнхэнтэйгээ жаахан таарамж муутай байх гэнэ. Ойр дотнын хүмүүс нь түүнийг хуурч мэхлэх магадлалтай. Тиймээс энэ тал дээр сэрэмжтэй анхааралтай байж, ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэл зүрхээрээ ойрхон байхыг хичээгээрэй. Ялангуяа хоёр, зургаадугаар сард илүү сэрэмжтэй байвал зохино. Энэ ордны багачууд аз жаргалтай, зовлон бэрхшээлээс хол байх бол томчуудын амьдрал будлиан, асуудлаар дүүрэн байх гэнэ.
Мөнгө, санхүү
Хайр дурлал, мөнгөний асуудал хоёр ихээхэн холбоотой байх нь. Зугаа цэнгэл, хайр дурлалын асуудалд багагүй мөнгө үрэх төлөвтэй. Тиймээс мөнгөний тал дээр хатуухан байж, гэр бүлийнхэн бол дотно хүнтэйгээ хамтран орлого зарлагынхаа дансыг сайтар хөтлөж, нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, хуримтлал үүсгэх талаар зөвлөлдөөрэй.
Хайр дурлал
Энэ ордынхонд ирж буй 2011 он гэр бүлийн талд бага зэргийн бужигнаантай байх гэнэ. Загас эд хөрөнгийн хойноос хөөцөлдөж байгаад хувийн амьдралаа мартаад иржээ гэнэт ухаарах болно. Хайрын Венера бурхны энэ жилд та өөрийн хамтрагчдаа гараа сунгахад амьдрал чинь дахиад л бал шигээ байх болно. Од гаригс таныг хайртдаа уйтгартай зүйл яриад байх хэрэггүй зөвлөж байгаагаас гадна заримдаа хайрын, эротик кинонуудыг хамтран үзэж, театр, музей, аялалд цуг явахыг зөвлөж байна. Хүний татахаар хөөрхөн ганц бие загаснууд эсрэг хүйстнээ татах бүрэн боломжтой мартах хэрэггүй. Зарим хүмүүс жилдээ амжаад гэрлэхийг чухалчлах байх. Энд дотны хүмүүсийн зөвлөгөө чухал.
ХОНЬ
Мэдээж 365 хоногийн өдөр бүр өөр хэмнэлээр өнгөрч, өглөө бүхэн шинэ өдөр эхлэнэ. Гэхдээ хонины ордныхны хувьд ойр дотнын хүмүүсээсээ болгоомжилж, тэдний хууралт, заль мэхийн золиос болохгүй байх тал дээр анхаараарай. Гэр бүл төдийгүй найз нөхөд, хамтран ажиллагчид чинь ч байж магад. Тэр тусмаа гуравдугаар сарын 20-23-нд төрсөн хонинууд шинэхэн танилуудтайгаа, шинээр үүсгэсэн харилцаа, шинэ ажил хэргийн тал дээр илүү анхааралтай, хянамгай, болгоомжтой байх ёстойг одод сануулж байна.
Эрүүл мэнд
Хониныхны хувьд 2011 он бүхэлдээ оволзсон, тайван бус уур амьсгалтай байх болно. Амьсаглын замын өвчнүүд салахгүй байх магадлалтай. Тиймээс биеийнхээ дархлааг сэргээх, хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах, өвчин туссан үедээ бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Аялал зугаалгын ид үе болох долоо, наймдугаар сард бэртэх гэмтэх магадлалтай гэдгийг анхааралдаа аваарай. Эрүүл агаар, аялал зугаалга зэрэг байгаль дэлхийтэй ойр байх нь хонины ордныхны хувьд чухал. Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эрүүл хоол хүнс хэрэглэж, хэрэгтэй цагт нь амарч байгаарай.
Санхүү
Ажил хэргийн тал дээр амжилт бүтээл угтаж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ ажил хэргийн тал дээр харилцаа тогтоож, бэхжүүлж чадвал оны сүүлээр амжилтаа тэмдэглэн хундага өргөх болно. Мөн шинэ танил, нөлөө бүхий хүмүүстэй танилцах магадлалтай. Эдгээрээс үүдэн шинэ санаа, санаачлага төрөх вий. Боломжийг ашиглан ажил хэрэг болгох хэрэгтэй.
Гэр бүл
Жилийн эхний хагаст эргэн тойрнынхонтойгоо нэлээн зөрчилтэй байх болно. Тиймээс бие, сэтгэлээ хянаж, аливаа асуудлыг ухаалгаар шийдэж байхыг зөвлөж байна. Хоёрдугаар хагаст харин харьцангуй нам жим байх болно. Тиймээс гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал хандуулж цагийг хамтдаа өнгөрөөж, илүү ойр дотно байгаарай.
Санхүү
Мөнгө санхүүгийн асуудал дээр бүх зүйл хэвийн. Туулай жилд их хэмжээний гарз, уул овоо шиг ашиг орлого аль аль нь тохиохгүй. Тав, есдүгээр сард тохиох боломжийг ашиглаж чадвал багагүй мөнгөний ашигтай байх гэнэ. Харин аравдугаар сард санхүүгийн асуудал хүндэрч магад, тиймээс тооцоотой байгаарай. Мөн гуравдугаар сарын дунд үе, дөрөвдүгээр сарын дунд үеэр санамсаргүй байдлаар багагүй мөнгөний зарлага гаргаж магадгүй гэдгийг өрнийн зурхайчид анхааруулжээ.
Хайр дурлал
Мэдрэмж сайтай Венера дагинын жилд хонийн ордынхонд хамгийн дулаан сэтгэл ориглох болно. Та нарт романтик, хайрын эрэлт ч улам их байна. Хонь хайртдаа таашаал өгч сайхан бэлэг барьж бусад жилүүдээс онцлогтой байж чадна. Хариугүй хайр ч ирж магад. Гэхдээ таны жижигхэн гомдол хурдан мартагдах болно.
Хэрэв та ханьгүй бол танд яарах хэрэг байна. гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой жил учраас та үүнийгээ амжуулахаар яарах хэрэгтэй. Тийм алхам хийх шийдвэрээ та нэлээд хүндрэлтэйгээр гаргах байх.
Эмэгтэйчүүд нь энэ онд тооцоотой гэрлэлтийг ихээр хийх бөгөөд хачирхалтай нь тэр бүгд нь амжилттайгаар гэр бүлийг бүрдүүлэх аж.
ҮХЭР
Тавдугаар сарын 12-17-ны хооронд төрсөн үхрийн ордны хүмүүсийн хувьд энэ он нэлээн адал явдалтай байх гэнэ. Атаа жөтөө, ажил хэргийн будлиан, үл ойлголцол зэрэг толгой эргэм үйл явдлууд өрнөнө. Харин дөрөвдүгээр сарын 20-23-ны хооронд төрсөн үхрийнхэн энэ жил гадаад руу алба болон амины ажлаар явж магад. Мөн амьдралд чинь чухал нөлөө үзүүлэх томоохон өөрчлөлт болох тул боломжийг бүү алдаарай. Мөн бүх үхрийнхэн энэ онд шинэ танилууд, санамсаргүй учрал тохиох болно.Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд анхаарал татхуйц, сэтгэлийг тань чилээх асуудал гарахгүй. Ялихгүй шалбархай, хамрын ханиаднаас хэтрэхгүй. Харин есдүгээр сард бэртэх магадлалтай учраас болгоомжтой байгаарай. Мөн энэ үеэр эрүүл, цэвэр байгалийн гаралтай амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, зөв хооллож байгаарай.
Ажил
Ажил хэргийн тал дээр гялалзах боломж байна. Тэр тусмаа хилийн чанадад явуулах ажил хэрэг тун их амжилт авчирна. Мөн холын аянд зам нийлсэн гэнэтийн танил чинь амжилтын чинь хөтөч байх магадлалтай. Хоёрдугаар сард бусдын хэл ам, гүтэглэгт өртөж магадгүй учраас хянуур байхыг одод анхааруулжээ.
Гэр бүл
Гэр бүлийн харилцааны хувьд мөн л гойд сонин учрал тохиохгүй. Гэр бүлтэй хүмүүс нь зургадугаар сард шинэ хүнтэй болж магад. Харин үхрийн ордны багачууд эрүүл мэндийн асуудалтай байх учраас анхаарал тавихад илүүдэхгүй. Тэр тусмаа ид аялал зугаалгын оргил үе болох долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн үеэр онцгой хянамгай байгаарай.
Санхүү
Тав, наймдугаар сард ихээхэн хэмжээний ашиг олох гэнэ. Мөн гуравдугаар сарын дунд үеэс сүүл хүртэл, дөрөвдүгээр сарын эхэн үед ч гэсэн олдсон боломжийг ашиглаарай. Тэгвэл хэтэвчээ багагүй зузаатгах вий. Ажил албандаа ихээхэн хүч тавьж, сэтгэл гаргаж зүтгэх юм бол тушаал дэвших боломж байна. Харин мөрийтэй тоглоом, янз бүрийн бооцооноос холхон бай, энэ жилийн хувьд аз сорих бүхнээс болгоомжлоорой.
Хайр дурлал
Хайрын бурхан Венера ирж буй онд үхэр ба жинлүүр гэсэн хоёр тэмдгийг онцгой анхаарах болно. Тиймээс ч 2011 он үхрийн ордын хайрын жил нь болж байна. Энд таны гол ивээгч Венера л нөлөөтэй. Мөн жил гэр бүлийн хувьд хэрүүл, шуугиан багатай он.
Ганц бие үхрийнхэнд олон шинэ танилууд ялангуяа эм хүйсийнхэн их байх болно. Романтик адал явдал таныг энд тэндгүй хүлээж байна. Таны сайхан чанар бусдыг улам ихээр татах болно. Жилийн сүүлийн хагаст та хайрын далайд умбаад гарч ирэхгүй байх магадлал их.
ИХЭР
Ихрийн ордныхон найз нөхөд болон эргэн тойрныхоо хүмүүстэй учраа ололцох гэж багагүй хүч зарах болно. Олон хүмүүс ихрийн ордныхноос харилцаагаа таслах байх, хайр дурлалын тал дээр ч нэлээн азгүйтэх магадлалтай. Түүгээр ч барахгүй найз нөхдийн хүрээлэл чинь хумигдаж, дотнын хүмүүс чинь цөөрнө.
Эрүүл мэнд
Тэд энэ онд эрүүл мэнддээ санаа зовоод байх хэрэггүй. Гэхдээ арав, арваннэгдүгээр сардаа их ядарч магадгүй учраас амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, эрч хүчээ сэргээх тал дээр анхаараарай. Биеийн тамираар хичээллэж, бүжиг, йог гэх мэт шинэ зүйлсийг туршиж үзэхэд илүүдэхгүй.
Ажил
Ихээхэн өөрчлөлтэй жил ирж байна. Хамгийн түрүүнд таны нөхөрсөг орчин өөрчлөгдөнө. Харин та өөрөө хамрагддаг нийгм ийн бүлэглэлдээ тэргүүлэх гэсэн санаа чинь бүтэл муутай байх нь. Ихэнх цагаа хоосон өнгөрөөсөн байхыг үгүйсгэхгүй. Зуны эхээр гэнэтийн бэлэг авна. Эргэн тойрны хэн нэгэн чинь санаанд оромгүй гайхалтай бэлэг барьж магад. Энэ үеэр их өөрчлөлт болж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ цагаар дүгнэлт шинжилгээгээ сайтар хийж сонголтоо гаргах хэрэгтэй. Намар цагаар бизнесмен ба хувиараа ажил эрхлэгчид орлого сайтай байна. Мөн та орчиндоо далдаас сайн нөлөөлж чадах юм. Мөн тэр цагаар амралтаа өнгөрөөж бие организмаа сэргээн засах хэрэгтэй.Оны эцсээр ажил хэрэгтээ нэлээд амжилт олж, ахиц гаргана. Хамгийн гол нь хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ сайн харилцаатай байхыг хичээгээрэй.
Гэр бүл
Гэр бүлийн харилцаа нь хүссэн шиг нь өө сэвгүй, асуудалгүй байхгүй ээ. Зургаадугаар сарын дундуур төрсөн ихрүүдийн хувьд харин санаа зовох зүйлгүй. Жилийн эцэсээр гэр бүлийнхэнтэйгээ аялаар явж, цагийг хамтдаа өнгөрөөх хэрэгтэй.
Санхүү
Санхүүгийн тал дээр нэлээд тогтворгүй байх гэнэ. Тэр тусмаа хоёрдугаар сарын сүүлээр тун хүнд байдалд орж магад. Их хэмжээний орлого олсон ч тэр хэрээр зарлага гаргана. Дөрөвдүгээр сард шинэ санал санаачилга гаргавал дэмигдэх магадлал ихтэй. Үүнийгээ дагаад ашиг орлого ч нэмэгдэнэ. Зундаа хөдлөх хөрөнгөнд мөнгө хаяж, томоохон бизнест хүч тавиад үзээрэй.
Хайр дурлал
Гэр бүлийн хосуудад ердийн л нэг жил. 2011 онд салж саринах, нийлж нэгдэнэ гэсэн үзэгдэл хосуудад гарахгүй. Энэ жил танд тайван амгалан, хэвийн гэр бүлийн амьдралыг авчирч байна. Шалтгаангүй сөргөлдөөн гаргаж байснаас хайртдаа итгэх нь чухал.
Ихрийн ордын ганц бие олон хүний нөхөрсөг харилцаа нь хайр болон дотносно. Хамгийн гайхалтай нь тэр нь орчны хүмүүсээр барахгүй өөрсдөд нь гайхал төрүүлнэ. Гэхдээ тэр нь нэг их удаан үргэлжлэхгүй. Венера дагина та нарыг догдлуулж, доргиож магадгүй. Минутын хайрт хөтлөгдөөд хэрэггүйг л од гаригс хэлж байна. Хэрэв та энэ бүгдээс зугтаж чадвал жинхэнэ хайраар бялхах болно. 2011 онд гэр бүлээ зохиосон ихрүүд ахуйн болон материалын дарамтыг үзэхгүй.
МЭЛХИЙ
Энэ онд мэлхийнүүд ашиг орлого, ажил төрөл гэхээсээ илүү хайр дурлалын тал дээр одтой байх болно. Ганц бие хүмүүс нь гэрлэж ч магад. Эргэн тойрныхоо хүмүүстээ хариу нэхэхгүй тус хүргэж байгаарай, тэгвэл төсөөлж ч байгаагүй талархал хүлээх болно. Төрөл төрөгсөд, тэр тусмаа ах, эгч нартайгаа түнжин хагарч магадгүй. Зургаа, долдугаар сард танилцсан шинэ танилуудаасаа холхон байхыг од эрхэс зөвлөж байна.
Эрүүл мэнд
Мэлхийнүүдийн хувьд эрүүл мэндийн тал дээр гойд асуудал гарахгүй ч сэтгэл зүй, хөдөлгөөний дутагдлаас үүдсэн асуудал үүснэ. Тиймээс сэтгэл хөдлөлөө барьж, шаардлагатай үедээ мэргэжлийн хүний туслалцаа авах хэрэгтэй. Мөн биеийн тамираар хичээллэх хэрэгтэй. Архи, согтууруулах ундаанаас хол байгаарай, үгүй бол элэг чинь өвдөх вий. Мөн сэтгэл санааны тогтворгүй байдал чинь эрүүл мэндэд чинь сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэдгийг анхаараарай. Гол нь ойр дотнын хүн нь энэ тал дээр анхаарал тавьж, хэрэгтэй үед нь туслаж байх хэрэгтэй.
Ажил
Уналтын үе. Товчхондоо бол ингэж тодорхойлжээ. Тиймээс хүчтэй унахгүй тулд анхааралтай, хичээнгүй байх хэрэгтэй. Мөн сэтгэлзүйн их тэвчээр шаардах болно. Харин арав, арваннэгдүгээр сард нэлээн буурч байсан карьер чинь жаахан сэргэнэ. Мөн хоёр, есдүгээр сард ч гэсэн хичээнгүй байх юм бол их хохирол амсахгүй. Есдүгээр сарын сүүлээр гэр бүлийн асуудлаас болж ажил хэрэг чинь нэлээд хямарч магад.
Гэр бүл
Тун тайван өдрүүд таныг угтаж байна. Зун, намар таны хүслээр үйл явдал өрнөх магадлалтай. Зургадугаар сарын үеэр таныг аян зам дуудаж магадгүй. Тэр жуулчлал нь эерэг сайн үйлдлийн эхэн болох ёстой. Жилийн сүүл хэсгээр танд гэр орны асуудал гол зүйл болно. Энэ цагаар их засвар мэтийн ажил хийх хэрэгтэй болох нь. Байр орон сууцны зээлийн асуудал ч тэр үеэр нааштай шийдэгдэх хандлагатай. Мэлхийний ордны хүүхдүүд эрч хүчээр дүүрэн байх тул энэ үед тэднийг дэмжих юм бол маш өндөр амжилт гаргах болно.
Санхүү
Гойд өсөлт, буурал гарахгүй. Гэхдээ аравдугаар сард ихээхэн хэмжээний алдагдал хүлээх эсвэл гэр бүлийнхээ хүрээнд их хэмжээний зардал гаргах болно. Харин наймдугаар сард тохиох боломжийг ашиглаж чадах юм бол энэ хохирол юу ч биш байх гэнэ. Ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцаж, үүнээсээ болж нөлөө бүхий танилуудаасаа холбоо тасарч магад. Хувь тавилангийн бэлэг хонжворт сугалааны хожил шиг л танд ирэх бололтой. Таны алсыг харах чадвар зөв дүгнэлт гаргуулна.
Хайр дурлал
Хосууд гэр бүлдээ илүүтэй анхаарч дотны хүмүүстээ анхаарал халамжаа өгөх жил бол таны хувьд 2011 он. Та хайр халамжтай, мэдрэмжтэй хүн болон хувирна. Та өөрчлөлтөд дуртай байх болно. Хайраа та бөөцийлөн анхаарч бас хажуугаар нь санхүүгээ мартахгүй байх ёстой. Хувийн амьдралдаа итгэлтэй хайраар бялхсан жил ганц бие мэлхийнхэнд ирж байна. Энэ жил хайрын зугаа цэнгэл, амжилт нэн ялангуяа зуны улиралд тэр нь эрчимтэй байна. Танд жинхэнэ хайр ирнэ. Хэрэв та хоёр хайрын шалгалтаа давж чадвал дараагийн жилд нь хуримлах болно.
АРСЛАН
Эрүүл мэнд
2011 онд арслангууд зүрх судасны үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Гуравдугаар сарын эхэн үед гэнэтийн аюултай үйлдэлээс болгоомжлохыг зөвлөж байна. Эрүүл мэнд муудах ч тун хурдан эдгэрэх бөгөөд үүгээрээ бусдаасаа ялгардаг.
Ажил
2011 оны есдүгээр сард хамт олон чинь амжилтанд хүрэхэд тань их туслах тул тэдний дэмжлэгээс бүү татгалзаарай. Харин аравдугаар сард ажлаас илүү гэр бүлдээ анхааралаа хандуулахыг зөвлөж байна.
Гэр бүл
Гэр бүлийн асуудал энэ онд тогтвортой байна. Найм, есдүгээр сарын хооронд гэр бүлийн асуудлыг хэсэг хугацаанд хойш тавьж болно. Гэхдээ хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд чухал анхаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхэд чинь наймдугаар сарын дунд үед төрсөн бол хүүдүүдэд чинь янз бүрийн хямрал тохиолдох магадлалтай.
Санхүү
2011 онд санхүүгийн салбарт тийм ч таалажтай байхгүй. Таньд онцгой том орлого орж ирэхгүйн улмаас мөнгөөр гачигдах үеүүд ч байх болно. Хамтрагчид тань санхүүгийн хэрэг дээр саад болох магадлалтай.
Хайр дурлал
Хэн нэгэнтэй амрагийн харилцаатай бол дурлалт залуу (бүсгүй) тань оны сүүлээр таныг хуурах магадлалтай. Үүнээс бол сэтгэл санааны хямралд орж, бүр эрүүл мэндийн асуудалтай болж магадгүй. Гэхдээ өмнөх жил шиг нь арслангуудын хайрын ялалтын жил байх юм. Гэхдээ ялалтууд ихсээд ирээдүйд чинь хүндрэл гарч магадгүй. Та цагаа хоосон таашаалд их зарж байна. Гэр бүлдээ л анхаарах цаг ирж байгаа шүү. Ганц бие арслангийнхан хайрын адал явдлын шинэ ээлжээ зоригтой эхэлж болно. Та хувийн амьдралынхаа асуудлаас салж, хайрын хосоо олно. Жилийн дунд үеэр гэрлэх талаар ч бодоод ирэх байх.
ОХИН
2011 онд охины ордныхон өөрийнхөө гадаад төрхөд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир есдүгээр сард төрсөн зарим хүн нэр төртэй холбоотой асуудалд орж магад. Тиймээс эргэн тойрнынхон, дотнын хүмүүс, хайртай хүмүүстээ ч тэгтлээ итгэх хэрэггүй. Бие даасан хүнд хөдөлмөр нь сайн үр дүнг авчирна.
Эрүүл мэнд
2011 оны хувьд ялангуяа есдүгээр сарын эхэн үед төрсөн охиныхон эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Зөв хооллолтын дүрэм сахих, муу зуршил болон спиртны төрлийн ундаануудаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Оргил үе есдүгээр сард тохионо. Мөн янз бүрийн харшил, ужиг өвчин энэ үеэр сэдэрдэг гэдгийг санаж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Ажил
2011 онд таны амжилтанд маш сайн нөлөөтэй. Нөлөө бүхий албан тушаал хашдаг хүмүүстэй танилцаж, нөхөрлөж чадвал энэ оны зургадугаар сард том амжилт олох магадлалтай. Түүнчлэн эдгээр хүн эхлүүлсэн ажлыг чинь дэмжих, ирээдүйд чинь ихээхэн нөлөөтэй байх юм.
Гэр бүл
Гэр бүлийн амьдрал хүүхдүүдтэй чинь нягт холбоотой (хэрвээ та хүүхэдтэй бол шүү дээ). Есдүгээр сарын дунд үед төрсөн охины ордныхон гэр бүлийн амьдрал хямрангуй байх тул хямралыг даван туулахын тулд эртхэнээс бэлдэх шаардлагатай.
Санхүү
Санхүүгийн асуудал тань ажилтай тань нягт холбоотой учир та янз бүрийн сугалаа, лотерейд ялна гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Харин уг асуудал дээр гэр бүлийнхээ гишүүдэд итгэх нь чухал. Есдүгээр сар бол түрүүвчээ зузаатгахад тохиромжтой.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр та мэдрэмжээс илүү ухаандаа найдх хэрэгтэй. Гэнэтийн уулзалт нь чухал харилцаа болох ч магадлалтай. Есдүгээр сарын дундуур төрсөн охины ордныхонд их хамааралтай. Хайр дурлалын асуудал дээр энэ он амжилт авчирна. Түүнчлэн амралт, аялал тааламжтай байх бөгөөд сайхан дурсамжууд үлдээх гэнэ. Хувиа бодолгүй, харилцагчдаа илүү анхаарал тавьж байвал хүссэнээсээ илүүг хүртэнэ. Адал явдал хөөгөөд хайраа олохгүй өнгөрсөн ч жил танд сэтгэгдэл үлдээнэ.
ЖИНЛҮҮР
2011 онд жинлүүрүүд өөрийнхөө хийж буй үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Санаачилга, эрч хүчтэй байдал амжилт авчирна. Харин жилийн хоёрдугаар хагас аялахад тохиромжтой.Эрүүл мэнд
2011 оны турш жинлүүрийн ордныхоны эрүүл мэнд хэвийн байна. Харин бэртэл гэмтэлээс болгоомжлоход илүүдэхгүй. Аравдугаар сарын 10-12-ны хооронд төрсөн жинлүүрэнхний хувьд эрүүл мэнд нь муудах төлөвтэй боловч тийм ч хүнд биш. Мөн түүнчлэн янз бүрийн хэл ам, хэрүүл шуугианаас хол байхад илүүдэхгүй.
Ажил
2011 он таны карьерт аз авчирах болно. Харин таны ойр дотны хүмүүс саад болж болзошгүй. Оны эхэнд болон аравдугаар сард гэнэтийн амжилт хүлээж байна. Мөн ажлаа гэр бүлийн амьдралтайгаа нэгтгэсэн ч болно. Хувь, албаны асуудлаа ялгаж салгахгүй бол үүнээс болж гэнэтийн саад, бэрхшээл тулгарч магад.
Гэр бүл
Энэ онд л гэр бүлийнхээ харилцааг сайжруулах боломжтой. Нямбай хөдөлмөрч зан, тэвчээр тань туслах болно. Хүүхдүүддээ анхааралаа хандуулах шаардалагатай учир нь тэдэнд таны хайр халамж чухал.
Санхүү
Санхүүгийн асуудал дээр ч гэсэн өөртөө найд. Санаачилга зөн совин тань 10, 11сард амжилт авчраад зогсохгүй, нууцлагдмал, тооцоолоогүй орлогын их үүсвэрийг бий болгоход тань тусална.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр харин ажил шиг амжилт олохгүй байх вий. Үгээрээ, үйлдлээрээ дурлалт хүнийхээ уурыг хүргэх магадлатай тул бие авч явах тал дээр цэгнэ. Харамсалтай төгсгөл болох хууралт романтик харилцаанд чинь цэг болох вий. Найм, есдүгээр сард дурлалын асуудал бүтэмжгүй байх төлөвтэй. Ирж буй онд бүхий л хүсэл мөрөөдөл чинь биелэх магадлал өндөр гэдгийг ганц бие жинлүүрийнхэнд хэлчихье.
ХИЛЭНЦ
2011 онд хилэнцүүд ажиллах эрч хүчээр дүүрэн байх болно. Энэ оныг бүхэлд нь амжилтын оргилд хүрэхэд зориул. Харин олон нийтийн ажилд оролцсоны хэрэггүй гэж зөвлөж байна. Учир нь олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүстэй хэл амаа ололцохгүй байх магадлалтай. Гэхдээ энэ онд таны хувьд ажил хэргийн холбоо тогтооход сайн. Ах эгч дүүс тань таны амьдралд үнэлэж барамгүй их тусыг хүргэх болно.
Эрүүл мэнд
2011 онд эрүүл мэндийн ноцтой асуудал гарахгүй. Тодорхой шалтгаанаар бие чинь муудаж магад, гэхдээ нэг их удаан үргэлжилэхгүй. Бас хүндрэхгүй. Оны эхээр янз бүрийн үйл ажиллагаанд оролцоод хэрэггүй гэж зөвлөж байна.
Ажил
Амжилт гаргамаар байвал ажилла. Бүх зүйл өөрөөс тань хамаарна. Бусдад найдсаны хэрэггүй. 7-8 сард амжилт гаргах боломж бий, ашиглаарай. ад тааламжтай. Дөрөвдүгээр сарыг та бүхэлд нь ажилдаа зориулсанаар цаашдын амжилтанд тань эерэгээр нөлөөлнө.
Гэр бүл
Энэ онд гэр бүлийн асуудал хэвийн байх төлөвтэй. Гэвч 11 сарын дунд үед төрсөн жинлүүрийнхэнийг гэр бүлийн гишүүдийн талаас хуурах магадлалтай тул онцгой анхаарал тавих хэрэгтэй.
Санхүү
2011 онд та шинэ танилуудтайгаа ажил хэргийн холбоо тогтоосноор санхүүгийн байдал тань сайжрах болно. Хямралын үед алдсан санхүүгийн байдлаа тань таны хүрээлн буй хүмүүстэй холбоотой байх магадлалтай.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр хилэнцүүд байнга л нөгөө талаас ямар нэгэн ашиг хонжоо хайж байдаг. Гэхдээ энэ онд өдрийн тэмдэглэлийнхээ дэвтэрт гэнэтийн учрал, хайр дурлалын роман “бичих” төлөвтэй. Ганц бие хилэнцүүдэд 2011 он таатай. Хайраа олно. Гэхдээ өөрөө санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй. Жилийн сүүлээр гэрлэх санал хүлээн авч (эрчүүд нь гэрлэх санал тавина), хуримын төлөвлөгөө боловсруулаад сууж байхыг үгүйсгэхгүй.
НУМ
2011 онд нумууд аялал жуучлал руу ихэд татагдах болно. Амьдралын нууцлагдмал зүйлүүд нь хүрээлэн буй хүмүүст ил болно. Тэдний нийгмийн амьдралд хямралын үе тохионо.Эрүүл мэнд
2011 онд нумуудын эрүүл мэнд хэвийн байх боловч 11, 12 сард бэртэл гэмтэл авах магадлалтай. Амьдралын баяр баясгалан эрүүл мэндэд тань эерэгээр нөлөөлнө.
Ажил
Гайхалтай амжилт олох гэж найдах хэрэггүй. Од эрхэс энэ тал дээр таныг ивээхгүй. Харин ч гэнэтийн уналтаас болгоомжил. Дээд тушаалын хүмүүс чинь шахалт дарамт үзүүлэх магадлалтай. Ажилдаа амжилт гаргая гэвэл шинэ санаа гаргах шаардлагатай. Ерөнхийдөө онцын өөрчлөлт гарахгүй ч есдүгээр сард ажил албаныхаа асуудалд анхааралтай, хянамгай байхыг сануулжээ.
Гэр бүл
Энэ онд гэр бүлийн асуудал тань сайжрах боломжтой. Хүүхдүүдтэйгээ дотно байж, илүү их цаг гаргаснаар гэр бүлийнхээ уур амьсгалыг дулаан, аз жаргалтай болгох боломж бийг санаарай. Арванхоёрдугаар сарын дунд үед төрсөн нумууд гэр бүлийн амьдралд нь санаанд оромгүй гэнэтийн учрал тохиож магадгүй гэдгийг санаж бэлтгэлтэй байгаарай. Сайн ч байж магад, эсвэл таагүй ч байж болно.
Санхүү
Санхүүгийн гол их үүсвэр тань энэ онд гэр бүлийн гишүүд, найзуудын тусламж, нийгмийн үйл ажиллагаанаас олсон орлого байх болно. Нумууд мэргэжлээр их хэмжээний орлого олохыг хүсэх боловч энэ нь бүтэлгүйтэх магадлалтай.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр та өөрөө санаачлага гаргах хэрэгтэй. Хайрт чинь нэлээд идэвхгүй байх бөгөөд бүх зүйл дээр таныг хүлээн суух болно. Харин энэхүү хайр дурлалын асуудал янз бүрийн хязгаарлалтыг бий болгох магадлалтай. Үр хүүхэд хүсч байсан хүмүүст хүсэл нь биелэх цаг ирнэ. Тэр мэдээ та нарын харилцаанд шинэ уур амьсгал авчирна. Ганц бие нумынханд адал явдалд бэлдээрэй. Эрэл хайгуул хийж байгаа нэг нь аз жаргалаа амархан олно. Гэхдээ жилдээ амжаад гэрлэх нь санхүүгийн асуудлаас болоод бүтэмжгүй байх болов уу. Тэвчээр заагаад зүтгэхэд дараагийн жилд нь сайхан хуримтай учирна. Энэ бүх нумынханд хамааралтай биш. Зөвхөн гэр бүлтэй больё гэсэн хүмүүст л хамаатай.
МАТАР
2011 онд матарууд азтай байх болно. Эрсдэлтэй нөхцөл байдал, аз сорьсон бүхэнд “гар дүрж” болно. Ийм нөхцөл байдал нь санхүүгийн төлөвлөгөө болон ажил мэргэжлийн хувьд амжилт авчрах болно. Ажил хэрэгч байдал тань сайжарч, ажлийн үр дүндээ сэтгэл хангалуун байх боломжтой. Харин хилийн чандад суралцах эсвэл аяллаар явах нь тийм ч тааламжтай биш.Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд матрууд санаа зоволтгүй байж болно. Харин зургаадугаар сард эрүүл мэнддээ анхаарахад илүүдэхгүй
Ажил
2011онд санхүүгийн байдлаа сайжруулах зорилготоо үнэнч байж чадвал карьерт их нөлөөлнө. Таны хамтрагчид амжилтын шатыг дээшлүүлэхэд туслах учир тэдэнд найдах хэрэгтэй. Түшиг тулгуур, эрч хүч, амжилт тань гайхамшигтай байх болно. Ес, аравдугаар сард амжилт гаргахад тохиромжтой.
Гэр бүл
2011 онд матруудын гэр бүл, хүүхдүүд хоорондийн харилцаа тайван байх болно. Гэр бүлийн амьдрал тань хэсэг хугацаанд( арванхоёрдугаар сар) таагүй байх боловч сайнаар төгсөнө. Таны хүүхдүүд энэ жилд санхүүгийн их ашиг орлого авчрах үйл ажиллагааг ихэд сонирхох болно
Санхүү
Санхүү болон карьер тань энэ онд нягт холбоотой байхыг санаарай. Энэ онд ажиллаж буй салбараасаа их хэмжээний орлого олохыг хичээх хэрэгтэй. Хилийн чандад мөнгө хийх боломж ч байгаа гэвч энэ нь амжилтыг таны хязгаарлах магадлалтай.
Хайр дурлал
2011онд матрууд хайр дурлалын тал дээр идэвхгүй байх бөгөөд ажил, ашиг орлогынхоо асуудалд их анхаарлаа тавих болно. Тиймээс хайрт чинь сэтгэл дундуур байж, үе үе гомдол мэдүүлэх вий. Тэр бүрт нь гал дээр тос асгах мэт хэрүүл өдөөд байх хэрэггүй. ч Ганц бие матрынхан ажлынхаа өндөр албан тушаалтантайгаа учир ургуулах магадлалтай.
Тэр өдрүүдийг санаж байна
Шинэ жилийн үдэш гэдэг яг шидэт үлгэр шиг л байсан тэр өдрүүдийг санаж байна аа. Аавынхаа гэрт, ах эгч дүү нартайгаа шинэ жилийн баяр болохыг хүлээн догдлож, хоног тоолон хүлээдэг байсан тэр өдрүүд, тэр мэдрэмж, тэр баяр хөөр. Тэнд байсан бүх зүйлийг санаж байна, үгүйлж байна.
Нэг өглөө сэрэхэд л гацуураа засчихсан, гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн байдаг байж билээ. Аав, ээж, том эгч гурав маань бидний хэддээ сюрприз барих гээд унтсан хойно бөөн ажил болж гацуураа чимээд, гэрээ гоёод, цонхон дээр зураг зураад, бас оройжин бужигнаж тарааж нурааж байж унтсан гэрээ цэвэрлэчихсэн байдаг байж билээ. Яг л ид шид шиг. Манайх долоон хүүхэдтэй айл. Бужигнасан л нөхдүүд байсан байж таараа. Гэрийнхээ гацуурыг харж баахан баясаад байрныхаа гадаа гарч айлуудын цонхыг харж бас гацуурыг нь сонжино оо болоогүй. Тэгэхэд айл болгон том өрөөнийхөө цонхыг голлуулж засдаг байсан юм шиг байгаа юм. Манай хажуугийн байранд оросууд амьдардаг байсан болохоор орос нь гоё монгол нь гоё гээд л цэц булаацалдана аа хоорондоо.
Би тэр мэдрэмжийг, аавынхаа гэр байсан тэр жаргалтай
баяр хөөртэй хүүхэд насныхаа дурсамж дүүрэн өдрүүдийг санаад байна.
Би дахиад хэзээ ч мэдрэхгүй юм гэж үү?
баяр хөөртэй хүүхэд насныхаа дурсамж дүүрэн өдрүүдийг санаад байна.
Би дахиад хэзээ ч мэдрэхгүй юм гэж үү?
31-ний өдөр болно оо. Өглөөнөөс эхлээд баярын бэлтгэл. Бялуу, салат, зууш, хоол гээд л. Мань мэтийн жижигхэн хүмүүс нь төмс сонгино лууван арилгах угаах мэтийн туслах тогоочийн ажилд ноогдоно. Гэхдээ гал тогоонд байх эрх олдож байгаа болохоор бөөн баяр. Ажилд оролцоогүй хүмүүсийг нь өрөө өрөөрүү нь марш гээд л алхуулчихаж байгаа юм чинь. Үе үе булталзаад л, шагайгаад л хөөрхөн дүр зураг байж ээ одоо бодох нээ. Аав ээж хоёр бялуу хийгээд, ээж бусад баярын зоогоо зэхээд л. Нэг удаагийн тохиолдлыг нь ярья. Миний удаах дүү маань жигтэй эрх нөхөр. Аав маань данхан толгойт гэж ирээд л эрхлүүлдэг. Манай дархан цаазтай хайрхан байлаа шүү дээ. Тэр нөхөр торт хийж байсан аавын хажуугаар шурхийж орж ирээд л кексний захыг нь хамж идээд болдоггүй. Манай аав өлбө долбо хийсэн хүнд дургүй, биднийг бол дор нь залхаадаг байсан. Тэгээд л мань эрийг сандал дээр суулгаж байгаад тортны кексээ барьж байгаад л "Ид" гээд л идүүлээд байлаа. Мань эр ч эхлээд цохиж өгнө биз дээ. Хэсэг хугацааны дараа гэдэс нь цадаад ирэхээрээ муухай царайлаад дургүйлхээд аав ид гэж шахаад идүүлээд идүүлээд. Бид хэд аавынхаа үгнээс гардаггүй юм л даа. Бүр бөөлжмөөр болсон байлгүй гэсэн ч ид гээд л идүүлээд. Нөгөөх чинь уйлна биз дээ сүүлдээ. Тэгэхээр нь ингээд өлбө долбо гээд байгаарай. Цаг нь болохоор бүгдээрээ л идэх гэж энэ тортыг хийж байна шүү дээ гэсэн шүү маягаар сануулга хэлээд тэр удаагийн шийтгэл өнгөрч байж билээ. Аав иймэрхүү маягаар хоёр гурван удаа шийтгэж байсан гэдгийг би сонссон. Харин харсан нь дүүгийн хэрэг юм л даа.
Зурагтаар оросын үлгэрийн кинонууд, баярын концертууд гарна. Манайх Эрдэнэтэд байсан болохоор шинэ жил биш ёлка гэж ярьдаг, орос маягийн баяр хийдэг байсан л даа. Тэр үед юун Санта манта. Ёлка болохоор л өвлийн өвгөн, цасан охин л гэж ярьдаг. Өвлийн өвгөн чинь сэвсгэр цагаан сахалтай цэнхэр дээлтэй. Шидэт таягтай. Харин цасан охин нь тоодгор цэнхэр хүрэмтэй. Цагаан гуталтай. Ганган малгайтай урт гэзэгтэй. Яагаав нөгөө "Ну погади" дээр гардаг шиг л. Тийм байсан.
За тэгээд баярын зоог бэлэн болонгуут том өрөөндөө ширээгээ засна даа. Хуучны орос мебель ширээгээ сунгаж байгаад баяр баяраар л хэрэглэдэг нандин бүтээлгээ гаргаж ирж ширээгээ бүтээгээд чихэр жимс торт хоол зууш гээд л дэлгэнэ биз дээ. Өө бас ундаа компот байдаг байсан. Зургаан мангас баясчихсан хүлээгээд байдаг байсан болохоор аав ээж хоёр маань их л ач холбогдол өгдөг байсан биз ээ. Бас болоогүй ээ ааваасаа подарка аа горьдоно. Мэдээж авч л таарна. Баярын ширээн дээр алим, чихэр байхад аавынхаа гараас подарка болгож авсан хоёр ширхэг алим хэдэн ширхэг чихэр илүү амттай, нандин байдаг байж билээ. Дараа нь ирэх жилийнхээ азыг үзэх гэж утсан янз бүрийн хонжвор уяад нүдээ боож байгаад л хайч бариад дайрна шүү дээ. Хамгийн том нь ихэнхдээ шоколад байдаг байсан. Нөгөө шоколадыг нь авах гээд л дайрчихна. Тэгээд аравын чихэр, өөр юу ч байдаг байсан билээ тиймэрхүү юмыг нь хайчлаад баярлахдаа баярлаад гунихдаа гуниад л. Ердөө л баяр хөөр цалгисан жинхэнэ утгаараа баяр хөөр цалгисан өдөр байдаг байлаа. Наймуулаа (сүүлд нь есүүлээ болсон) бужигнаад л инээлдээд л бас хааяа муудалцаад л
Аавынхаа гэрт өнгөрүүлсэн шинэ жилийн баярууд

Subscribe to:
Posts (Atom)