Wednesday, December 29, 2010

2011 оны зурхай

БУМБА

2011 онд бумбын орднынхон эдийн засаг, сэтгэл зүй, харилцаа гээд янз бүрийн хямралаар дүүрэн байх болно. Гэхдээ уужуу хандаж, асуудлыг тайван аргаар шийдэх юм бол асуудлаа богино хугацаанд давна. Гол нь тэд аз сорьсон эрсдэлтэй бүхэнд хорхойсч, үүнээсээ болж багагүй асуудалтай орооцолдох бололтой. Хамгийн гол нь тэд дотоод ертөнцтэйгөө нэлээн зөрчилтэй байж, энэ нь олон зүйлийн шалтгаан байх гэнэ. Тиймээс эртхэн энэ тал дээр анхаарал хандуулж, арга хэмжээ авч чадвал олон хямралыг зогсоох юм. Хөдөлмөр, биеийн хүчний гэхээсээ илүү оюун ухаан тань од эрхэсээр ивээгдэж байгаа тул энэ эгзгийг ашиглаарай. Сурч боловсроход ихээхэн үр дүнтэй үе тохиож байна. Харин хэн нэгний ов мэхэд хууртах, хий хоосон санаа хөөж бүтэлгүйтэх зэргээс холуур байгаарай. Ялангуяа хоёрдугаар сарын дунд үеэр анхааралтай байвал зохино.
Эрүүл мэнд
Энэ орднынхон хоёр, гурав, долдугаар сард эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавибал зохино. Жилийн энэ үеүдэд эрүүл мэндийн хүнд, хөнгөн янз бүрийн асуудал үүсэх магадлал өндөр байгааг од эрхэс анхааруулж байгаа аж. Түүнээс гадна нэг биш удаа эмнэлэгийн хаалга татах тул эрүүл мэндийн холбогдолтой бичиг баримт, даатгал, өвчний түүх зэргээ сайтар цэгцэлж байхад илүүдэхгүй.
Ажлын талбар
Энэ онд тэдний ажил хэргийн асуудалд анхаарал татсан үйл явдал, өөрчлөлт болохгүй л болов уу. Шинээр ажилд орохоор зэхэж буй бумбын ордны залуу бүсгүйчүүд нэлээд удаан хүлээж магад. Яг л хүрд эргүүлэх боломж олдсон ч зүү хаана заахыг тааж болдоггүй шиг, ажил хэргийн хэтийн төлөв, нөхцөл байдал тааварлашгүй байна. Бүх бумбынхан ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ, албан газраа хайр дурлалын романс үүсгэх хэрэггүй гэдгийг онцгойлон анхааруулжээ.
Гэр бүл
Тэд гэр бүлийнхэнтэйгээ ихээхэн ойр дотно байх магадлалтай. Бүр амин хувийн асуудлаасаа гадна ажил хэрэг нь нийт гэр бүлийнхний анхаарлын төвд байна. Түүний өөрөө өөрийгөө таньж мэдэх гэсэн оролдлого, хэсэг зуурын төөрөгдөл нь найз нөхөдтэйгөө ойр байхад нь нөлөөлөх юм. Харин хумхын орднын хүүхдүүд нэг биш удаа голдоо ортол гомдож, хамраараа газар хатгатлаа хууртах вий. Тиймээс болгоомжтой байгаарай.

Мөнгө

Мөнгө санхүүгийн хувьд гялалзсан амжилт харагдахгүй байна. Гэхдээ хааяа амьдралаасаа илүүчлэн лото тоглож, бүсгүйчүүд нь үнэт эдлэл авах боломж олдоно. Ажил, алба нь их хэмжээний ашиг орлого олохгүй. Тиймээс халтуур гэгддэг давхар ажил, гэрээт гүйцэтгэл мэтийн орлогын бусад эх үүсвэртээ анхаарч, хүч тавиарай.
Хайр дурлал
Шинэ оны эхээр гэр бүлтэй бумбынхан бага зэргийн сөргөлдөөнтэй байх аж. Энэ тэмдгийн ихэнх төлөөлөгчид өөрийн асуудлаа өөрөө л шийдэхээр зүтгэнэ. Хувийн амьдралд бас нэг доргион байна. Энд ахмад туршлагатай хүмүүсийн сургамж чухал.
Зөвлөмжийг сонсож сур. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Таны учраа олох чадвар хайртайгаа сайн байх боломжийг өгнө.
Ирж буй жилд ганц бие бумбынханд мэдрэмж өндөр байх учир эсрэг хүйстэнтэйгээ харилцахад саад болохгүй. Өөрийн ханиа олно гэсэн шургуу бодолтой бумба хайраа олоод бат бэх холбоог тогтоож чадна. Зарим нь хүслээ бодит гээд андуурах магадлал байгааг анхаарна уу.

ЗАГАС

Энэ онд ажил хэргийн тал дээр нэлээн өрнүүн байх бололтой. Танил, найз нөхөд нь загасны ордныхны амжилтын хөтөч болж, ажил хэргийг бүтэмжтэй байхад нь чухал нөлөө үзүүлнэ гэдгийг анхаараарай. Гэр бүлийнхэнтэйгээ гадаад руу аяллаар явж магад. Хувь заяаг нь өөрчлөхүйц томхон үйл явдал хоёрдугаар сарын 19-21-ний хооронд тохиож магадгүй гэдгийг од эрхэс анхааруулжээ. Мөн хувь заяаны гэнэтийн эргэлт, санамсаргүй онцгой тохиол гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд болох гэнэ.
Эрүүл мэнд
Өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдгийг загасны орднынхон энэ онд мэдэрнэ. Ханиалга, хатгаа мэтийн өвчнөөс болгоомжлоорой. Хүйтэн сэрүүн уур амьсгал тэдний эрүүл мэндэд ихээхэн халгаатай байх гэнэ. Бусдаар бэртэл гэмтэл, ноцтой хүнд өвчин мэтийн асуудал гарахгүй. Эрүүл мэндийн хувьд хамгийн эмзэг байх үе нь хоёр, гуравдугаар сар байх учраас анхааралтай байгаарай.
Ажил хэрэг
Тэдний хувьд найз нөхдийнхөө дэмжлэгээр багагүй амжилт олж, албан тушаал ч дэвшиж магад.
Гэр бүл
Загасны орднынхон гэр бүлийнхэнтэйгээ жаахан таарамж муутай байх гэнэ. Ойр дотнын хүмүүс нь түүнийг хуурч мэхлэх магадлалтай. Тиймээс энэ тал дээр сэрэмжтэй анхааралтай байж, ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэл зүрхээрээ ойрхон байхыг хичээгээрэй. Ялангуяа хоёр, зургаадугаар сард илүү сэрэмжтэй байвал зохино. Энэ ордны багачууд аз жаргалтай, зовлон бэрхшээлээс хол байх бол томчуудын амьдрал будлиан, асуудлаар дүүрэн байх гэнэ.
Мөнгө, санхүү
Хайр дурлал, мөнгөний асуудал хоёр ихээхэн холбоотой байх нь. Зугаа цэнгэл, хайр дурлалын асуудалд багагүй мөнгө үрэх төлөвтэй. Тиймээс мөнгөний тал дээр хатуухан байж, гэр бүлийнхэн бол дотно хүнтэйгээ хамтран орлого зарлагынхаа дансыг сайтар хөтлөж, нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, хуримтлал үүсгэх талаар зөвлөлдөөрэй.
Хайр дурлал
Энэ ордынхонд ирж буй 2011 он гэр бүлийн талд бага зэргийн бужигнаантай байх гэнэ. Загас эд хөрөнгийн хойноос хөөцөлдөж байгаад хувийн амьдралаа мартаад иржээ гэнэт ухаарах болно. Хайрын Венера бурхны энэ жилд та өөрийн хамтрагчдаа гараа сунгахад амьдрал чинь дахиад л бал шигээ байх болно. Од гаригс таныг хайртдаа уйтгартай зүйл яриад байх хэрэггүй зөвлөж байгаагаас гадна заримдаа хайрын, эротик кинонуудыг хамтран үзэж, театр, музей, аялалд цуг явахыг зөвлөж байна. Хүний татахаар хөөрхөн ганц бие загаснууд эсрэг хүйстнээ татах бүрэн боломжтой мартах хэрэггүй. Зарим хүмүүс жилдээ амжаад гэрлэхийг чухалчлах байх. Энд дотны хүмүүсийн зөвлөгөө чухал.

ХОНЬ

Мэдээж 365 хоногийн өдөр бүр өөр хэмнэлээр өнгөрч, өглөө бүхэн шинэ өдөр эхлэнэ. Гэхдээ хонины ордныхны хувьд ойр дотнын хүмүүсээсээ болгоомжилж, тэдний хууралт, заль мэхийн золиос болохгүй байх тал дээр анхаараарай. Гэр бүл төдийгүй найз нөхөд, хамтран ажиллагчид чинь ч байж магад. Тэр тусмаа гуравдугаар сарын 20-23-нд төрсөн хонинууд шинэхэн танилуудтайгаа, шинээр үүсгэсэн харилцаа, шинэ ажил хэргийн тал дээр илүү анхааралтай, хянамгай, болгоомжтой байх ёстойг одод сануулж байна.
Эрүүл мэнд
Хониныхны хувьд 2011 он бүхэлдээ оволзсон, тайван бус уур амьсгалтай байх болно. Амьсаглын замын өвчнүүд салахгүй байх магадлалтай. Тиймээс биеийнхээ дархлааг сэргээх, хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах, өвчин туссан үедээ бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Аялал зугаалгын ид үе болох долоо, наймдугаар сард бэртэх гэмтэх магадлалтай гэдгийг анхааралдаа аваарай. Эрүүл агаар, аялал зугаалга зэрэг байгаль дэлхийтэй ойр байх нь хонины ордныхны хувьд чухал. Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эрүүл хоол хүнс хэрэглэж, хэрэгтэй цагт нь амарч байгаарай.
Санхүү
Ажил хэргийн тал дээр амжилт бүтээл угтаж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ ажил хэргийн тал дээр харилцаа тогтоож, бэхжүүлж чадвал оны сүүлээр амжилтаа тэмдэглэн хундага өргөх болно. Мөн шинэ танил, нөлөө бүхий хүмүүстэй танилцах магадлалтай. Эдгээрээс үүдэн шинэ санаа, санаачлага төрөх вий. Боломжийг ашиглан ажил хэрэг болгох хэрэгтэй.
Гэр бүл
Жилийн эхний хагаст эргэн тойрнынхонтойгоо нэлээн зөрчилтэй байх болно. Тиймээс бие, сэтгэлээ хянаж, аливаа асуудлыг ухаалгаар шийдэж байхыг зөвлөж байна. Хоёрдугаар хагаст харин харьцангуй нам жим байх болно. Тиймээс гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал хандуулж цагийг хамтдаа өнгөрөөж, илүү ойр дотно байгаарай.
Санхүү
Мөнгө санхүүгийн асуудал дээр бүх зүйл хэвийн. Туулай жилд их хэмжээний гарз, уул овоо шиг ашиг орлого аль аль нь тохиохгүй. Тав, есдүгээр сард тохиох боломжийг ашиглаж чадвал багагүй мөнгөний ашигтай байх гэнэ. Харин аравдугаар сард санхүүгийн асуудал хүндэрч магад, тиймээс тооцоотой байгаарай. Мөн гуравдугаар сарын дунд үе, дөрөвдүгээр сарын дунд үеэр санамсаргүй байдлаар багагүй мөнгөний зарлага гаргаж магадгүй гэдгийг өрнийн зурхайчид анхааруулжээ.
Хайр дурлал
Мэдрэмж сайтай Венера дагинын жилд хонийн ордынхонд хамгийн дулаан сэтгэл ориглох болно. Та нарт романтик, хайрын эрэлт ч улам их байна. Хонь хайртдаа таашаал өгч сайхан бэлэг барьж бусад жилүүдээс онцлогтой байж чадна. Хариугүй хайр ч ирж магад. Гэхдээ таны жижигхэн гомдол хурдан мартагдах болно.
Хэрэв та ханьгүй бол танд яарах хэрэг байна. гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой жил учраас та үүнийгээ амжуулахаар яарах хэрэгтэй. Тийм алхам хийх шийдвэрээ та нэлээд хүндрэлтэйгээр гаргах байх.
Эмэгтэйчүүд нь энэ онд тооцоотой гэрлэлтийг ихээр хийх бөгөөд хачирхалтай нь тэр бүгд нь амжилттайгаар гэр бүлийг бүрдүүлэх аж.

ҮХЭР

Тавдугаар сарын 12-17-ны хооронд төрсөн үхрийн ордны хүмүүсийн хувьд энэ он нэлээн адал явдалтай байх гэнэ. Атаа жөтөө, ажил хэргийн будлиан, үл ойлголцол зэрэг толгой эргэм үйл явдлууд өрнөнө. Харин дөрөвдүгээр сарын 20-23-ны хооронд төрсөн үхрийнхэн энэ жил гадаад руу алба болон амины ажлаар явж магад. Мөн амьдралд чинь чухал нөлөө үзүүлэх томоохон өөрчлөлт болох тул боломжийг бүү алдаарай. Мөн бүх үхрийнхэн энэ онд шинэ танилууд, санамсаргүй учрал тохиох болно.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд анхаарал татхуйц, сэтгэлийг тань чилээх асуудал гарахгүй. Ялихгүй шалбархай, хамрын ханиаднаас хэтрэхгүй. Харин есдүгээр сард бэртэх магадлалтай учраас болгоомжтой байгаарай. Мөн энэ үеэр эрүүл, цэвэр байгалийн гаралтай амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, зөв хооллож байгаарай.
Ажил
Ажил хэргийн тал дээр гялалзах боломж байна. Тэр тусмаа хилийн чанадад явуулах ажил хэрэг тун их амжилт авчирна. Мөн холын аянд зам нийлсэн гэнэтийн танил чинь амжилтын чинь хөтөч байх магадлалтай. Хоёрдугаар сард бусдын хэл ам, гүтэглэгт өртөж магадгүй учраас хянуур байхыг одод анхааруулжээ.
Гэр бүл
Гэр бүлийн харилцааны хувьд мөн л гойд сонин учрал тохиохгүй. Гэр бүлтэй хүмүүс нь зургадугаар сард шинэ хүнтэй болж магад. Харин үхрийн ордны багачууд эрүүл мэндийн асуудалтай байх учраас анхаарал тавихад илүүдэхгүй. Тэр тусмаа ид аялал зугаалгын оргил үе болох долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн үеэр онцгой хянамгай байгаарай.
Санхүү
Тав, наймдугаар сард ихээхэн хэмжээний ашиг олох гэнэ. Мөн гуравдугаар сарын дунд үеэс сүүл хүртэл, дөрөвдүгээр сарын эхэн үед ч гэсэн олдсон боломжийг ашиглаарай. Тэгвэл хэтэвчээ багагүй зузаатгах вий. Ажил албандаа ихээхэн хүч тавьж, сэтгэл гаргаж зүтгэх юм бол тушаал дэвших боломж байна. Харин мөрийтэй тоглоом, янз бүрийн бооцооноос холхон бай, энэ жилийн хувьд аз сорих бүхнээс болгоомжлоорой.
Хайр дурлал
Хайрын бурхан Венера ирж буй онд үхэр ба жинлүүр гэсэн хоёр тэмдгийг онцгой анхаарах болно. Тиймээс ч 2011 он үхрийн ордын хайрын жил нь болж байна. Энд таны гол ивээгч Венера л нөлөөтэй. Мөн жил гэр бүлийн хувьд хэрүүл, шуугиан багатай он.
Ганц бие үхрийнхэнд олон шинэ танилууд ялангуяа эм хүйсийнхэн их байх болно. Романтик адал явдал таныг энд тэндгүй хүлээж байна. Таны сайхан чанар бусдыг улам ихээр татах болно. Жилийн сүүлийн хагаст та хайрын далайд умбаад гарч ирэхгүй байх магадлал их.

ИХЭР

Ихрийн ордныхон найз нөхөд болон эргэн тойрныхоо хүмүүстэй учраа ололцох гэж багагүй хүч зарах болно. Олон хүмүүс ихрийн ордныхноос харилцаагаа таслах байх, хайр дурлалын тал дээр ч нэлээн азгүйтэх магадлалтай. Түүгээр ч барахгүй найз нөхдийн хүрээлэл чинь хумигдаж, дотнын хүмүүс чинь цөөрнө.
Эрүүл мэнд
Тэд энэ онд эрүүл мэнддээ санаа зовоод байх хэрэггүй. Гэхдээ арав, арваннэгдүгээр сардаа их ядарч магадгүй учраас амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, эрч хүчээ сэргээх тал дээр анхаараарай. Биеийн тамираар хичээллэж, бүжиг, йог гэх мэт шинэ зүйлсийг туршиж үзэхэд илүүдэхгүй.
Ажил
Ихээхэн өөрчлөлтэй жил ирж байна. Хамгийн түрүүнд таны нөхөрсөг орчин өөрчлөгдөнө. Харин та өөрөө хамрагддаг нийгм ийн бүлэглэлдээ тэргүүлэх гэсэн санаа чинь бүтэл муутай байх нь. Ихэнх цагаа хоосон өнгөрөөсөн байхыг үгүйсгэхгүй. Зуны эхээр гэнэтийн бэлэг авна. Эргэн тойрны хэн нэгэн чинь санаанд оромгүй гайхалтай бэлэг барьж магад. Энэ үеэр их өөрчлөлт болж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ цагаар дүгнэлт шинжилгээгээ сайтар хийж сонголтоо гаргах хэрэгтэй. Намар цагаар бизнесмен ба хувиараа ажил эрхлэгчид орлого сайтай байна. Мөн та орчиндоо далдаас сайн нөлөөлж чадах юм. Мөн тэр цагаар амралтаа өнгөрөөж бие организмаа сэргээн засах хэрэгтэй.Оны эцсээр ажил хэрэгтээ нэлээд амжилт олж, ахиц гаргана. Хамгийн гол нь хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ сайн харилцаатай байхыг хичээгээрэй.
Гэр бүл
Гэр бүлийн харилцаа нь хүссэн шиг нь өө сэвгүй, асуудалгүй байхгүй ээ. Зургаадугаар сарын дундуур төрсөн ихрүүдийн хувьд харин санаа зовох зүйлгүй. Жилийн эцэсээр гэр бүлийнхэнтэйгээ аялаар явж, цагийг хамтдаа өнгөрөөх хэрэгтэй.
Санхүү
Санхүүгийн тал дээр нэлээд тогтворгүй байх гэнэ. Тэр тусмаа хоёрдугаар сарын сүүлээр тун хүнд байдалд орж магад. Их хэмжээний орлого олсон ч тэр хэрээр зарлага гаргана. Дөрөвдүгээр сард шинэ санал санаачилга гаргавал дэмигдэх магадлал ихтэй. Үүнийгээ дагаад ашиг орлого ч нэмэгдэнэ. Зундаа хөдлөх хөрөнгөнд мөнгө хаяж, томоохон бизнест хүч тавиад үзээрэй.
Хайр дурлал
Гэр бүлийн хосуудад ердийн л нэг жил. 2011 онд салж саринах, нийлж нэгдэнэ гэсэн үзэгдэл хосуудад гарахгүй. Энэ жил танд тайван амгалан, хэвийн гэр бүлийн амьдралыг авчирч байна. Шалтгаангүй сөргөлдөөн гаргаж байснаас хайртдаа итгэх нь чухал.
Ихрийн ордын ганц бие олон хүний нөхөрсөг харилцаа нь хайр болон дотносно. Хамгийн гайхалтай нь тэр нь орчны хүмүүсээр барахгүй өөрсдөд нь гайхал төрүүлнэ. Гэхдээ тэр нь нэг их удаан үргэлжлэхгүй. Венера дагина та нарыг догдлуулж, доргиож магадгүй. Минутын хайрт хөтлөгдөөд хэрэггүйг л од гаригс хэлж байна. Хэрэв та энэ бүгдээс зугтаж чадвал жинхэнэ хайраар бялхах болно. 2011 онд гэр бүлээ зохиосон ихрүүд ахуйн болон материалын дарамтыг үзэхгүй.

МЭЛХИЙ

Энэ онд мэлхийнүүд ашиг орлого, ажил төрөл гэхээсээ илүү хайр дурлалын тал дээр одтой байх болно. Ганц бие хүмүүс нь гэрлэж ч магад. Эргэн тойрныхоо хүмүүстээ хариу нэхэхгүй тус хүргэж байгаарай, тэгвэл төсөөлж ч байгаагүй талархал хүлээх болно. Төрөл төрөгсөд, тэр тусмаа ах, эгч нартайгаа түнжин хагарч магадгүй. Зургаа, долдугаар сард танилцсан шинэ танилуудаасаа холхон байхыг од эрхэс зөвлөж байна.
Эрүүл мэнд
Мэлхийнүүдийн хувьд эрүүл мэндийн тал дээр гойд асуудал гарахгүй ч сэтгэл зүй, хөдөлгөөний дутагдлаас үүдсэн асуудал үүснэ. Тиймээс сэтгэл хөдлөлөө барьж, шаардлагатай үедээ мэргэжлийн хүний туслалцаа авах хэрэгтэй. Мөн биеийн тамираар хичээллэх хэрэгтэй. Архи, согтууруулах ундаанаас хол байгаарай, үгүй бол элэг чинь өвдөх вий. Мөн сэтгэл санааны тогтворгүй байдал чинь эрүүл мэндэд чинь сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэдгийг анхаараарай. Гол нь ойр дотнын хүн нь энэ тал дээр анхаарал тавьж, хэрэгтэй үед нь туслаж байх хэрэгтэй.
Ажил
Уналтын үе. Товчхондоо бол ингэж тодорхойлжээ. Тиймээс хүчтэй унахгүй тулд анхааралтай, хичээнгүй байх хэрэгтэй. Мөн сэтгэлзүйн их тэвчээр шаардах болно. Харин арав, арваннэгдүгээр сард нэлээн буурч байсан карьер чинь жаахан сэргэнэ. Мөн хоёр, есдүгээр сард ч гэсэн хичээнгүй байх юм бол их хохирол амсахгүй. Есдүгээр сарын сүүлээр гэр бүлийн асуудлаас болж ажил хэрэг чинь нэлээд хямарч магад.
Гэр бүл
Тун тайван өдрүүд таныг угтаж байна. Зун, намар таны хүслээр үйл явдал өрнөх магадлалтай. Зургадугаар сарын үеэр таныг аян зам дуудаж магадгүй. Тэр жуулчлал нь эерэг сайн үйлдлийн эхэн болох ёстой. Жилийн сүүл хэсгээр танд гэр орны асуудал гол зүйл болно. Энэ цагаар их засвар мэтийн ажил хийх хэрэгтэй болох нь. Байр орон сууцны зээлийн асуудал ч тэр үеэр нааштай шийдэгдэх хандлагатай. Мэлхийний ордны хүүхдүүд эрч хүчээр дүүрэн байх тул энэ үед тэднийг дэмжих юм бол маш өндөр амжилт гаргах болно.
Санхүү
Гойд өсөлт, буурал гарахгүй. Гэхдээ аравдугаар сард ихээхэн хэмжээний алдагдал хүлээх эсвэл гэр бүлийнхээ хүрээнд их хэмжээний зардал гаргах болно. Харин наймдугаар сард тохиох боломжийг ашиглаж чадах юм бол энэ хохирол юу ч биш байх гэнэ. Ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцаж, үүнээсээ болж нөлөө бүхий танилуудаасаа холбоо тасарч магад. Хувь тавилангийн бэлэг хонжворт сугалааны хожил шиг л танд ирэх бололтой. Таны алсыг харах чадвар зөв дүгнэлт гаргуулна.
Хайр дурлал
Хосууд гэр бүлдээ илүүтэй анхаарч дотны хүмүүстээ анхаарал халамжаа өгөх жил бол таны хувьд 2011 он. Та хайр халамжтай, мэдрэмжтэй хүн болон хувирна. Та өөрчлөлтөд дуртай байх болно. Хайраа та бөөцийлөн анхаарч бас хажуугаар нь санхүүгээ мартахгүй байх ёстой. Хувийн амьдралдаа итгэлтэй хайраар бялхсан жил ганц бие мэлхийнхэнд ирж байна. Энэ жил хайрын зугаа цэнгэл, амжилт нэн ялангуяа зуны улиралд тэр нь эрчимтэй байна. Танд жинхэнэ хайр ирнэ. Хэрэв та хоёр хайрын шалгалтаа давж чадвал дараагийн жилд нь хуримлах болно.


АРСЛАН

2011 онд арслангуудын хувьд ажлын эрч хүч буурах магадлалтай. Энэ нь эрүүл мэнд болон сэтгэл санааны доройтлоос үүдэх гэнэ. Аравдугаар сард шинэ танилуудаар найз нөхдийнхөө хүрээг тэлнэ. Наймдугаар сарын дундуур төрсөн арслангуудыг оны хагаст санхүүтэй холбоотой чухал үйл явдал хүлээж байгаа тул энэ үед мөнгө зээлэх эсвэл их хэмжээний мөнгө үрэхгүй байхыг зөвлөж байна.
Эрүүл мэнд
2011 онд арслангууд зүрх судасны үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Гуравдугаар сарын эхэн үед гэнэтийн аюултай үйлдэлээс болгоомжлохыг зөвлөж байна. Эрүүл мэнд муудах ч тун хурдан эдгэрэх бөгөөд үүгээрээ бусдаасаа ялгардаг.
Ажил
2011 оны есдүгээр сард хамт олон чинь амжилтанд хүрэхэд тань их туслах тул тэдний дэмжлэгээс бүү татгалзаарай. Харин аравдугаар сард ажлаас илүү гэр бүлдээ анхааралаа хандуулахыг зөвлөж байна.
Гэр бүл
Гэр бүлийн асуудал энэ онд тогтвортой байна. Найм, есдүгээр сарын хооронд гэр бүлийн асуудлыг хэсэг хугацаанд хойш тавьж болно. Гэхдээ хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд чухал анхаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхэд чинь наймдугаар сарын дунд үед төрсөн бол хүүдүүдэд чинь янз бүрийн хямрал тохиолдох магадлалтай.
Санхүү
2011 онд санхүүгийн салбарт тийм ч таалажтай байхгүй. Таньд онцгой том орлого орж ирэхгүйн улмаас мөнгөөр гачигдах үеүүд ч байх болно. Хамтрагчид тань санхүүгийн хэрэг дээр саад болох магадлалтай.
Хайр дурлал
Хэн нэгэнтэй амрагийн харилцаатай бол дурлалт залуу (бүсгүй) тань оны сүүлээр таныг хуурах магадлалтай. Үүнээс бол сэтгэл санааны хямралд орж, бүр эрүүл мэндийн асуудалтай болж магадгүй. Гэхдээ өмнөх жил шиг нь арслангуудын хайрын ялалтын жил байх юм. Гэхдээ ялалтууд ихсээд ирээдүйд чинь хүндрэл гарч магадгүй. Та цагаа хоосон таашаалд их зарж байна. Гэр бүлдээ л анхаарах цаг ирж байгаа шүү. Ганц бие арслангийнхан хайрын адал явдлын шинэ ээлжээ зоригтой эхэлж болно. Та хувийн амьдралынхаа асуудлаас салж, хайрын хосоо олно. Жилийн дунд үеэр гэрлэх талаар ч бодоод ирэх байх.

ОХИН

2011 онд охины ордныхон өөрийнхөө гадаад төрхөд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир есдүгээр сард төрсөн зарим хүн нэр төртэй холбоотой асуудалд орж магад. Тиймээс эргэн тойрнынхон, дотнын хүмүүс, хайртай хүмүүстээ ч тэгтлээ итгэх хэрэггүй. Бие даасан хүнд хөдөлмөр нь сайн үр дүнг авчирна.
Эрүүл мэнд
2011 оны хувьд ялангуяа есдүгээр сарын эхэн үед төрсөн охиныхон эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Зөв хооллолтын дүрэм сахих, муу зуршил болон спиртны төрлийн ундаануудаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Оргил үе есдүгээр сард тохионо. Мөн янз бүрийн харшил, ужиг өвчин энэ үеэр сэдэрдэг гэдгийг санаж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Ажил
2011 онд таны амжилтанд маш сайн нөлөөтэй. Нөлөө бүхий албан тушаал хашдаг хүмүүстэй танилцаж, нөхөрлөж чадвал энэ оны зургадугаар сард том амжилт олох магадлалтай. Түүнчлэн эдгээр хүн эхлүүлсэн ажлыг чинь дэмжих, ирээдүйд чинь ихээхэн нөлөөтэй байх юм.
Гэр бүл
Гэр бүлийн амьдрал хүүхдүүдтэй чинь нягт холбоотой (хэрвээ та хүүхэдтэй бол шүү дээ). Есдүгээр сарын дунд үед төрсөн охины ордныхон гэр бүлийн амьдрал хямрангуй байх тул хямралыг даван туулахын тулд эртхэнээс бэлдэх шаардлагатай.
Санхүү
Санхүүгийн асуудал тань ажилтай тань нягт холбоотой учир та янз бүрийн сугалаа, лотерейд ялна гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Харин уг асуудал дээр гэр бүлийнхээ гишүүдэд итгэх нь чухал. Есдүгээр сар бол түрүүвчээ зузаатгахад тохиромжтой.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр та мэдрэмжээс илүү ухаандаа найдх хэрэгтэй. Гэнэтийн уулзалт нь чухал харилцаа болох ч магадлалтай. Есдүгээр сарын дундуур төрсөн охины ордныхонд их хамааралтай. Хайр дурлалын асуудал дээр энэ он амжилт авчирна. Түүнчлэн амралт, аялал тааламжтай байх бөгөөд сайхан дурсамжууд үлдээх гэнэ. Хувиа бодолгүй, харилцагчдаа илүү анхаарал тавьж байвал хүссэнээсээ илүүг хүртэнэ. Адал явдал хөөгөөд хайраа олохгүй өнгөрсөн ч жил танд сэтгэгдэл үлдээнэ.

ЖИНЛҮҮР

2011 онд жинлүүрүүд өөрийнхөө хийж буй үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Санаачилга, эрч хүчтэй байдал амжилт авчирна. Харин жилийн хоёрдугаар хагас аялахад тохиромжтой.
Эрүүл мэнд
2011 оны турш жинлүүрийн ордныхоны эрүүл мэнд хэвийн байна. Харин бэртэл гэмтэлээс болгоомжлоход илүүдэхгүй. Аравдугаар сарын 10-12-ны хооронд төрсөн жинлүүрэнхний хувьд эрүүл мэнд нь муудах төлөвтэй боловч тийм ч хүнд биш. Мөн түүнчлэн янз бүрийн хэл ам, хэрүүл шуугианаас хол байхад илүүдэхгүй.
Ажил
2011 он таны карьерт аз авчирах болно. Харин таны ойр дотны хүмүүс саад болж болзошгүй. Оны эхэнд болон аравдугаар сард гэнэтийн амжилт хүлээж байна. Мөн ажлаа гэр бүлийн амьдралтайгаа нэгтгэсэн ч болно. Хувь, албаны асуудлаа ялгаж салгахгүй бол үүнээс болж гэнэтийн саад, бэрхшээл тулгарч магад.
Гэр бүл
Энэ онд л гэр бүлийнхээ харилцааг сайжруулах боломжтой. Нямбай хөдөлмөрч зан, тэвчээр тань туслах болно. Хүүхдүүддээ анхааралаа хандуулах шаардалагатай учир нь тэдэнд таны хайр халамж чухал.
Санхүү
Санхүүгийн асуудал дээр ч гэсэн өөртөө найд. Санаачилга зөн совин тань 10, 11сард амжилт авчраад зогсохгүй, нууцлагдмал, тооцоолоогүй орлогын их үүсвэрийг бий болгоход тань тусална.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр харин ажил шиг амжилт олохгүй байх вий. Үгээрээ, үйлдлээрээ дурлалт хүнийхээ уурыг хүргэх магадлатай тул бие авч явах тал дээр цэгнэ. Харамсалтай төгсгөл болох хууралт романтик харилцаанд чинь цэг болох вий. Найм, есдүгээр сард дурлалын асуудал бүтэмжгүй байх төлөвтэй. Ирж буй онд бүхий л хүсэл мөрөөдөл чинь биелэх магадлал өндөр гэдгийг ганц бие жинлүүрийнхэнд хэлчихье.

ХИЛЭНЦ

2011 онд хилэнцүүд ажиллах эрч хүчээр дүүрэн байх болно. Энэ оныг бүхэлд нь амжилтын оргилд хүрэхэд зориул. Харин олон нийтийн ажилд оролцсоны хэрэггүй гэж зөвлөж байна. Учир нь олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүстэй хэл амаа ололцохгүй байх магадлалтай. Гэхдээ энэ онд таны хувьд ажил хэргийн холбоо тогтооход сайн. Ах эгч дүүс тань таны амьдралд үнэлэж барамгүй их тусыг хүргэх болно.
Эрүүл мэнд
2011 онд эрүүл мэндийн ноцтой асуудал гарахгүй. Тодорхой шалтгаанаар бие чинь муудаж магад, гэхдээ нэг их удаан үргэлжилэхгүй. Бас хүндрэхгүй. Оны эхээр янз бүрийн үйл ажиллагаанд оролцоод хэрэггүй гэж зөвлөж байна.
Ажил
Амжилт гаргамаар байвал ажилла. Бүх зүйл өөрөөс тань хамаарна. Бусдад найдсаны хэрэггүй. 7-8 сард амжилт гаргах боломж бий, ашиглаарай. ад тааламжтай. Дөрөвдүгээр сарыг та бүхэлд нь ажилдаа зориулсанаар цаашдын амжилтанд тань эерэгээр нөлөөлнө.
Гэр бүл
Энэ онд гэр бүлийн асуудал хэвийн байх төлөвтэй. Гэвч 11 сарын дунд үед төрсөн жинлүүрийнхэнийг гэр бүлийн гишүүдийн талаас хуурах магадлалтай тул онцгой анхаарал тавих хэрэгтэй.
Санхүү
2011 онд та шинэ танилуудтайгаа ажил хэргийн холбоо тогтоосноор санхүүгийн байдал тань сайжрах болно. Хямралын үед алдсан санхүүгийн байдлаа тань таны хүрээлн буй хүмүүстэй холбоотой байх магадлалтай.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр хилэнцүүд байнга л нөгөө талаас ямар нэгэн ашиг хонжоо хайж байдаг. Гэхдээ энэ онд өдрийн тэмдэглэлийнхээ дэвтэрт гэнэтийн учрал, хайр дурлалын роман “бичих” төлөвтэй. Ганц бие хилэнцүүдэд 2011 он таатай. Хайраа олно. Гэхдээ өөрөө санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй. Жилийн сүүлээр гэрлэх санал хүлээн авч (эрчүүд нь гэрлэх санал тавина), хуримын төлөвлөгөө боловсруулаад сууж байхыг үгүйсгэхгүй.
НУМ

2011 онд нумууд аялал жуучлал руу ихэд татагдах болно. Амьдралын нууцлагдмал зүйлүүд нь хүрээлэн буй хүмүүст ил болно. Тэдний нийгмийн амьдралд хямралын үе тохионо.
Эрүүл мэнд
2011 онд нумуудын эрүүл мэнд хэвийн байх боловч 11, 12 сард бэртэл гэмтэл авах магадлалтай. Амьдралын баяр баясгалан эрүүл мэндэд тань эерэгээр нөлөөлнө.
Ажил
Гайхалтай амжилт олох гэж найдах хэрэггүй. Од эрхэс энэ тал дээр таныг ивээхгүй. Харин ч гэнэтийн уналтаас болгоомжил. Дээд тушаалын хүмүүс чинь шахалт дарамт үзүүлэх магадлалтай. Ажилдаа амжилт гаргая гэвэл шинэ санаа гаргах шаардлагатай. Ерөнхийдөө онцын өөрчлөлт гарахгүй ч есдүгээр сард ажил албаныхаа асуудалд анхааралтай, хянамгай байхыг сануулжээ.
Гэр бүл
Энэ онд гэр бүлийн асуудал тань сайжрах боломжтой. Хүүхдүүдтэйгээ дотно байж, илүү их цаг гаргаснаар гэр бүлийнхээ уур амьсгалыг дулаан, аз жаргалтай болгох боломж бийг санаарай. Арванхоёрдугаар сарын дунд үед төрсөн нумууд гэр бүлийн амьдралд нь санаанд оромгүй гэнэтийн учрал тохиож магадгүй гэдгийг санаж бэлтгэлтэй байгаарай. Сайн ч байж магад, эсвэл таагүй ч байж болно.
Санхүү
Санхүүгийн гол их үүсвэр тань энэ онд гэр бүлийн гишүүд, найзуудын тусламж, нийгмийн үйл ажиллагаанаас олсон орлого байх болно. Нумууд мэргэжлээр их хэмжээний орлого олохыг хүсэх боловч энэ нь бүтэлгүйтэх магадлалтай.
Хайр дурлал
Хайр дурлалын асуудал дээр та өөрөө санаачлага гаргах хэрэгтэй. Хайрт чинь нэлээд идэвхгүй байх бөгөөд бүх зүйл дээр таныг хүлээн суух болно. Харин энэхүү хайр дурлалын асуудал янз бүрийн хязгаарлалтыг бий болгох магадлалтай. Үр хүүхэд хүсч байсан хүмүүст хүсэл нь биелэх цаг ирнэ. Тэр мэдээ та нарын харилцаанд шинэ уур амьсгал авчирна. Ганц бие нумынханд адал явдалд бэлдээрэй. Эрэл хайгуул хийж байгаа нэг нь аз жаргалаа амархан олно. Гэхдээ жилдээ амжаад гэрлэх нь санхүүгийн асуудлаас болоод бүтэмжгүй байх болов уу. Тэвчээр заагаад зүтгэхэд дараагийн жилд нь сайхан хуримтай учирна. Энэ бүх нумынханд хамааралтай биш. Зөвхөн гэр бүлтэй больё гэсэн хүмүүст л хамаатай.

МАТАР

2011 онд матарууд азтай байх болно. Эрсдэлтэй нөхцөл байдал, аз сорьсон бүхэнд “гар дүрж” болно. Ийм нөхцөл байдал нь санхүүгийн төлөвлөгөө болон ажил мэргэжлийн хувьд амжилт авчрах болно. Ажил хэрэгч байдал тань сайжарч, ажлийн үр дүндээ сэтгэл хангалуун байх боломжтой. Харин хилийн чандад суралцах эсвэл аяллаар явах нь тийм ч тааламжтай биш.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд матрууд санаа зоволтгүй байж болно. Харин зургаадугаар сард эрүүл мэнддээ анхаарахад илүүдэхгүй
Ажил
2011онд санхүүгийн байдлаа сайжруулах зорилготоо үнэнч байж чадвал карьерт их нөлөөлнө. Таны хамтрагчид амжилтын шатыг дээшлүүлэхэд туслах учир тэдэнд найдах хэрэгтэй. Түшиг тулгуур, эрч хүч, амжилт тань гайхамшигтай байх болно. Ес, аравдугаар сард амжилт гаргахад тохиромжтой.
Гэр бүл
2011 онд матруудын гэр бүл, хүүхдүүд хоорондийн харилцаа тайван байх болно. Гэр бүлийн амьдрал тань хэсэг хугацаанд( арванхоёрдугаар сар) таагүй байх боловч сайнаар төгсөнө. Таны хүүхдүүд энэ жилд санхүүгийн их ашиг орлого авчрах үйл ажиллагааг ихэд сонирхох болно
Санхүү
Санхүү болон карьер тань энэ онд нягт холбоотой байхыг санаарай. Энэ онд ажиллаж буй салбараасаа их хэмжээний орлого олохыг хичээх хэрэгтэй. Хилийн чандад мөнгө хийх боломж ч байгаа гэвч энэ нь амжилтыг таны хязгаарлах магадлалтай.
Хайр дурлал
2011онд матрууд хайр дурлалын тал дээр идэвхгүй байх бөгөөд ажил, ашиг орлогынхоо асуудалд их анхаарлаа тавих болно. Тиймээс хайрт чинь сэтгэл дундуур байж, үе үе гомдол мэдүүлэх вий. Тэр бүрт нь гал дээр тос асгах мэт хэрүүл өдөөд байх хэрэггүй. ч Ганц бие матрынхан ажлынхаа өндөр албан тушаалтантайгаа учир ургуулах магадлалтай.

No comments:

Post a Comment