
-“Би түрэмгий хүн биш, харин этгээд” гэсэн байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Би энгийн л хүн, гэхдээ давтагдашгүй. Миний амьдралд тохиосон учрал бүр, өнгөрч буй мөч бүхэн надад сайхан, муухай дурсамж болон үлддэг. Зохиосон дуу бүр Кешаг илэрхийлдэг гэж ойлгож болохгүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, харсан үзсэн зүйл, мэдэрсэн мэдрэмж энэ л дуу болдог. Харин зөвхөн Кеша биш.
-Этгээд гэж онцлохын учир юу юм бэ?
-Жишээлбэл ... би эрчүүдийн сахаланд дуртай.
-Ямар ч хамаагүй сахал уу?
- Зэрлэг хүнийг санагдуулам төрх гэж битгий бодоорой. Яг өөрийнхөөр нь ургуулсан, засаагүй сахал илүү санагддаг юм. (инээв)
-Риана саяхан нэг ярилцлагадаа “Би Лэди Гага, Кэти Перри, Кеша шиг жирийн цомог гаргамааргүй байна” гэсэн байна лээ?
-Би ерөөсөө хэвлэл, сонин сэтгүүл уншдаггүй ш дээ. Тэнд угаасаа хүний ярьсан зүйлийг мушгин гуйвуулж, хэлээгүй зүйлийг нь хэлсэн болгоод гаргачихдаг. Би ч өөрөө ийм байдалд орж байсан. Риана тэр үгийг өдсөн, бусдыг үгүйсгэсэн утгаар хэлээгүй байх. Бид сайхан харилцаатай байдаг. Саяхан л тоглолтын тайзан дээр хамт гарч, аяллаар яваад ирсэн. Кэти тэр хоёрыг сайн найз гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр хэвлэлийнхэний иймэрхүү мэдээнд ач холбогдол өгөөд байх утгагүй л дээ.
-Сая нэр дурьдагсан дуучид гаж хувцас, этгээд төрхөөрөө алдартай. Чи ч бас саяхан хогийн уут углаж олны өмнө гарч байсан. Иймэрхүү төрхөөрөө та нар өрсөлддөг юм уу?
-Хогийн уутны тухайд бол нэг хүн намайг “Хогийн охин” гэж хэлсэн юм. Энэ зүйлийг эерэг болгох гэж, бас хогийн уутаар ч сайхан харагдаж болох юм гэж бодоод тэгсэн хэрэг. Мөч бүрийг өөрийнхөөрөө өнгөрөөж, хүсснээ хийх хэрэгтэй биз дээ. Би баяр баясгалантай байх дуртай. Мөн сонин содон зүйлст.
-Чи жингийн тавган дээр байж, Лэди Гага, Кэти Перри гээд бусад дуучидтай өмссөн зүүсэн, уран бүтээл гээд бүхий л зүйлээрээ харьцуулагдаж байхаас залхаж байна уу?
-Нэг их муу зүйл гэж бодогдохгүй байна. Би шинэ хүн. Миний карьерийн хугацаа богино, намтар маань нимгэн. Гэхдээ дэлхийн хэмжээний хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр алдартнуудтай жишигдэж, биднийг харьцуулж байна гэхээр миний дуу хүмүүст хүрч байна, намайг мэдэж байна гэсэн үг.
-Шоу ертөнцөд дурласан сая сая сайн дурынхнаас ялгарч, цойлж гарч ирэхийн тулд авьяас, азаас гадна өвөрмөц төрхтэй байх хэрэгтэй. Харин чамайг Юффи Тей хэмээх залуу дуучны стилийг хуулсан гэх яриа бий. Энэ талаар?
-Юффи гэж хэн бэ?
-Чи тоглоод байна уу?
-Үгүй ээ, энэ талаар анх удаа сонсож байна. Би интернэрээс түүний тухай хайх хэрэгтэй юм байна.
-За яахав, энэ талаар сонсоогүй байж. Нэг дуундаа “Өглөө Пи.Дэдди шиг сэрмээр байна” хэмээн дуулсан байсан, яг юу хэлэх гэсэн юм бэ?
-Миний намтар тийм ч “гял цал” биш. Багагүй амжилтад хүрсэн хойноо хуучин байшингаа орхиж, шинэ байртай болсон. Тэгээд л гэртээ найзуудаа урьж, хөгжим тоглон, дарс ууцгаан наргих сайхан гэдгийг мэдэрсэн. Нэг өглөө л би энэ бүхний сайхныг мэдэрсэн юм. Тэр мэдрэмжээ дуу болгосон нь тэр. Гэхдээ ийм амьдралыг төлөөлж чадах хүн бол Пи.Дэдди гэж санагдсан учраас л тэр.
-Түүний нэрийг дуундаа оруулахад ямар нэг бэрхшээл гарсан уу?
-Одоо ярих гэж байгаа зүйл маань үнэн гэдгийг бурханы нэрээр тангаргалаж чадна. Бид энэ цомог дээр ажиллаж байхад П.Дэдди Люк руу залгаад хамтран ажиллах санал тавьсан юм. Харин Люк “Чи итгэхгүй байх даа, бид Кешагийн эхний цомог дээр ажиллаж байна. Бас чиний амьдралын сайхныг шагшаад сууцгааж байна. Завтай бол хүрээд ир” гээд дуудчихсан. Удалгүй тэр ирсэн, цомгийн ажилд гар бие оролцсон шүү.
-Сонин тохиолдол байна шүү.
-Харин тийм ээ, хүний амьдралд тохиолддог азтай мөчүүдийн нэг байсан юм.
-Лил Вэйнтэй хамтарсан. Хип хоп дуучдаас хэнийг биширдэг вэ?
-Би Америкийн өмнөд хэсэгт өссөн. “Three 6 Mafia track”, Paul, Juicy J гээд дуртай бүтээлчидтэйгээ уран бүтээл дээр хамтран ажилласан, их аз гэмээр. Мөн “Beastie Boys”-ын дууг сонсдог.
-Тэдний жинхэнэ шүтэн бишрэгч гэж байсан, үнэн үү?
-Тэдний дуунууд шинийг хийх, дотоод ертөнцөө илэрхийлэхэд минь тусладаг. Би үглэх дуртай, сурах юмсан гэж боддог. Өөрийнхөө хөгжмүүдэд, уран бүтээлд хип хоп хэмнэл оруулахад “Beastie Boys” их тусласан шүү, тиймээс би тэдэнд баярлаж явдаг.
–Чи бөмбөрчин Алекс Карапеттстей үерхэж байсан, хэвээрээ юү?
-Үгүй ээ (инээв) Тэр заримдаа эмэгтэй хүн шиг зан гаргаад байдаг нь надад таалагдаагүй.
-Чи эмэгтэй хүнтэй дотно байж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан?
-Сонирхолтой, ойлголцож л байвал, бидний дунд ямар нэгэн юм болоод байвал эр, эм нь ямар хамаатай юм бэ.
-Эмэгтэй хүнтэй хамт байсан гэсэн үг үү?
-Миний амьдралд цөөн тооны учрал байсан, зөвхөн эрчүүд надад таалагддагүй. Би эмэгтэй хүнд сэтгэл алдарвал юу ч болох байсан үзээд л алдана. Гэхдээ одоогоор азаа үзэх шаардлага гараагүй байна.
-Нээрэн Perez Hilton чиний зургуудыг дэлгэж нэлээн шуугиан тарьж байсан. Харин чи ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй өнгөрсөн санагдаж байна?
-Тэр залуу хүсснээ хийх эрхтэй, надад ч гэсэн хийх зүйл их байна. Би аялах, дуугаа хийх, тоглолт гээд их завгүй байна. Зурагнуудын тухайд бол алийг нь хэлээд байгаа юм бол? Нүцгэн зураг байсан уу?
-Тиймээ, нүцгэн...
-Түүний бичсэн зүйлсийг уншдаггүй, худлаа хэлээгүй шүү. Цахим шуудангаа л шалгах гэж интернэт ордог. Юм уншмаар санагдвал хэн нэгний бичсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй хов биш харин ном уншдаг.
-Чиний хамгийн уйтгартай мөч?
- Үргэлж л баяр хөөр цалгиулж, шар айраг сөгнөж, үдэшлэг хэснэ гэж байхгүй шүү дээ. Яахав дуртай киногоо үзээд, наргих өдөр бий. Найзуудтайгаа “Eastbound & Don” үзээд, дарс уух дуртай.
-Сайхан цуврал шүү, шүтэн бишрэгчдийнх нь нэг үү?
-Чи тоглоод байна уу, би чинь Кенну Пауэрсийн мөрөөдлийн бүсгүй (инээв). Тоглосон юм, гоё кино шүү.
-Нээрэн тэр чинь сахалтай залуу биз дээ?
-Бурхан минь, сайхан залуу шүү. Тэр надад бүсгүй хүн болж төрсний сайхныг мэдрүүлдэг.
-Коллежийн талаар ямар бодолтой байна, дунд сургуульдаа муугүй сурагч байсан?
-Оюун ухаанаа өөрөөр дасгалжуулж байна.
-Яаж?
-Япон хэл. Ойр зуурын үг сурсан.
No comments:
Post a Comment