Sunday, May 22, 2016

11 сар хүрлээ

Хүү 11 сар хүрлээ. Мартахаасаа өмнө бичихгүй бол дараа нь санахгүй. Миний хүү даваа гаригт оройн 19 цаг орчим төрсөн. Тээр цагийг нь тодорхой санахгүй болчихсон байна. Тэгээд төрөөд нэг хоногийн дараа малийтал инээсэн шүү. Аав нь хүүгээ төрснийг сонсоод хамар нь шархираад, дотор нь огшоод ирсэн гэнэ лээ. Ээж, хүү хоёр дээр орж ирсэн.

Их өсгөлүүн, ердөө сар болоод л нэг их том хүүхэд шиг төрхтэй болчихсон. Хүмүүс бол яг эгч гээд л байдаг. Нээрэн адилхан юм билээ.
Хөлд бол есдүгээр сарын эхээр орсон. Лав ээжийнхээ төрсөн өдөр гэхэд тэнтэр тунтар алхаад байсан. Юм түшиж зогссон нь ч их эрт байсан.
Эрэгтэй хүнд их сайн, ер нь. Гэхдээ юу юунаас илүү ээждээ дуртай. Ээж л байж байвал тэгээд л болоо. Ганц нэг удаа орхиж гарч үзсэн. Ухаан орсон хойноо бол ёстой аашмаак үзүүлж, хойноос утасдаж дуудуулж байгаа юм чинь.
Ну погоди бонго мишээл можух гурвыг үзэх дуртай.

No comments:

Post a Comment