Тэр сэтгэл гийтэл сайхан инээмсэглэдэг бүсгүй байв. Найзын минь эхнэр асан (тэднийг салсан гэдгийг сонсоод дурсан суугаа маань энэ) тэр бүсгүй аятайхан, нүдэнд дулаахан нэгэн байсансан. Багын зургаан найз эрчүүд жилд тоотойхон болдог гэр бүлийн цугларалтын үеэр тэр бараг ирэхгүй. Жилийн хамгийн нүсэр уулзалт болох зуны зугаалга дээр л ирдэг. Бидний эхнэрүүд хэдийн биднээс дутуугүй дотносон нөхөрлөсөн байхад тэр л захдуу суучихсан чимээгүй инээмсэглэж байдаг байж билээ. Эхэндээ бүсгүйчүүд түүнийг эгнээндээ нэгтгэх гэж хүчлэн оролдож байсан ч тэр хүсээгүй юу, тэд дийлсэнгүй юү ямартай ч дуугүйхэн инээвхийлсэн хэвээр үлдсэн. Хэн хэн нь түүнийг байгаагаар нь хүлээж авдаг болсон.
Эргээд уншсан чинь юуны тухай, хэний тухай болохыг нь ч санадаггүй дээ.
ReplyDelete