Sunday, May 22, 2016

Охиндоо


Том болжээ, миний бяцхан үр. Дандаа хажууд нь байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлчихээд яг чухал үеүүдэд нь дэргэд нь хамт байж чаддаггүйдээ гунигтай байна. Ангийн хүүхдүүд нь ээждээ эрхлээд, ээж нь энийг нь ч, тэрийг нь ч гэж эрхлүүлээд л. Харин миний охин "Ээж ажилтай, ирж амжихгүй" гээд л өөрөө бүхнийг амжуулдаг. Мэдээж бүхнийг амжуулдаг, аав нь, эгч нь, эмээ нь дандаа тусалж дэмждэг. Харин би "ажилтай" болохоор эзгүй таарна, эс бол амжихгүй болчихно. Уг нь дандаа дэргэд нь байж, халамжилж, баяр жаргалтай байлгахыг хүссэн юм. Гэхдээ амжихгүй юм, харин миний охин амжуулчихсан. 

Ийм жаахан, гэхдээ ийм мундаг биеэ даачихсан сайхан охиноороо ээж нь бахархаад, охиндоо баярлаад л байгаа шүү.

Хайртай шүү, миний гоо үзэсгэлэн. Аз жаргалтай ирээдүй өөд урагшаа

Гал улаан дэмжигч, шүтэн бишрэгч ээж нь. 

No comments:

Post a Comment