Sunday, May 22, 2016

Жор




 


ОРЦ:
• 4 хэсэг хавирга (тус бүр 4 ш хавиргатай )
• 300 мл улаан дарс
• 100 гр цөцгийн тос

• 4 ш сонгино
• 19 хумс сармис
• 1ш нимбэг
• Чимх розмарин
• 4 чимх тимьян
• 1 ц/х элсэн чихэр
• Чидун жимсний тос

ХИЙХ АРГА:
Хонины хавирга зузаан махтай байвал тохиромжтой. Махны амталгааг хийхийн тулд хөндлөн чигт нь нэг см зузаантай махыг хавтгайлан нимгэн зүснэ. Гэхдээ яснаас нь салгаж болохгүй. Номын хуудас шиг л байх ёстой. Дөрвөн хэсэг хавиргаа яг адилхан ийнхүү зүсэж бэлтгэнэ.
Махны дэлгэсэн хэсэгт давс, перец түрхэн амтална. Сармисаа хальслана. Хавирга бүрт дөрвөн хумс сармис хавчуулж, багахан розмарин цацна.
Одоо махныхаа зүссэн хэсгийг буцааж эвхээд, хүнсний утсаар сайтар орооно. Тал нимбэгний шүүсийг шахаж ялгаад хоёр халбага чидун жимсний тостой хольж хутгана. Үүнийгээ махныхаа гадна талд жигд түрхээд битүү саванд хийж таглан хагас цаг байлгана.
Энэ зуур сонгиноо цэвэрлэж, жижиглэн хэрчинэ. Үүнийгээ чидун жимсний тос хийж халаасан хайруулын таваг хийж хуурна. Зөөлөн гал дээр хуурч байх зуураа хоёр хумс сармисыг бүхлээр нь хийнэ. Зөөлөртөл нь таван минут хэртэй хуурсны дараа дарс, элсэн чихэр, чимх розмарин хийгээд буцалгана. Энэхүү сүмсийг зөөлөн гал дээр хагас цаг буцалгах ёстой. Өтгөрүүлж болохгүйг санаарай. 30 минутын дараа цөцгийн тос нэмэн дахин гурван минут буцалгаад үлдсэн розмарин болон нэг хумс саримсаа хийнэ.
Амталсан хавиргаа грилл эсвэл шорлогны зуухан дээр 15-20 минут тал бүрээр нь шарж болгоно. Гал дээрээс гаргаад таваглахаасаа өмнө таван хором хүлээгээрэй. Тэгвэл махны шүүс нь шингэж илүү зөөлөн, амттай болдог юм.
Дараа нь сүмсэндээ дүрээд таваглаарай. Дээр нь жижиг хэрчсэн сармис цацаж болно.
Хатаасан жимстэй тахианы махан салат


• 75 гр хатаасан жимс (үзэм, чангаанз, чавга ...)
• 5 х/х тараг
• 1/2 ш нимбэг
• 1 ц/х карри
• 4 ш тахианы цээж мах
• 2х/х чидун жимсний тос
• 2 ц/х гич
• 140 гр салат байцаа
• 1 ц/х хэрчсэн ногоон сонгино

ХИЙХ АРГА:
Чавга, чангаанз зэрэг томхон хэмжээтэй жимсээ 2-3 хуваан жижиглээд үзэмтэйгээ хольж дээр нь тараг нэмнэ. Нимбэгний хальсыг үрүүлийн жижиг ирээр үрээд, тарагтай жимсэн дээрээ хийнэ. Нунтаг карри, гурван хоолны халбага ус хийгээд сайтар хольж, хутгах юм.
Тахианы махаа нарийхан, савхан хэлбэртэй хэрчинэ. Үүнийгээ амталсан жимсний холимог дээрээ нэмж хутгаад салат үндсэндээ бэлэн болно.
Одоо сүмс бэлтэх цаг. Жижиг аяганд цуу, чидун жимсний тос, нимбэгний шүүс, гич хийж давс, перец нэмээд хутгана.
Салатны тавган дээр сайтар угааж, хатаасан навчаа дэлгээд дээр нь хутгасан салатаа үзэмжтэйгээр тавиад сүмсийг нь цацаж өгнө. Эсвэл таваглахаасаа өмнө сүмсээ хутгасан ч болно. Дээр нь хэрчсэн ногоон сонгино цацаж чимэглэвэл илүү үзэмжтэй харагдах нь лавтай.


 Цуунд жигнэсэн хавирга

Брокколины зутан

ОРЦ:
• 350 гр брокколи
• 500 мл тахианы бульон
• 1/2 ц/х нимбэгний шүүс
• Карри, давс, халуун чинжүү тус бүр нэг чимх
• 1/2 ц/х үрсэн нимбэгний хальс
• Цөцгий, эсвэл тараг

ХИЙХ АРГА:
Брокколигоо цэвэрлээд холигчид хийж нухаш болгоорой. Хөлдүү брокколи сонгосон бол холигчид хийхээсээ өмнө гэсгээж хэрэглэх ёстой.
Нухашаа тахиан бульон дээрээ нэмнэ. Сайтар хутгах зуураа давс, карри болон халуун чинжүүгээ хийж амтална. Мөн нимбэгний хальсны үртсээ хийн зөөлөн гал дээр 10-15 минут буцалгана.
Бэлэн болсон шөлөө таваглаад дээр нь халбага цөцгий (эсвэл тараг) хийгээрэй.



No comments:

Post a Comment